Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
МАХН ХЭЛСНЭЭСЭЭ БУЦАВ
МАХН-ын Гүйцэтгэх товчооны хэд хоногийн өмнө гаргасан шийдвэрээс болж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл хэзээ хуралдах бол гэсэн хүлээлт ялангуяа, улс төрийн хүрээнийхэн дунд үүсээд байв.
УИХ, НИТХ-ын сонгуульд МАХН, МҮАН-тай хамтран “Шударга ёс” эвсэл байгуулан оролцчихоод дангаараа Шинэчлэлийн Засгийн газраас гарна гэсэн шийдвэр гаргасан нь олны анхаарал татаж, бас эгдүүцэл төрүүлсэн билээ. Харин МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр дахин хуралдаж, хамтарсан Засгийн газраас гарах эсэх асуудлыг “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлд тавих шаардлагагүй гэсэн шийдвэр гаргажээ.
Ингэж МАХН-ынхан хэлснээсээ буцав. Тус намын зарим гишүүн Засгийн газраас гарах тухай асуудлыг хөндөх хэд хэдэн шалтгаан байгааг өмнө нь мэдэгдэж, байр сууриа илэрхийлж байлаа. Тэд орон нутгийн сонгуулийн үеэр МАХН-д учирсан бэрхшээл тодруулбал, тус намын нэр дэвшигчдийг зарим дүүрэг, аймгийн Сонгуулийн хороо бүртгэхгүй, сонгогдох эрхэнд халдсан нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн нэг хэлбэр гэж тайлбарлаж байв. Мөн МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой асуудлыг ч улс төрийн хэлмэгдүүлэлт гэж мэдэгдсээр ирсэн.
Ингээд л МАХН Шинэчлэлийн Засгийн газраас гарна гэдгээ илэрхийлж, засагт багтсан сайд нараа ч татна гэдгээ мэдэгдсэн хэрэг. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор МАХН-аас аймаг, сум, дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид ч удирдлагууддаа саналаа хэлсэн гэнэ. Төлөөлөгчид товчхон хэлбэл, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж. Тэд улс төрийн хэлмэгдүүлэлт, сонгуулийн булхай будилаантай явдлыг хяналт тавьж зогсоохын тулд манай нам гаднаас нь биш, дотор нь ажиллаж, бүх шатанд хяналт тавьснаар шударга бус байдлыг зогсоож чадна гэж үзжээ.
Энэ саналыг нь намын Гүйцэтгэх товчооны хурлаар хэлэлцээд, дэмжсэн гэдгийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өчигдөр хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь гаргасан Засгийн газраас гарах шийдвэрээ эргэн харж, цаашид Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна.
Тэгээд ч тус намынхны өмнө нь дур мэдэн гаргасан сүрдүүлэг маягийн шийдвэрийг шүүхэд нөлөөлөх оролдлого байсан гэж дүгнэх хүн олон байгаа. Улсын Дээд шүүх Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг хэлэлцэхийн өмнө ийм шийдвэр гаргаж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг санаархсан ч гэж үзэж болно. Гэсэн ч шүүх аль нэг улс төрийн хүчний нөлөөнд автахгүй, хараат бусаар ажилладаг гэдгээ харуулж, шийдвэрээ гаргачихаад буй. Ингэснээр гурван шатны шүүх Н.Энхбаярыг ялтан гэж үзээд байна. Харин намын нөхөд нь даргаа аврахаар гаргасан явуургүй санаа, шийдвэрээсээ буцсан нь алсыг харсан шийдвэр байлаа гэж олон хүн сайшаах биз ээ.

0 Сэтгэгдэл