Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ялтан Н.Энхбаяр

Монгол Улсад өнөөдөр бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж буй ганц Ерөнхийлөгч бий. Харин бүрэн эрхийн хугацаа нь аль хэдийнэ дууссан мөртлөө барьцамтгай өөр нэг Ерөнхийлөгчтэй болчихоод удлаа. Мэдээж, янз бүрийн холбоод, төрийн бус байгууллагын ерөнхийлөгч нарыг энд оруулж тооцохгүй л дээ. Тэгэхээр анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг олон түмэн хүндэтгэдэг шиг тэрбээр өдгөө ШУТИС-д багшилсаар. Хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди бүтээл туурвилаа хийсээр. Төрийн тэргүүний албанаасаа буугаад л тэд улс төрөөс хөндийрсөн гэхэд буруудахгүй биз. Хэн нь ч ард түмний өмнө жүжиг тоглож, анхных эсвэл хоёр дахь нь гэж шоудаагүй. Бүрэн эрхийнхээ хүрээнд үүргээ гүйцэтгээд төрийн хуулиа хүндэтгэж, улс төрийн тоглолт хийж байсангүй.

Гэвч тэдний дараа Ерөнхийлөгчөөр ажилласан Н.Энхбаяр л үе үе шоу, драм дэглэж, базаахгүй дүр төрх бүрдүүлэх болсон. Улс төрөөс хөндийрч энгийн иргэн шиг эгэл амьдралаараа олонд хүндлэгдэх бус хамаг будлиан, бужигнааныг удирдаж байна.  Хэдийгээр нэгэн цагт төрийн тэргүүн байсан гэж хүндэтгэж Ерөнхийлөгч асан гэх боловч ганц Н.Энхбаяр л “гурав дахь” гэсэн тодотголтой байсаар. Тэр тусам шүүхээс ял сонссон мөртлөө “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, Монгол ардын хувьсгалт намын дарга” гэж байнга хэлүүлж буй. Монгол Улсын бүх өндөр дээд албан тушаалыг хашиж үзсэн гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа ч жирийн иргэн гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байх шиг. Угтаа анхан шатны шүүхээс ял сонссон л бол хэнбугай ч гэсэн ялтанд тооцогддог хуулийн заалттай. Цагаан цаасан дээр хараар бичсэн Монгол Улсын хуулийг бүх хүн дагаж мөрдөн, биелүүлэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш эрхтэй хэмээн заасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14.1. “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан. Гэвч үүнийг зөрчиж байгаа Н.Энхбаярт иргэн хүний эрхээ эдэлж байгаа шигээ үүргээ биелүүлэх учиртай. 10 мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонсч байсан тэр бүсгүйг хүн бүхэн жишээ болгон ярьдаг. Түүнийг ял сонссон даруйд л ялтанд тооцож байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн аль дөрвөн сарын өмнө шүүхээс ял сонсч, ялтанд тооцогдож эхэлсэн ч өнөөг хүртэл элдэв сэтэр, чимэг зүүлтээ тайлсангүй. Тайлахыг ч хүссэнгүй. Дахиад ч улам нэмэгдэж магадгүй нь. Хорих газарт хоригдож байхдаа хүртэл “Би Ерөнхийлөгч чинь байна...” гэж хуулийн байгууллагын  албан тушаалтныг загнаж, зандарч байсан дүрс бичлэгийг үзээгүй хүн цөөн биз. Энэ бичлэгээс харахад өөрийгөө ингэж дуудуулахыг тэрбээр хамгийн ихээр хүсдэг бололтой.

Тэр ч бүү хэл, өөрийн хувь эзэмшдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өдөр бүр “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга” гэж өөрийгөө тодотгож, сануулсаар. Сүүлдээ түүнийг Ерөнхийлөгч байхдаа ийм ажил хийж, гавьяа байгуулсан гэж сурталчилгаа маягтай нэвтрүүлэг цацаж, тайлан тавиад ч байх шиг.

Н.Энхбаярыг шүүж, авлигатай тууштай тэмцэж эхэлсэн гэдгээр нь олон улсад Монголыг үнэлж, дүгнэж байгаа. Түүний хийсэн хэргийн үнэн мөнийг гурав дахь засаглал болсон шүүх шүүн хэлэлцэж байхад элдэв жагсаал цуглаан зохион байгуулж, “Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” гэдэг хөдөлгөөн хүртэл байгуулж, бусдаар өмөөрүүлэх гэж зүтгэнэ. Хууль, шүүхийн өмнө дарга ч бай, цэрэг ч байсан ч тэгш эрхтэй байх ёстой Монгол Улсын хуулийг үл хүндэтгэж, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх гэсэн явуургүй арга нь тийм ч хол явахгүй байх гэж найдъя. Тиймээс Н.Энхбаярыг Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга ч гэхгүй ялтан гэх нь оновчтой болов уу. Хэрэг хийж шүүхээр ял сонссон жирийн нэгэн иргэнийг гэрийн эзэн тэр, эхнэр тэр гэдэггүйтэй л адил. Монгол Улсын иргэн Н.Энхбаярыг хуулиа биелүүлж шүүхийн өмнө тэгш эрхтэй байгаасай гэж хүснэм. Тэр бол одоо ял эдэлж буй ялтан. Урьд цагт хэн байсан нь чухал бус одоо хэн байгаагаар нь нэрлэх ёстой төрийн хуулиа дээдлэе.
0 Сэтгэгдэл
Uil ni irdeg gesen shuu. Huuhduudee. Alivaa yumand handahdaa. Bodoltoi yvj baigaarai gej eveg deedes ni zahij bnshuu
Evderhii baishigaas bolj iim bolgoj baigaa yum chini eh ornoo uhaj zarj idegchid bol. Bur hetcuu yum boloh yum bnshuu. Humuusee hiij baigaa buhnee bolgoomjtoi baih heregtei shuu
Саяхан нийслэл хотноо аймаг, сум, дүүргийн ИТХ-д МАХН-аас сонгогдсон 280 гаруй төлөөлөгчид Улаанбаатар хотноо цугларах үеэрээ улс төрийн зорилгоор дээрээс өгсөн даалгаврын дагуу зарим хараат шүүгчийн гаргасан хууль зөрчсөн шийдвэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахыг шаардсан билээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд МАХН-ын дарга Монгол улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэрийг МАХН-аас дэвшүүлэх асуудлыг МАХН-ын Бага чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлэхийг уулзалтанд оролцогчид санал болгосон. Харин энэхүү мэдэгдэл нь нь улс төрийн хэлмэгдүүлэлтийг захиалагчдад таалагдаагүй бөгөөд дэлхий сүйрнэ гэж хар амалсан 12 дугаар сарын 21-ны өдрийг зориуд сонгон, хүмүүсийн анхаарал сарнисан, хотоос дайжсан энэ өдрийг зориуд сонгон, олон түмний нүднээс далд түүнийг хорих анги руу ачих шалтгаан болсныг гэж үзсэнийг эх сурвалж хэлж байна. Орон нутгаас сонгогдсон бүх шатны иргэдийн дуу хоолой бол ард түмний дуу хоолой. Иргэд, тэр дундаа 21 аймаг, 300 гаруй сумын иргэдээс сонгогдсон, тэдний төлөөлөл ийнхүү дуу хоолойгоо илэрхийлсний төлөө МАХН-ын даргыг нь клиникийн 2 дугаар эмнэлэгийн шарил гаргадаг хаалгаар дамжлан ачиж явахад хүргэсэн байна. Ард түмэнтэйгээ амь нэг гэж өөрийгээ рекламддаг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид олон түмний дуу хоолой таалагдахгүй болтлоо иргэдээсээ тасарч, ваакуумжсан бөгөөд ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өөр бодох санах юмгүй болтлоо самуурч, нэр дэвших магадлалтай хүчтэй өрсөлдөгчөө ийнхүү замаасаа зайлуулж байгаа нь илт боллоо хэмээн МАХН-ынг гишүүд дэмжигчид төдийгүй эгэл жирийн ард иргэд дургүйцэж байгаагаа МАХН-ын төв байрны 334477 тоот утсаар тасралтгүй мэдээлсээр байна.
chamd yatsiin muu har lalar min
assa.mn ийнхэн өөрсдийнхөө бичсэн юныг нэг сайхан ухаан бодолтой л ям бол уншаад үздээ тэр шүүхийн чинь шударга ёс эрх тэгш байдал нь хаана байгаан
10000 төгрөг хулгайлсан тэр эмэгтэй 10 жилийн ял авч байгаа нь шударга шүүхүү хуцаарай зй юу. Таануус тэр шүүхээ шударга үйлчилдэг болхоор нь иймэрхүү юмнуудаа бичиж тавиж байгаач
үхсэн муу луйварчид таануус энэ төрийнхөө тэргүүнд байгаа хүмүүс чинь явах ёстой шүү
MAN-aas l garahgui bol bolloodoo
Яах аргагүй ард түмний өмнө ялтан шүү дээ.Хам хэргэтэнүүд л хамт явчихгүй тулд худлаа шоу хийгээд байгаагаас.Энэ бүхэн эрүүл ухаантай хүнд тодорхой байгаа шүү дээ.
Enhbayaryg dald jiisen ch ireh jil Eba nert hujaa dahin turiin tolgoid garahgui ee
MAN-aas l garahgui bol bolloodoo
Enhbayaryg dald jiisen ch ireh jil Eba nert hujaa dahin turiin tolgoid garahgui ee
yuniih ni yaltan bhawde manai turiig nileen heden jild awaad yawj chadsan l hun shdee odoo bolson hoino hewlel medeellinhen ingej doromjilj hudlaa unen yum bichihee boliwol taarna
Энхбаярын хэрэг гэж ямар юм байсан юм. Хүн хэлмэгдүүлэхээ болих хэрэгтэй. Та нар биенийгээ гадны захиалгаар лаж талахаа зогсоох хэрэгтэй.
Энэ одоо он гарахаас өмнө зохиогдоод байгаа тэр олон оны шилдэг болоод оны онцлох хүмүүсийг сонгодог юмныхаа улс төрийн салбарын оны рнцлох хүнээр нь Энхбаярыг сонгомоор юм дөө. Хөл нүцхэн гэрээсээ өргөгдөж гарснаасаа хойш л улс төрын хамгийн онцлох хүн байлаашдээ. Бүх л юм Энхбаяраас болоод байнашдээ .
chamd yatsiin muu har lalar min
Энхбаярын хэрэг гэж ямар юм байсан юм. Хүн хэлмэгдүүлэхээ болих хэрэгтэй. Та нар биенийгээ гадны захиалгаар лаж талахаа зогсоох хэрэгтэй.
2008.07.01-ны хэргийг Н.Энхбаяр цагт нь шийдээгүйгээс л өөрөө зовж байна уу даа.
yltang yl edeldeg gazarluu n ywuulmaar ym. hiiwel buu ai aiwal buu hii gdg ug hurtel bii biz dee. ylaa hij chadahguu bol yaah gj ard tumnii umchruu gar dursen nowsh wee
ingej iim medeeleel xiix yund ashigtai gej odoo ene sedviig nupshitlaa yapilaa dopomjoldgoopoo dopomjlood duusaagui yu ugaasaa mglchuud ymp ch xun gapsan yalgaaguil xapitsna uxamsap n dopoittson
Ene hvniig odoo martay zailuul horigdol amitan hench bish shvv dee.
Bolildoo ta nar enkhbayriig bol garin demjij bna odoo uls orniig udirdaj bga humuus gadniihnii l gar hol bolj bna shuu dee usgui elsen tsol l 20 jiliin dara uldene dee
tv9 enhbayariih gedeg ni heden udur uzeed l shuud medegdej bna lee shd, tegeel baahan humuusiin tarhiig ugaasan baahan uhuulga yvuulaad uuriiguu tengert tultal ni magtuulaad muu mafiin tolgoilogch
GOY BICHJEE SN BN
yuniih ni yaltan bhawde manai turiig nileen heden jild awaad yawj chadsan l hun shdee odoo bolson hoino hewlel medeellinhen ingej doromjilj hudlaa unen yum bichihee boliwol taarna
zuv l yum bicheg gexdee neex utga sanaagaa nurshij bish , goliig ni olj xeden ugeer xelexed l boloo yum bishuu,,,
uhwel taaran
tv9 enhbayariih gedeg ni heden udur uzeed l shuud medegdej bna lee shd, tegeel baahan humuusiin tarhiig ugaasan baahan uhuulga yvuulaad uuriiguu tengert tultal ni magtuulaad muu mafiin tolgoilogch
Хамгийн их уншсан