Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
ТАВАН ЖИЛ ТУТАМД ХООЛ ТЭЖЭЭЛИЙН СУДАЛГАА ХИЙНЭ
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн, хуульч Б.Өнөбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Д.Даваабаярыг томиллоо. Мөн Үйлдвэр хүнс хөдөө аж ахуйн яамнаас өргөн барьсан Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, гишүүдийн 68.6 хувийн саналаар батлав. Уг хуулийг дагаж Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан юм.
Хүнсний хэрэгцээт барааныхаа 60-аад хувийг гаднаас авдаг Монгол улсын хувьд нэн тэргүүний хамгийн чухал гэж онцолж болох хууль ийн батлагдлаа.
Хүнсний тухай хуульд газар тариалангийн үеэс ширээн дээр бүтээгдэхүүн болоод ирэх хүртэлх бүх үе шатыг зохицуулах тухай тусгагджээ. Харин Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хууль нь хүнсний бүтээгдэхүүний үе шат бүрт хяналтын тогтолцоо нэвтрүүлэх талаар тусгасан байна. Мөн ганзагын наймаагаар хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх явдлыг хуулиар зохицуулахаар боллоо. Хувийн хэрэгцээнд ашиглах зорилгоор оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний хэмжээг гаалийн байгууллагын даргын гаргасан журмын дагуу тогтоож өгөхийг уг хуулиар зохицуулж өгчээ.
Өөрөөр хэлбэл, их хэмжээгээр оруулж ирвэл хариуцлага хүлээлгэдэг болох аж. Хүнсний тухай хуулийн 7.1-д удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий амьд организмаас гарган авсан хүнсийг хувиргасан амьд организмаас гаралтай хүнс гэнэ гэжээ. Мөн гадаадын зээл тусламжаар хувиргасан амьд организмын гаралтай хүнс авахыг хориглосон заалтууд ч орсон байна.
Түүнчлэн хүн амын хоол тэжээлийн үндэсний хэмжээний судалгааг таван жил тутамд хийж, дүнг холбогдох төрийн байгууллага болон нийтэд мэдээлж байхаар боллоо. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулахад анхаарч мөрдөх заалтыг хуульд оруулж өгсөн нь өмнөх хуулиа бодвол илүү нарийн, зохицуулалт сайтай болсон хэмээн зарим гишүүн ам сайтай байна.
Үүнээс гадна Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Мөн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Дээрх хуулийн төслийг Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ дахь МАН-ын гишүүдийг бүлэгтэй болгох тухай асуудал багтаж байгаа юм.

0 Сэтгэгдэл