ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Д.Арвин: Би зогсонги амьдрахыг хүсээгүйдээ ийм сонголт хийлээ

УИХ-ын гишүүн Д.Арвин МАН-аас гарч, АН-д элсэв. Түүний талаар өнгөрсөн долоо хоногт элдэв яриа гарч байсан ч тэрээр өнөөг хүртэл албан ёсны мэдээлэл өгөөгүй байсан юм. Ямартай ч, саарал ордноор ниссэн бор шувуу ортой байж, тэр АН-ын гишүүн боллоо. Түүний намын батлахыг АН-ын дарга Н.Алтанхуяг өчигдөр гардуулсан юм. Үүний дараа тэрээр ямар шалтгаанаар намаасаа гарах болсон, сүүлийн үед гарсан ам дамжсан ярианд тайлбар хийж, ярилцлага өгсөн юм.
-Та дөрвөн удаа хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон. Намаасаа ямар шалтгаанаар гарах болов?
-Би Монгол Улсынхаа төлөө өөрчлөн шинэчлэлт хийх хэрэгтэй гэж бодсон. Манайд өөрчлөн байгуулалт явагдаж байгаа ч иргэдийн амьдралд дорвитой өөрчлөлт гарахгүй, хүй нэгдлийн үеэс доогуур амьдарч байгааг би нийслэлийн хамгийн их хүн амтай томоохон дүүрэгт нэр дэвшихдээ мэдсэн.
Иргэдийнхээ төлөө өнгөрсөн таван сарын хугацаанд сэтгэл зовнин суухдаа Монгол Улс ийм зарчмаар ажиллаж болохгүй гэж бодсон. Ийм ч учраас нийгмийн эмзэг бүлэгт амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, амьжиргааг дээшлүүлэх нь чухал байна. Ажлын байр, гэрэл, худаг, сургууль, цэцэрлэггүй 190 гаруй мянган хүн нийслэлийн захын хороодоор амьдарч байгаа. Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст зориулсан бодлогыг өмнөх парламентад сууж байхдаа удаа дараа тавьж байсан. Миний саналыг аваад яг оруулах болохоороо манай ажлын хэсгийн ахлагч өөрчилчөхдөг. НХХЯ гэхээсээ илүү Хөдөлмөрийн яам байгуулах саналыг өөрийнхөө намыг толгойлж байсан Ерөнхий сайд болон ЗГХЭГ-ын даргад удаа дараа тавьж байв. Аль нь ч хэрэгжээгүй. Монгол Улсад агаар, хөрсний бохирдлын асуудлаар Нийгмийн бодлого боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга байхдаа олон асуудлыг шийдэж, УИХ-ын түвшинд оруулж байсан ч энэ асуудлыг гүйцэтгэх засаглал, манай намын бодлогоор хэрэгжүүлэхгүй байсанд сэтгэл маш ихээр эмзэглэж байсан.
Би нийслэлийн хамгийн том тойргоос сонгогдож орж ирсэн болохоор маш олон ажлыг санаачилж хийхийн төлөө ажиллана. Тиймээс би УИХ-ын дарга З.Энхболдод “Би ядарсан иргэдэд туслая. Миний энэ саналыг бодлогыг дэмжиж ажиллаач” гэх тавьсан. Гэтэл дарга манай бодлоготой ижил байгаа учраас хамтарч ажилла гэсэн. Би улс орон, намаасаа урваагүй. Гагцхүү АН-д байж энэ ажлыг хийх зорилгоор ийм шийдвэр гаргасан. Мөн АН, МАН баруун, зүүний нам боловч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамтарч ажиллахдаа ямар нэг зөрчил гаргаагүй. Үүнээс Монгол Улсад хэт баруун, зүүний үзэл баримтлал хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон учраас би ийм сонголт хийлээ.
-Таны шийдвэрийг МАН-ын удирдлагууд хэрхэн хүлээж авсан бэ?
-Намынхаа удирдлагуудад албан ёсоор хэлээгүй. Хоёр хоногийн өмнө намынхаа үүрт өргөдөл, намын батлахаа өгсөн. Манай намын дүрэмд намаас гарах өргөдөл, батлахаа өгснөөр шийдэгддэг юм. Би МАН-аас нэр дэвшсэн нь үнэн. Гэхдээ ганцхан энэ намын нэрээр гарч ирсэн гэвэл өрөөсгөл ойлголт болно. Хэрэв МАН-ын нэрээр гардаг бол УИХ-ын өнгөрсөн сонгуулиар нийслэлээс нэр дэвшсэн 20 гаруй гишүүн бүгдээрээ гарчих байсан биз. Миний туршлага, амьдралын замнал Баянзүрх, Налайх дүүрэгт нэр дэвшихэд нэр нөлөө үзүүлсэн байх. Нөгөөтэйгүүр Баянзүрхчүүд намайг сайхнаар хүлээж авч, дэмжсэн.
-Таныг АН-аас дэмжлэг авч сонгуульд оролцсон гэх яриа байсан.
-Би 10 гаруй хоногийн өмнө УИХ-ын дарга З.Энхболдод хүсэлт тавьсан. “Би хүнд нөхцөлд сонгуульд оролцох нь. Нэг намын хоёр хүн нэр дэвшиж байна. Манай намын дүүргийн намын хорооны тэргүүлэгчид зөвхөн дүүргийнхээ даргыг дэмжинэ гэсэн тогтоол шийдвэр гаргалаа. Тэд намайг дэмжих боломжгүй учир би эмэгтэй хүнийхээ хувьд төрд хийх ажил байна. Төрд зүтгэх хугацаа ч болоогүй. Тиймээс намайг эмэгтэй хүнийх нь хувьд дэмжиж ажиллаач” гэсэн санал тавьсан. Надтай хамт парламентад олон жил зүтгэсэн, үнэнч шударгаар явж ирсний чинь хувьд таныг дэмжинэ гэж хэлсэн. Намайг ийм хүнд үед томоохон тойрогт ямар ч гар хөлгүй байх үед дэмжсэн учраас энэ сонголтыг хийх ёстой гэж бодсон доо.
-Таныг АН-д сайдын суудал амласан учраас ирж байна гэх яриа байна. Үүнд та тайлбар өгөхгүй юү?
-Би хамтарсан Засгийн газрыг битгий унаасай гэж бодож байгаа. МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвсэл, АН-тай хамтарч ажиллаасай. Тус эвслийг засгаас гарахгүй байх талаар ажиллана. Би парламентад гурван удаа сонгогдож байхдаа нэг ч удаа албан тушаалын хойноос гүйж байгаагүй. Надтай хамт сонгогдож байсан эмэгтэй гишүүд зарим нь бүр хоёр удаа сайд болж байсан. Би сайд хийж чадахгүйдээ биш УИХ-ын гишүүн байна гэдгээрээ энэ олон жил улс төрд явж ирсэн. Би цаашдаа ч сайд болохгүй.
Харин сайдын дайтай ажиллана. Үүнийг манай нам дэмжинэ гэсэн. Манай улс төрчид хүнийг өөр шигээ санадаг. Сайд болохын төлөө явж байна гэдэг ч юм уу. Би албан тушаалын төлөө явдаг удмын хүн биш. Тиймээс энэ засаг төрийн аль ч үед сайд болохгүй гэдгээ сэтгүүлчдийн өмнө амлая.
-Таныг намаа сольсон гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах боломж бий юү?
-Тийм хуулийн заалт манайд байхгүй. УИХ-ын гишүүн байхдаа намаа сольж байсан хүн олон байгаа шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаасаа гарч, өөр намд орж л байсан.
-МАН-ын үе үеийн дарга нар байнга дарамтад орж байсан гэж та нэг бус удаа ярьж байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Би “Элсний-13”-т орж намаа шинэчлэхээр тууштай явж байсан. Үүний хариуд манай намын удирдлагууд намайг 2008, 2012 оны УИХ-ын сонгуулиар унагах гэж янз бүрээр оролдож байлаа. Сая сонгуулиар ч нэг намын хоёр хүн дэвшиж байхад Б.Батзоригийг дэмжээд намайг хөсөр хаясан. Би энэ намын төлөө сэтгэл зүрхээрээ явж байхад хэн ч намайг дэмжээгүй. Энэ бүхэн хүний тэвчээрийг бардаг юм билээ. Тиймээс энд байх аргагүй болсон.
-Танд шахалт үзүүлж байсан удирдлагуудынхаа нэрийг дурьдвал?
-Шууд утгаараа шахалт үзүүлсэн зүйл байхгүй л дээ. Далдуур өөрсдөө хийхгүй, хүнээр дамжуулж хийдэг. Хүн аав, ээж, хань, ижил үр хүүхэддээ л гомддог. Түүнээс биш улстөрд гомдоно гэж байдаггүй юм.Гэхдээ намайг ийм шийдвэр гаргахад манай намын зарим гишүүн дэмжсэн. Тэдэндээ талархахын ялдамд итгэлийг нь алдахгүй ажиллахын төлөө явна. Би нам дотор муур, хулгана болж тоглохыг хүсээгүй. Намынхаа шинэчлэлтийн төлөө “Элсний-13” хүртэл зүтгэж, өдөр шөнөгүй тэмцэж ирсэн ч үр дүн огт гарахгүй байсан учир намынхаа дотоод ардчиллын төлөө явахаас илүү сургууль, цэцэрлэггүй ядарч зовж буй иргэдийнхээ төлөө ажиллах хүсэлдээ эрмэлзэж энэ төр засагт орж ажиллах ёстой гэсэндээ энэ сонголтыг хийсэн юм шүү. Энэ бол урвалт биш, сонголт. Би зогсонги амьдрахыг хүсээгүй. Нам дотор зогсонги байхгүйн төлөө намынхаа бүлэг болгон дээр хэлж ирсэн. Энэ ч утгаараа би өнгөрсөн 12 жилийн хугацаанд ярьж хэлж ирсэн болохоос биш миний хийж бүтээсэн зүйл хийгдээгүйд гомдож явдаг. Яагаад гэвэл би гурван удаа парламентад сонгогдсон хэр нь өөрийнхөө бодож сэдсэн ажлаа төрийн бодлого болгож чадаагүй.

0 Сэтгэгдэл