Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Зам, тээврийн сайд А.Гансүх уучлал гуйв
“МИАТ” ХК-ийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн “ОМ 136” онгоцны 15 зорчигчийг энэ сарын 16 нд ОХУ-ын Москва хотод орхиж ниссэн асуудлаар МИАТ ХК-ийн удирдлагыг салбарын сайд өнөөдөр дуудаж тайлбар авлаа.
А.Гансүх сайд МИАТ ХК-ийн удирдлагад хандан Москва хотод үлдээж ниссэн 15 зорчигчийн шууд болон шууд бус хохирлыг хэрхэн барагдуулсан талаар юуны өмнө сонирхсон юм. Энэ асуудлаас болж тэдний хоол, зочид буудал, онгоцны зардалд МИАТ ХК нийт 13 сая төгрөгийн нөхөн төлбөр өгөөд байгаа ажээ.
Харин салбарын сайд дээрх зорчигчид болон тэдний ар гэрийнхнээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсоор уучлал гуйлаа.
Зам, тээврийн сайд А.Гансүх хэвлэлийнхэнд хандсан мэдэгдэлдээ “МИАТ” ХК-ийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн “ОМ 136” онгоцоор үйлчлүүлэх байсан зорчигчдоос 15-ыг нь Москва хотод үлдээсэн явдал нь техникийн саатал гарсантай холбоотой. Гэхдээ техникийн саатлаас гадна МИАТ ХК-ийн ажлын хоорондын уялдаа холбоо сул, зарим нэг албан тушаалтны ажлын хариуцлагагүй байдал нөлөөлжээ. Иймд уг асуудалдтай холбоотой МИАТ ХК-ийн Москва дахь ерөнхий төлөөлөгч Ж.Энхтүвшинг албан тушаалаас нь чөлөөлж, ёс зүйгүй авир гаргасан Газрын үйл ажиллагааны ерөнхий менежер Г.Алтантуяа, Үйлдвэрлэлийн удирдлагын төвийн дарга Г.Лхагваа нарт захиргааны арга хэмжээ авахаар боллоо. МИАТ компани дахин ийм алдаа гаргахгүй ” гэдгийг онцолсон юм.
Энэ үеэр салбарын сайд МИАТ-ийн удирдлагуудад тус компанийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, нөөц аэродромын гэрээг яаралтай байгуулах талаар үүрэг өглөө. Ийнхүү МИАТ ХК-ийн нислэг саатсан, зорчигчдын үйлчилгээний тав тухыг алдагдуулсан явдал гардаг ч салбарын сайд нь анх удаа албан ёсоор уучлал гуйж, дахин ийм асуудал гаргасан бүхэнтэй хариуцлага тооцохоор болсноо зарлаллаа.

0 Сэтгэгдэл