Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Н.Төмөрхүүд баяр хүргэе
УИХ-ын чуулганы үйл ажиллагааг хоёр долоо хоногоор гацааж байсан гишүүний тангараг өргөх ажил нэг тийш болох шиг боллоо. АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргөнө гэхэд МАН-ын гишүүд буйдангаа дамжилж ирээд чуулганы үүдийг хааж, ёстой л гудамжны улс төр хийж байгаа мэт аягласан. Гэтэл тэд Г.Батхүүг тангараг өргөхөд ямар нэгэн гомдол хэлсэнгүй тангарагийг нь өргүүллээ. Бүр тэдний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, санал хураахад хүртэл нэг ч гишүүн эсэргүүцсэнгүй. Энэ үйл явдлыг эргээд харахад Г.Батхүү, С.Чинзориг хоёр “маф”-ийн толгойлогч байж таарах нь. Тэдний үгээр л Д.Зоригт, Н.Төмөрхүү нар хөдөлдөг байсан байж. Тийм ч байдал ажиглагдаж байгаа. Өнгөрсөн хугацаанд С.Чинзориг, Г.Батхүү хоёр л бие биеийнхээ эсрэг ярилцлага өгч хэвлэлээр дайн зарлаад байсныг эс тооцвол Д.Зоригт, Н.Төмөрхүү хоёр хэвлэлээр гараагүй. Н.Төмөрхүүгийн хувьд хамрынхаа үзүүрийг ч цухуйлгаагүй.
Уг нь, энэ дөрвийн аль ч нь энхийн цагаан тагтаа биш гэдгийг хэн ч ялгаж салгаж чадна. Өнгөрсөн сонгуулиар бүгд л сонгуулийн тухай хуулийг зөрчсөн. Нэг ёсондоо энэ дөрөв бол хамтдаа луйвар хийж, сонгогчдын саналд нөлөөлөхийг оролдсон. Тиймдээ ч хоёр нам тохиролцсон бололтой. Харин тэдэнд юу амлачихав. Намынхаа байрыг барихад гүн туслалцаа үзүүлсэн Н.Төмөрхүүг МАН-ынхан зүгээр тавиад явуулахгүй нь ойлгомжтой. “За чи дараагийн удаа бол” гээд явуулсан бол МАН түүнд маш их өртэй болж байгаа хэрэг. Гэнэт өөрийн хүсэлтээр цагаан тугаа өргөж байгаагийн цаана юу байна вэ. Мөн Д.Зоригтын хувьд шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа учир УИХ-ын гишүүн болох хүсэлтээ түр хугацаанд хойшлуулж байна гэсэн өргөдлийг СЕХ-нд гаргасан байна. Бас түүнтэй наймаалцсан хэрэг. Хэдийгээр Д.Зоригт түр түдгэлзэж байгаа мэт байгаа боловч түүний оронд МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг орж ирэхээр болсон тухай мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа. Тэгэхээр Өвөрхангайн асуудал ингээд шийдэгдэж байгаа хэрэг. Тэр хоёрт хоёр намынхан ямар нэгэн албан тушаал амсан болов уу гэсэн хардлага ч нийгэмд байна. Уг нь, АН-ынхан Г.Батхүү, Д.Зоригт нарыг сайдын суудалд оч, УИХ-ын гишүүний суудлаа орхих санал тавьж байсан гэдгийг зарим хүн хэлдэг. Намынхаа тавьсан хүсэлтийг зөвшөөрч байсан ч гэнэт л “Би гишүүн л болно. Надад сайдын суудал хамаагүй. Намайг гишүүн болгоод өг” хэмээн арай гэж олонх болсон намынхаа нөхдийг шаналгасан гэх. Тэгэхээр Г.Батхүүд амлаж байсан албан тушаалыг л тэр хоёрт өгсөн байж мэдэх юм.
Хэдийгээр хоёр намынхан луйврын баримтаа барьж байгаад “танайх тэрийгээ, манай энийгээ” гэж тохирч хүмүүсээ оруулж ирэхээр болсон ч Н.Төмөрхүүд баяр хүргэх хэрэгтэй болов уу.
УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхийн эхлүүлсэн улс төрийн соёл, эр зоригийг Н.Төмөрхүү үргэлжлүүллээ. Тэрээр “Намын байр барьж өгөөд байхад намайг гишүүн болгосонгүй” гээд улайран дайрах боломж байсан. Гэвч тэгсэнгүй. Тэгэхээр түүнийг эр зоригийг үнэлэх хэрэгтэй.
УИХ-ын чуулганы үйл ажиллагааг хоёр долоо хоногоор гацааж байсан гишүүний тангараг өргөх ажил нэг тийш болох шиг боллоо. АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргөнө гэхэд МАН-ын гишүүд буйдангаа дамжилж ирээд чуулганы үүдийг хааж, ёстой л гудамжны улс төр хийж байгаа мэт аягласан. Гэтэл тэд Г.Батхүүг тангараг өргөхөд ямар нэгэн гомдол хэлсэнгүй тангарагийг нь өргүүллээ. Бүр тэдний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, санал хураахад хүртэл нэг ч гишүүн эсэргүүцсэнгүй. Энэ үйл явдлыг эргээд харахад Г.Батхүү, С.Чинзориг хоёр “маф”-ийн толгойлогч байж таарах нь. Тэдний үгээр л Д.Зоригт, Н.Төмөрхүү нар хөдөлдөг байсан байж. Тийм ч байдал ажиглагдаж байгаа. Өнгөрсөн хугацаанд С.Чинзориг, Г.Батхүү хоёр л бие биеийнхээ эсрэг ярилцлага өгч хэвлэлээр дайн зарлаад байсныг эс тооцвол Д.Зоригт, Н.Төмөрхүү хоёр хэвлэлээр гараагүй. Н.Төмөрхүүгийн хувьд хамрынхаа үзүүрийг ч цухуйлгаагүй. Уг нь, энэ дөрвийн аль ч нь энхийн цагаан тагтаа биш гэдгийг хэн ч ялгаж салгаж чадна. Өнгөрсөн сонгуулиар бүгд л сонгуулийн тухай хуулийг зөрчсөн. Нэг ёсондоо энэ дөрөв бол хамтдаа луйвар хийж, сонгогчдын саналд нөлөөлөхийг оролдсон. Тиймдээ ч хоёр нам тохиролцсон бололтой. Харин тэдэнд юу амлачихав. Намынхаа байрыг барихад гүн туслалцаа үзүүлсэн Н.Төмөрхүүг МАН-ынхан зүгээр тавиад явуулахгүй нь ойлгомжтой. “За чи дараагийн удаа бол” гээд явуулсан бол МАН түүнд маш их өртэй болж байгаа хэрэг. Гэнэт өөрийн хүсэлтээр цагаан тугаа өргөж байгаагийн цаана юу байна вэ. Мөн Д.Зоригтын хувьд шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа учир УИХ-ын гишүүн болох хүсэлтээ түр хугацаанд хойшлуулж байна гэсэн өргөдлийг СЕХ-нд гаргасан байна. Бас түүнтэй наймаалцсан хэрэг. Хэдийгээр Д.Зоригт түр түдгэлзэж байгаа мэт байгаа боловч түүний оронд МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг орж ирэхээр болсон тухай мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа. Тэгэхээр Өвөрхангайн асуудал ингээд шийдэгдэж байгаа хэрэг. Тэр хоёрт хоёр намынхан ямар нэгэн албан тушаал амсан болов уу гэсэн хардлага ч нийгэмд байна. Уг нь, АН-ынхан Г.Батхүү, Д.Зоригт нарыг сайдын суудалд оч, УИХ-ын гишүүний суудлаа орхих санал тавьж байсан гэдгийг зарим хүн хэлдэг. Намынхаа тавьсан хүсэлтийг зөвшөөрч байсан ч гэнэт л “Би гишүүн л болно. Надад сайдын суудал хамаагүй. Намайг гишүүн болгоод өг” хэмээн арай гэж олонх болсон намынхаа нөхдийг шаналгасан гэх. Тэгэхээр Г.Батхүүд амлаж байсан албан тушаалыг л тэр хоёрт өгсөн байж мэдэх юм.
Хэдийгээр хоёр намынхан луйврын баримтаа барьж байгаад “танайх тэрийгээ, манай энийгээ” гэж тохирч хүмүүсээ оруулж ирэхээр болсон ч Н.Төмөрхүүд баяр хүргэх хэрэгтэй болов уу.
УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхийн эхлүүлсэн улс төрийн соёл, эр зоригийг Н.Төмөрхүү үргэлжлүүллээ. Тэрээр “Намын байр барьж өгөөд байхад намайг гишүүн болгосонгүй” гээд улайран дайрах боломж байсан. Гэвч тэгсэнгүй. Тэгэхээр түүнийг эр зоригийг үнэлэх хэрэгтэй.
Д.Намнан
0 Сэтгэгдэл
























