Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 Цахилгаан хязгаарлах байршлууд ЗГ: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарна Химийн хорт болон аюултай бодисын хяналт, шалгалтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ
Газрын тосны газрын даргаар Г.Өлзийбүрэнг томилжээ
Засгийн газрын 71 дэх хуралдаан өнөөдөр болж зарим асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргажээ.
•      Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллага явуулах Уур амьсгалын өөрчлөлтийн ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 7, Монголын амьтан, ургамлыг хамгаалах үндэсний хорооны ажлын албаныхыг 3, Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх болон Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооны ажлын албаны орон тооны дээд хязгаарыг тус бүр 1 байхаар тус тус тогтоолоо.
•      Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай , Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Шүүхийн багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ.
•      УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нарын санаачлан боловсруулсан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Шүүгчийн орон тоо батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн саналыг төсөл санаачлагчдад нь уламжлахаар тогтлоо.
•      Олон улсын хэмжээнд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах асуудлыг авч хэлэлцэж, мэргэжлийн шийдвэр гаргах чиг үүрэг бүхий олон улсын Засгийн газар хоорондын байгуулллага-Жин ба Хэмжүүрийн Ерөнхий бага хуралд Монгол Улс сурвалжлагч гишүүнээр элсэх нь зүйтэй гэж үзэж, тус байгууллагад элсэх хүсэлтийг албан ёсоор уламжлан шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Гадаад харилцааны сайд Л.Болд нарт даалгалаа.
•       Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод Базаргарьдын Болд, Улаан-Үдэд Цэрэндоржийн Ганболд, БНХАУ-ын Хөххотод Баттөмөрийн Бямбадорж, Гонконгт Цогсүрэнгийн Ганболд, Япон улсын Осака хотод Чонойн Куланда нарыг эдгээр хотод суух ерөнхий консулаар тус тус томиллоо.
•      Монгол Улсын Засгийн газар ба Япон Улсын Засгийн газар хооронд байгуулах “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” тогтоох тухай баримт бичигт гарын үсэг зурах бүрэн эрхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд олголоо.  
•      Газрын тосны газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Өлзийбүрэнг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан