Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Болзошгүй хүндрэлийн эсрэг дараах арга хэмжээг авна
Санхүү, эдийн засгийн болзошгүй хүндрэлийн эсрэг авах зарим арга хэмжээний төлөвлөгөөг баталж, дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.
Гадаад валютын эх үүсвэрийг нэмж, дотоодын мөнгөний хомсдолыг арилгах арга хэмжээ авна. Ингэснээр экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төсвийн орлогын уналтаас шалтгаалан дотоодын зах зээлд үүссэн цоорхой нөхөгдөж, эдийн засгийн өсөлтийн эрч удаашралгүй, хямралыг хохирол багатай даван туулах боломжтой болно гэж үзэж байна.
Мөн гадаад валютын шинэ эх үүсвэрийг дотоодын санхүүгийн системд эргэлтэд оруулж, инфляцид нөлөөлөхгүй хэмжээний төгрөгийн эх үүсвэрийг Төв банкнаас эдийн засагт нийлүүлэх, гадаад эх үүсвэрүүдээс босгосон валютын эх үүсвэрийг нэн даруй дотоодын санхүүгийн системд эргэлтэд оруулах, эдийн засгийн тэргүүлэх ач холбогдол бүхий төслүүдэд хөрөнгө оруулах зэрэг арга хэмжээ авах юм байна.
Үүний үр дүнд дотоодын санхүүгийн системд валютын нийлүүлэлт нэмэгдэнэ, санхүүгийн эх үүсвэргүй гацаад байгаа төслүүд хэрэгжиж эхэлнэ, ажлын байр нэмэгдэнэ, арилжааны банкны зээлийн хүү буурна, эдийн засаг эрчимжиж иргэд аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтын илүү урт хугацааны хямд эх үүсвэртэй болно гэж үзэж байна.
Санхүү, эдийн засгийн болзошгүй хүндрэлийн эсрэг авах зарим арга хэмжээний хүрээнд шаардлагатай хууль тогтоомжийн төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулах, энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.
Санхүү, эдийн засгийн болзошгүй хүндрэлийн эсрэг авах зарим арга хэмжээний төлөвлөгөөг баталж, дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.Гадаад валютын эх үүсвэрийг нэмж, дотоодын мөнгөний хомсдолыг арилгах арга хэмжээ авна. Ингэснээр экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төсвийн орлогын уналтаас шалтгаалан дотоодын зах зээлд үүссэн цоорхой нөхөгдөж, эдийн засгийн өсөлтийн эрч удаашралгүй, хямралыг хохирол багатай даван туулах боломжтой болно гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл