Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулийн төсөл санаачлагчдаа буцлаа
Жил гаруй дуншсан Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хийлээ. Мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм.
Уг нь, хэвлэл мэдээллийн хараат бус байдал, мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар өнгөрсөн Засгийн газрын зүгээс болон Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан юм. Өнгөрсөн хугацаанд хоёр хуулийг зэрэгхэлэлцэхгүйгээр Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн гол заалыг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуульд шингээгээд зөвхөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэхээр болсон юм. Гэвч хэлэлцэлгүй байсаар хоёр дахь парламентын нүүрийг үзэж байгаа юм.
Уг хуулийн гол агуулга нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдлыг хангаж, далд эздийг зарлахаар тусгажээ. Гэтэл яг энэ хэсгийг хуулийн төсөл санаачлагчийн зүгээс авах саналыг гаргасан юм. Энэ нь гишүүдээс банга хүртэх шалтгаан болов. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Энэ заалтыг хасчихвал хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй болно” гэсэн юм. Мөн Ж.Энхбаяр гишүүн ч ийм санал гаргасан.
Харин УИХ-ын дарга З.Энхболд, “Хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр миний нэр дээр хаягласан захидал гарсан байна. Тиймээс хуулийн төслийг түр буцаах саналтай байна” гэсэн юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлагуудын бичсэн энэ захидал УИХ-ын дэд дарга С.Баярцогтод ч хаяглагджээ. Тэрээр энэ захидалд нэг л өгүүлбэр байсан. Энэ нь энэ хуулийн төслийг Төрийн байгуулалты байнгын хорооны хурлаар хэлэлцэхийг түр хойшлуулж, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсооч гэсэн байсан. Тиймээс үүнийг хүндлэх хэрэгтэй. Тиймээс тэр маргаан дагуулаад байгаа наймдугаар зүйл заалтыг ажлыг хэсэг сайтар тунгааж бодоод оруулж ирэх нь зүйтэй хэмээн хуулийн төслийг буцаасан юм.

Г.Даваа
0 Сэтгэгдэл