Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Экс байхын зовлон
Эрхэм уншигч танд 2012 онд дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдлын ээлжит цувралыг хүргэж байна.
Энэ жил цагтаа төрийн өндөр дээд албан тушаал хашиж явсан олон хүн шүүгдэж хүнд, хөнгөн янз бүрийн ял авсан нь дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа.
Тэдний тоонд манай экс Ерөнхийлөгчийн хэрэг ч мөн орж байна.
Өндөр дээд албан тушаалтнуудын боломж их эрсдэл дагуулдаг гэдэг үгийг ямагт санаж баймаар. Гэвч зарим хүн үүнийг мартаад насан туршдаа өндөр дээд албан тушаалдаа заларч хүссэн болгоноо дураараа хийнэ гэж боддог бололтой. Харамсалтай нь, хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг. Хаан эзэн нь мэдээж ард түмэн.
Сонгууль болж халаагаа өгсний дараа орыг нь авсан түшмэд эксүүдийн хийсэн бүхнийг маш нарийн нягтлан шалгадаг. Сонгуулийн өрсөлдөөний үеэр хэн хэнийх нь тухай хангалттай их таагүй баримт олонд ил болдог болохоор шалгалт явуулах шалтгаан мундахгүй. Ингээд л эхэлнэ дээ...
2012 онд дэлхийн нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан экс сайдын хэрэг бол Украйны Ерөнхий сайд асан Ю.Тимощенкогийн хэрэг. Сонгуулиар сөрөг хүчний “Орон нутгийн” нам ялснаар хэрэг мандсан юм. Тимощенког 2007-2010 онд Ерөнхий сайдын алба хашиж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Оросоос шатдаг хий нийлүүлэх илэрхий алдагдалтай гэрээ байгуулсан гэж буруутгасан юм.
Түүний баривчлагдсаныг цэвэр улс төрийн шинжтэй захиалгат хэрэг хэмээн АНУ, Европын холбоо, ОХУ зэрэг том гүрэн олон удаа эсэргүүцсэн. Дээр нь Тимощенко энэ бүх эрүүгийн хэргийг шинээр Ерөнхийлөгч болсон Януковичийн хийж байгаа явуулга гэсэн. Гэвч тусыг олсонгүй. 2011 онд Тимощенкод шүүхээс долоон жил хорих, гурван жил төрийн албан тушаал хашихыг хориглох, учруулсан хохирол 189 сая ам.долларыг нөхөн олгох ялаар шийтгэсэн юм. Ингээд ч зогсохгүй ойрын үед Тимощенког дахин дөрвөн эрүүгийн хэрэгт, түүний дотор хүн амины хэрэгт сэжигтнээр татан байцаана, нотлогдвол хариуцлага хүлээлгэнэ гэдгээ эрх баригчид мэдэгдсэн.
Олны анхаарлыг татсан өөр нэг хэрэг бол Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконийн хэрэг юм. Энэ хэрэг манай улсад болсон хэрэгтэй их төстэй гэж болохоор.
Италийн Берлускониг Ерөнхий сайд болохоос өмнө бүр 1997 онд Америкт үйлдвэрлэгдсэн киног хэт өндөр үнээр худалдан авсан, мөн 2001-2003 онуудад 14 тэрбум еврогийн татвар төлөөгүй хэргээр экс ерөнхий сайдыг шүүсэн байна. Уг нь, эрүүгийн хариуцлагад татаж, шийдвэр яг гардаг дээрээ байтал мань эр Италийн Ерөнхий сайдаар сонгогдсон болохоор мултарсан. Дээр хэлсэнчлэн хааны алба халаатай байдгаар мань эрийг Ерөнхий сайдын албаа орхисон даруйд хэрэг ахин сэргээгдсэн бөгөөд энэ удаад шүүхээс түүнийг дөрвөн жил хорих, гурван жилийн турш төрийн албан тушаал хашихыг хориглосон шийдвэр гаргасан. Тэгэхээр экс Ерөнхий сайд байна уу, Ерөнхийлөгч байна уу хамаагүй, экс л бол урд нь үйлдсэн хэргийн төлөө хариуцлага хүлээх ёстой гэсэн зарчим энд үйлчилж байгаа нь харагдаж байна. Берлускони өөрөө энэ бүх шүүхийг цэвэр улс төрийн захиалгат хэрэг гэж үзэж байгаа аж.
Анхаарал татсан дараагийн хэрэг бол Тайванийн экс Ерөнхийлөгч Чэнь Шуйбянь гэгчийн хэрэг юм. Түүнийг эхнэрийн хамтаар том бизнес эрхлэгчдэд дарамт үзүүлэх замаар ихээхэн хэмжээний мөнгө авч, хууль бусаар угаасан гэж буруутган бүх насаар нь хорих ял оноосон. Чэнь Шуйбянь нь 2000-2008 онуудад Тайваны Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан нэгэн. Түүний идсэн, завшсан, хураасан мөнгө нь хэдэн арван сая ам.доллараар яригдаж байсан болохоор ийм хатуу шийтгэл хүртжээ. Харин хэргийн эзэн өөрт нь ноогдуулсан хэргийн талаар хэлэхдээ их газраас, өөрөөр хэлбэл БНХАУ-аас бүрэн тусгаар тогтнож, НҮБ-д бүртгүүлэх бодлого явуулсны төлөө ийнхүү хэлмэгдлээ гэж мэдэгдсэн байна. Хэрэв үнэхээр тийм бол манай урд хөрш арлыг нэгтгэсний дараагаар хойд зүгт илүү анхаарал тавих нь гарцаагүй. Харин энэ бол бидэнд таагүй мэдээ юм. Тайванийн экс Ерөнхийлөгч энэ бүх хэргийг цэвэр улс төрийн шинжтэй зохиомол хэрэг гэж мэдэгдэн хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзсан билээ.
Үүний дараагаар Хорвати улсын Экс Ерөнхий сайд Иво Санадер албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига авсан хэргээр арван жил хоригдох ялаар шийтгүүлсэн хэрэг дэлхийн нийтийн анхаарлыг ихэд татлаа. Арван жил гэдэг бол их хугацаа. Манай эксийн хажууд цаазаар авах ял авсантай адил. Ингэж олон жилийн ял авахад байгалийн баялаг гол үүрэг гүйцэтгэжээ. Тухайлбал, Унгарын газрын тос, шатдаг хийн “MOL” компаниас 10 сая еврогийн авлига авсан гэжээ. Ингэж авлига авснаар Хорватын мэдлийн компанид Унгарын компани давуу эрхтэй болох, цаашлаад шатдаг хий нийлүүлэх гэрээг Хорватын талд илэрхий алдагдалтай байдлаар байгуулах боломжийг бүрдүүлсэн гэж үзжээ. Үүний дээр ойрын хугацаанд Сандерсийг айлган сүрдүүлсэн, гэмт бүлэглэл байгуулахад оролцсон гэх мэт олон хэргээр дахин шүүж магадгүй болсон байна. Сандерс нь албан тушаалаа ашиглан 20 гаруй сайд, албан газраас мөнгө гаргуулан авч байсан нь тогтоогдсон гэж шүүх үзжээ. Сандерс өөрөө энэ бүх хэргийг улс төрийн захиалга, хэлмэгдэлт гэж мэдэгджээ.
Дараагийн томоохон хэрэг бол Израйлийн экс Ерөнхий сайд Эхуд Ольмертийн хэрэг юм. Түүнийг 2003-2006 онд Ерөнхий сайдын алба хашиж байхдаа авлига авсан хэргээр шийтгэсэн юм. Тэрээр “Ариун нутаг” нэртэй төслийг хэрэгжүүлэгчдээс ихээхэн хэмжээний авлига авчээ. Ольмерт өөрөө энэ хэргийг улс төрийн захиалга, хэлмэгдэлт гэж мэдэгджээ.
Дэлхий дахины анхаарлыг татсан өөр нэг хэрэг бол Египетийн экс Ерөнхийлөгч Хосни Мубаракийн хэрэг. Арабын хувьсгалын давалгаанаар Ерөнхийлөгчийн суудлаа алдсан түүнд хэрээс хэтэрсэн олон тооны ял тулгасан. Шүүхийн шийдвэрээр түүнд болон түүний хамсаатнуудад цаазаар авах ял ноогдуулах байх гэж байсан ч бүх насаар хорих болсон юм. Тэгэхээр Мубарак цаазаар авах бус харин бүх насаараа хорих ял авсандаа баярлах хэрэгтэй болж таарч байгаа юм.
Энэ бүх хэргийн дээр Дотоод явдлын яамны экс сайдууд хэцүү нэрт рүү явах ял авсан олон хэрэг болсон. Эдгээрийн дотор Украйны Дотоод хэргийн экс сайд, Тунисийн Дотоод хэргийн экс сайд, Йемений Дотоод хэргийн экс сайд нар байна. Мөн парламентын цөөнгүй тооны экс гишүүдэд авлига авсан хэргээр эрүүгийн хариуцлага ногдуулсан. Эдгээрээс хамгийн их анхаарал татсан нь Бразилийн парламентын хэдэн гишүүнд нэлээд хатуу ял ногдуулсан хэрэг болов. Эдгээрээс гадна дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа шинээр илэрсэн авлигын олон хэрэг байна. Наад зах нь зэр зэвсгээрээ дэлхийн тэргүүлэгч орнуудын нэг болох Оросын Батлан хамгаалах яамыг тойрсон луйврын хэрэг байна. Эдгээр хэргийн талаархи шүүхийн шийдвэр дараа жил гарах болохоор бид урьдчилан хэлэх аргагүй.
Гэхдээ өндөр дээд албан тушаалтнуудын оролцсон дээр дурдагдсан болон дурдагдаагүй олон хэргийг нэгтгэх нэг зүйл бий. Энэ бол буруутгагдсан эксүүд хэргээ цэвэр улс төрийн захиалгатай, ард түмний хөрөнгөнөөс өнчин хурга, сэтэрхий зүү ч хулгайлаагүй, цаг нь болохоор нэр төрөө цэвэрлэнэ гэж мэдэгдсэн явдал байгаа юм.
Enxbayariig tiim tom gurnii udirdagch nartai zuirleed xereggui ee. Ter zugeer shunaldaa xotlogdson Mongold avilgaliig exluulj xogjuulj ix xorongo zavshsan shunaltai etgeed shuu dee. Gavya baiguulsan geed baix um. Ard tumnii tatvariin mongiig naash ne tsaash ne gulgesen l baix. Tuunees ter uy ch chadaxgui sul doroi xun. Xarin ene tom Aalznii suljeeg baiguulaxad exner Tsolmon ne tulxsen um baina lee. Xunii exner xun noxroo muu umnaas xamgaalj baix baital ene ruu tolxej xayachixaad odoo shudarga unen xun chanar yariad l davxij baix um daa. Odoo ch avilgach nar shudarga yos yarij xun chanar iluutei ix yarix bolj dee
Bodit unen gevel buh luivarchid hergees multarah gej orolddogt ijil tostoi zuil ni orshij baigaa ymdaa
Эрхэм уншигч танд 2012 онд дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдлын ээлжит цувралыг хүргэж байна.
Энэ жил цагтаа төрийн өндөр дээд албан тушаал хашиж явсан олон хүн шүүгдэж хүнд, хөнгөн янз бүрийн ял авсан нь дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа.
Тэдний тоонд манай экс Ерөнхийлөгчийн хэрэг ч мөн орж байна.
Экс байхын зовлон
Өндөр дээд албан тушаалтнуудын боломж их эрсдэл дагуулдаг гэдэг үгийг ямагт санаж баймаар. Гэвч зарим хүн үүнийг мартаад насан туршдаа өндөр дээд албан тушаалдаа заларч хүссэн болгоноо дураараа хийнэ гэж боддог бололтой. Харамсалтай нь, хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг. Хаан эзэн нь мэдээж ард түмэн.
Сонгууль болж халаагаа өгсний дараа орыг нь авсан түшмэд эксүүдийн хийсэн бүхнийг маш нарийн нягтлан шалгадаг. Сонгуулийн өрсөлдөөний үеэр хэн хэнийх нь тухай хангалттай их таагүй баримт олонд ил болдог болохоор шалгалт явуулах шалтгаан мундахгүй. Ингээд л эхэлнэ дээ...
2012 онд дэлхийн нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан экс сайдын хэрэг бол Украйны Ерөнхий сайд асан Ю.Тимощенкогийн хэрэг. Сонгуулиар сөрөг хүчний “Орон нутгийн” нам ялснаар хэрэг мандсан юм. Тимощенког 2007-2010 онд Ерөнхий сайдын алба хашиж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Оросоос шатдаг хий нийлүүлэх илэрхий алдагдалтай гэрээ байгуулсан гэж буруутгасан юм.
Түүний баривчлагдсаныг цэвэр улс төрийн шинжтэй захиалгат хэрэг хэмээн АНУ, Европын холбоо, ОХУ зэрэг том гүрэн олон удаа эсэргүүцсэн. Дээр нь Тимощенко энэ бүх эрүүгийн хэргийг шинээр Ерөнхийлөгч болсон Януковичийн хийж байгаа явуулга гэсэн. Гэвч тусыг олсонгүй. 2011 онд Тимощенкод шүүхээс долоон жил хорих, гурван жил төрийн албан тушаал хашихыг хориглох, учруулсан хохирол 189 сая ам.долларыг нөхөн олгох ялаар шийтгэсэн юм. Ингээд ч зогсохгүй ойрын үед Тимощенког дахин дөрвөн эрүүгийн хэрэгт, түүний дотор хүн амины хэрэгт сэжигтнээр татан байцаана, нотлогдвол хариуцлага хүлээлгэнэ гэдгээ эрх баригчид мэдэгдсэн.
Олны анхаарлыг татсан өөр нэг хэрэг бол Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконийн хэрэг юм. Энэ хэрэг манай улсад болсон хэрэгтэй их төстэй гэж болохоор.
Италийн Берлускониг Ерөнхий сайд болохоос өмнө бүр 1997 онд Америкт үйлдвэрлэгдсэн киног хэт өндөр үнээр худалдан авсан, мөн 2001-2003 онуудад 14 тэрбум еврогийн татвар төлөөгүй хэргээр экс ерөнхий сайдыг шүүсэн байна. Уг нь, эрүүгийн хариуцлагад татаж, шийдвэр яг гардаг дээрээ байтал мань эр Италийн Ерөнхий сайдаар сонгогдсон болохоор мултарсан. Дээр хэлсэнчлэн хааны алба халаатай байдгаар мань эрийг Ерөнхий сайдын албаа орхисон даруйд хэрэг ахин сэргээгдсэн бөгөөд энэ удаад шүүхээс түүнийг дөрвөн жил хорих, гурван жилийн турш төрийн албан тушаал хашихыг хориглосон шийдвэр гаргасан. Тэгэхээр экс Ерөнхий сайд байна уу, Ерөнхийлөгч байна уу хамаагүй, экс л бол урд нь үйлдсэн хэргийн төлөө хариуцлага хүлээх ёстой гэсэн зарчим энд үйлчилж байгаа нь харагдаж байна. Берлускони өөрөө энэ бүх шүүхийг цэвэр улс төрийн захиалгат хэрэг гэж үзэж байгаа аж.
Анхаарал татсан дараагийн хэрэг бол Тайванийн экс Ерөнхийлөгч Чэнь Шуйбянь гэгчийн хэрэг юм. Түүнийг эхнэрийн хамтаар том бизнес эрхлэгчдэд дарамт үзүүлэх замаар ихээхэн хэмжээний мөнгө авч, хууль бусаар угаасан гэж буруутган бүх насаар нь хорих ял оноосон. Чэнь Шуйбянь нь 2000-2008 онуудад Тайваны Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан нэгэн. Түүний идсэн, завшсан, хураасан мөнгө нь хэдэн арван сая ам.доллараар яригдаж байсан болохоор ийм хатуу шийтгэл хүртжээ. Харин хэргийн эзэн өөрт нь ноогдуулсан хэргийн талаар хэлэхдээ их газраас, өөрөөр хэлбэл БНХАУ-аас бүрэн тусгаар тогтнож, НҮБ-д бүртгүүлэх бодлого явуулсны төлөө ийнхүү хэлмэгдлээ гэж мэдэгдсэн байна. Хэрэв үнэхээр тийм бол манай урд хөрш арлыг нэгтгэсний дараагаар хойд зүгт илүү анхаарал тавих нь гарцаагүй. Харин энэ бол бидэнд таагүй мэдээ юм. Тайванийн экс Ерөнхийлөгч энэ бүх хэргийг цэвэр улс төрийн шинжтэй зохиомол хэрэг гэж мэдэгдэн хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзсан билээ.
Үүний дараагаар Хорвати улсын Экс Ерөнхий сайд Иво Санадер албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига авсан хэргээр арван жил хоригдох ялаар шийтгүүлсэн хэрэг дэлхийн нийтийн анхаарлыг ихэд татлаа. Арван жил гэдэг бол их хугацаа. Манай эксийн хажууд цаазаар авах ял авсантай адил. Ингэж олон жилийн ял авахад байгалийн баялаг гол үүрэг гүйцэтгэжээ. Тухайлбал, Унгарын газрын тос, шатдаг хийн “MOL” компаниас 10 сая еврогийн авлига авсан гэжээ. Ингэж авлига авснаар Хорватын мэдлийн компанид Унгарын компани давуу эрхтэй болох, цаашлаад шатдаг хий нийлүүлэх гэрээг Хорватын талд илэрхий алдагдалтай байдлаар байгуулах боломжийг бүрдүүлсэн гэж үзжээ. Үүний дээр ойрын хугацаанд Сандерсийг айлган сүрдүүлсэн, гэмт бүлэглэл байгуулахад оролцсон гэх мэт олон хэргээр дахин шүүж магадгүй болсон байна. Сандерс нь албан тушаалаа ашиглан 20 гаруй сайд, албан газраас мөнгө гаргуулан авч байсан нь тогтоогдсон гэж шүүх үзжээ. Сандерс өөрөө энэ бүх хэргийг улс төрийн захиалга, хэлмэгдэлт гэж мэдэгджээ.
Дараагийн томоохон хэрэг бол Израйлийн экс Ерөнхий сайд Эхуд Ольмертийн хэрэг юм. Түүнийг 2003-2006 онд Ерөнхий сайдын алба хашиж байхдаа авлига авсан хэргээр шийтгэсэн юм. Тэрээр “Ариун нутаг” нэртэй төслийг хэрэгжүүлэгчдээс ихээхэн хэмжээний авлига авчээ. Ольмерт өөрөө энэ хэргийг улс төрийн захиалга, хэлмэгдэлт гэж мэдэгджээ.
Дэлхий дахины анхаарлыг татсан өөр нэг хэрэг бол Египетийн экс Ерөнхийлөгч Хосни Мубаракийн хэрэг. Арабын хувьсгалын давалгаанаар Ерөнхийлөгчийн суудлаа алдсан түүнд хэрээс хэтэрсэн олон тооны ял тулгасан. Шүүхийн шийдвэрээр түүнд болон түүний хамсаатнуудад цаазаар авах ял ноогдуулах байх гэж байсан ч бүх насаар хорих болсон юм. Тэгэхээр Мубарак цаазаар авах бус харин бүх насаараа хорих ял авсандаа баярлах хэрэгтэй болж таарч байгаа юм.
Энэ бүх хэргийн дээр Дотоод явдлын яамны экс сайдууд хэцүү нэрт рүү явах ял авсан олон хэрэг болсон. Эдгээрийн дотор Украйны Дотоод хэргийн экс сайд, Тунисийн Дотоод хэргийн экс сайд, Йемений Дотоод хэргийн экс сайд нар байна. Мөн парламентын цөөнгүй тооны экс гишүүдэд авлига авсан хэргээр эрүүгийн хариуцлага ногдуулсан. Эдгээрээс хамгийн их анхаарал татсан нь Бразилийн парламентын хэдэн гишүүнд нэлээд хатуу ял ногдуулсан хэрэг болов. Эдгээрээс гадна дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа шинээр илэрсэн авлигын олон хэрэг байна. Наад зах нь зэр зэвсгээрээ дэлхийн тэргүүлэгч орнуудын нэг болох Оросын Батлан хамгаалах яамыг тойрсон луйврын хэрэг байна. Эдгээр хэргийн талаархи шүүхийн шийдвэр дараа жил гарах болохоор бид урьдчилан хэлэх аргагүй.
Гэхдээ өндөр дээд албан тушаалтнуудын оролцсон дээр дурдагдсан болон дурдагдаагүй олон хэргийг нэгтгэх нэг зүйл бий. Энэ бол буруутгагдсан эксүүд хэргээ цэвэр улс төрийн захиалгатай, ард түмний хөрөнгөнөөс өнчин хурга, сэтэрхий зүү ч хулгайлаагүй, цаг нь болохоор нэр төрөө цэвэрлэнэ гэж мэдэгдсэн явдал байгаа юм.
0 Сэтгэгдэл
Zochin
Yag unen Demjij baina
2012.12.22
2012.12.22
2012.12.21
























