Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Ё.ПҮРЭВЦЭРЭН: 1990-2000 ОНД ЯЛ ЭДЭЛЖ БАЙСАН, ТЭТГЭВРЭЭ ТОГТООЛГОСОН ИРГЭН ЭНЭ ХУУЛЬД ХАМРАГДАХГҮЙ

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдаад удаагүй байгаа тул хуулийн талаар иргэдээс олон асуулт хөвөрсөөр. Иймд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг хэрхэн нөхөн тооцох тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ё.Пүрэвцэрэнтэй ярилцлаа.
-1990-2000 оны хооронд ажилгүй байсан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож баталгаажуулахаар болсон. Энэ хугацаанд ажилгүй байсан иргэд ямар материал бүрдүүлж, хаана хандаж ажилласан жилээ нөхөн тооцуулах вэ?
-Улс орон зах зээлийн эдийн засгийн шинэ харилцаанд шилжих үед буюу 1990 оноос 1995 он хүртэлх хугацаанд тухайн үеийн улсын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн салбарууд хувьчлагдах, татан буугдах, дампуурах гэх зэрэг үйл явц өрнөсөн. Энэ шалтгааны улмаас ажилгүй болсон иргэн олон байгаа юм. Өөрөөр хэлбэл, даатгуулагч иргэдийг тухайн үед өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажилгүй болсон гэж үзэж байгаа. Иймд энэ хугацаанд ажилгүй байсан иргэдийн ажилласан жилийг нөхөн тооцно.
Ингэхдээ иргэний үнэмлэх, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, түүний хуулбараа өгнө. Хэрэв хөдөлмөрийн дэвтэр байхгүй бол ажилласан хугацааг нь сэргээн тогтоосон тухай шүүхийн шийдвэрээ авч ирэх хэрэгтэй. Харин хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэр нь бичигдээгүй бол уг тушаал, шийдвэрийн архивын лавлагаа шаардлагатай. Хэрэв тухайн иргэн нь 1995-2000 оны хооронд дахь хугацааг нөхөн тооцуулах тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлд 78 мянга 120 төгрөг төлөөд л зургаан жилээ тооцуулж болно.
-Тухайн үеийн нийгмийн даатгалын дэвтэр нь үрэгдээд алга болчихсон бол яах вэ. Яаж баталгаажуулах вэ?
-Тухайн иргэнийг ажиллаж байсан эсэхийг нотлох, ажилд орсон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэрийн лавлагаа, шүүхийн шийдвэр байхгүй бол 1990-1995, 1995-2000 онд оршин сууж байсан газрынхаа дүүрэг, сумын Засаг даргаасаа тодорхойлолт авах ёстой. Гэтэл баруун буюу зүүн аймагт амьдарч байсан хүн одоо Сэлэнгэ, Дарханд амьдарч байна. Тэр хүмүүсийг баруун аймаг руу явж тодорхойлолтоо олж ирнэ гэхээр бэрхшээл гарч буй талаархи гомдол ирсэн. Ялангуяа, 1990-2000 оны хооронд өөр аймаг, дүүрэг, сумдад шилжсэн ажилгүй иргэдийн хувьд баримт бүрдүүлэхэд хүндрэл гарч байгаа. Тэгэхээр тухайн хүн өөрөө аль аймаг, сум, дүүрэгт хэзээ байсан гэдгийг өөрөө нотлох, тодорхойлох, зохих баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Харин иргэдийн 1995 оноос хойш нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн тухай тайлан, шимтгэл төлсөн тооцооны хуудас, бүртгэлийн архив нь манай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хадгалагдаж байгаа. Тиймээс нийгмийн даатгалын дэвтрээ үрэгдүүлсэн бол өмнө нь төлж байсан бүх мэдээлэл, лавлагааг манай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн архиваас авч болно.
-Ямар иргэд хамрагдахгүй вэ?
-Иргэн нь тухайн онуудад тэтгэвэр тогтоолгоогүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, 1990-2000 онд нийгмийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны, цэргийн тэтгэвэр тогтоолгоогүй иргэд мөн тухайн онуудад хорих ял эдлээгүй байх хэрэгтэй. Хорих ял эдэлсэн хугацааг иргэний ажилласан болон шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцдоггүй. Иймд 1990-2000 онуудын хооронд зөвхөн огт ажил, хөдөлмөр эрхэлж байгаагүй хорих ял эдлээгүй байх ёстой.
-Иргэд бүртгэлээ хэр хийлгэж байна вэ. Ойролцоогоор хэдэн иргэн хамрагдана гэсэн тоо гарсан вэ?
-Хамрагдах иргэдийг 2012 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2013 оны наймдугаар дугаар сарын 1-ний хооронд бүртгэнэ. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцон олгож эхэлнэ. Хамрагдах иргэдийн хувьд ойролцоогоор 900 мянга орчим гэсэн тооцоо бий
-2012 онд тэтгэвэрт гарсан ахмад настан 1990-2000 оны хооронд ажиллаж байсан нь тэтгэвэрт тооцогдсон бол ажиллаагүй жилээ нөхөн тооцуулж тэтгэврээ нэмэгдүүлж тогтоолгох боломжтой юу?
-1990-2000 оны хооронд таван жил нөхөн тооцуулаад авсан байгаа бол 2014 оны нэгдүгээр сарын-1-нээс тэтгэврээ 35 жилээр бодуулах бололцоотой л доо.
-Гадаадад ажиллаж байгаа монгол иргэд хүсэлтээ гаргаж болох уу?
-Болно. Гадаад оронд ажиллаж буй монгол иргэд нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд заасан дээрх үндэслэлээр ажлаас халагдсан, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан, нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, төлөх боломжгүй байсан нь холбогдох баримтаар нотлогдсон байх ёстой. Ингээд тэдгээрийн 1990-2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хүсэлтийг хүлээн авч, бүртгэнэ.
-Тэгвэл олон хүүхэдтэй хэмээн тэтгэвэрт 1991 оноос эхлэн гарсан эхчүүд энэ хуульд хамрагдах уу?
-Хамрагдахгүй. 1990 онд батлагдсан Тэтгэврийн хуулийн дагуу дөрвөн хүүхэд төрүүлж, зургаан нас хүртэл нь өсгөж хүмүүжүүлсэн, 20-иос доошгүй жил ажилласан эхчүүдэд нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоож, 1997 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд тэтгэвэр авагчдад хамааруулж байсан юм. Эдгээр эхийг 1997 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн тэтгэвэр авах эрх нь үүсэх хүртэлх хугацаанд нөхөн олговор авагчаар тооцож, хугацааг нь түүний нийт ажилласан хугацаанд оруулан тооцсон. Иймд дээрх эхчүүдийн нөхөн олговор авч байсан хугацааг Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамааруулахгүй.

0 Сэтгэгдэл