Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Ерөнхийлөгчийн сонгууль ажлын өдөр болно
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцуулсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл нарын цөөнх болсон байна.
Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулиар саналын хуудсыг машинаар тоолсныгоо гараар давхар тоолдог юм билээ. Энэ ямар учиртай юм бэ гэсэн асуултыг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс асуусан. Асуултын хариуд, “Солонгост саналын хуудсыг сортлоод ялгачихдаг юм билээ. Тэгээд түүнийгээ машинаар болон гараар тоолдог” гэсэн хариулт өгсөн юм.
Цөөнх болсон Д.Лүндээжанцан, “Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн нэг амралтын өдөр болох ёстой. Яагаад гэвэл ажлын нэг өдөр амарвал иргэд нэг өдрийнхөө цалинг алдаад байна. хэрэв дахин санал хураалт явуулбал дахиад л амрах болно шүү дээ” хэмээсэн юм. Ингээд энэ асуудлаар санал хураахад Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр явуулахаар тогтлоо. Эл өдөр нь бүх нийтийн амралтын өдөр байх юм.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцуулсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл нарын цөөнх болсон байна.Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулиар саналын хуудсыг машинаар тоолсныгоо гараар давхар тоолдог юм билээ. Энэ ямар учиртай юм бэ гэсэн асуултыг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс асуусан. Асуултын хариуд, “Солонгост саналын хуудсыг сортлоод ялгачихдаг юм билээ. Тэгээд түүнийгээ машинаар болон гараар тоолдог” гэсэн хариулт өгсөн юм.
Цөөнх болсон Д.Лүндээжанцан, “Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн нэг амралтын өдөр болох ёстой. Яагаад гэвэл ажлын нэг өдөр амарвал иргэд нэг өдрийнхөө цалинг алдаад байна. хэрэв дахин санал хураалт явуулбал дахиад л амрах болно шүү дээ” хэмээсэн юм. Ингээд энэ асуудлаар санал хураахад Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр явуулахаар тогтлоо. Эл өдөр нь бүх нийтийн амралтын өдөр байх юм.
0 Сэтгэгдэл
























