Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нэг давлаа
Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Энэ хуулийн хоёрдугаар зүйлийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Хоёрдугаар зүйлийг хэлэлцүүлгийн явцад анхаарах хэрэгтэй шүү. Энэ хуулийн төслөөр боло УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал үнэхээр эмзэг асуудал болж таарах нь шүү” гэсэн шүүмжлэлийг өгсөн юм. Эл заалтын тухайд УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн тохиолдолд түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын Ерөнхий Прокурор мөрдөн байцаагчийн дүгнэлтийг үндэслэн танилцуулна гэж заасан аж. Уг нь, хуучин хуульд УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийж байгаад үйлдэл дээрээ баригдвал бүрэн эрхээсээ түдгэлздэг байсан байна. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг УЕП өөрөө шалгасны үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлдэг байж. МАН-ын гишүүдийн хувьд хуулийн хуучин заалтаар явах нь зүйтэй гэдгийг хэлж байсан юм. Гишүүн Ж.Энхбаярын хувьд “Энэ зүйл заалтыг тэр чигт нь хасвал яасан юм бэ. Олон улсын жишигт төрийн өндөр албан тушаалтан гэмт хэрэг хийвэл бүрэн эрхийн хугацаанд нь бус бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсны маргааш нь л гавлаад явчихдаг юм билээ. ийм жишгээр явбал зүгээр юм биш үү. Тэгэхгүй бол улс төрд тогтворгүй байдал үүснэ гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Мөн энэ асуудлыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, “ УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг хийсний улмаас түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д Ерөнхий прокурор танилцуулдаг байх нь зөв” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Ингээд энэ хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд дэмжэж, байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулахаар болсон юм.
Мөн энэ асуудлыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, “ УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг хийсний улмаас түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д Ерөнхий прокурор танилцуулдаг байх нь зөв” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Ингээд энэ хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд дэмжэж, байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулахаар болсон юм.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
























