Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Намбарын Энхбаяр хорих руу ачигдлаа
Монгол Улсын шүүхээс 2,6 жилийн хорих ял авсан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, ялтан Намбарын Энхбаярыг өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаныхан Клиникийн хоёрдугаар эмнэлгээс гаргаж хорих анги руу авч явлаа. Дөнгөж сая авсан мэдээллээр түүнийг Зайсан руу авч явна гэж байгаагаас үзэхэд түүнийг хорихын эмнэлэг рүү авч явж байж болох юм.
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай ч МАХН-аас сонгогдож парламентад орсон гишүүд бүгд хуралдааны танхимд байхгүй байна гэсэн мэдээлэл бас байна. Тэгэхээр тэд намын даргыгаа шилжүүлэхтэй холбоотойгоор эзгүй байж магад.
Н.Энхбаярыг хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байгаа, өдөрт 300-500 грамм жин алдаж, гадаадад эмчлүүлэхгүй бол нас нь хэдэн хоногоор хэмжигдэж байна гэж намынхан болон дэмжигч эмч нар нь хэвлэлийн бага хурал хийлгэж байсан. Харин хоёр хоногийн өмнө намынх нь хөдөө орон нутгийн ажилтнууд түүнийг эмнэлэгт эргэж очиход тэрээр цонхны цаана ирж тэдэнтэйгээ мэндчилж байсан нь эрүүл мэнд нь тэгтлээ дордоогүй байгааг харуулсан юм.
Юутай ч хоригдол Намбарын Энхбаяр Клиникийн хоёрдугаар эмнэлгээс хорих анги руугаа шилжлээ.
ELBEGDORJIIN HOSHNOGO DOLOOGCH NAR XAXAXAXA
horigdol ENKHBAYAR goy helseen kkk
За ашгүй дээ, нэг ч гэсэн юм байр байрандаа байвал зүгээр .....
Монгол Улсын шүүхээс 2,6 жилийн хорих ял авсан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, ялтан Намбарын Энхбаярыг өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаныхан Клиникийн хоёрдугаар эмнэлгээс гаргаж хорих анги руу авч явлаа. Дөнгөж сая авсан мэдээллээр түүнийг Зайсан руу авч явна гэж байгаагаас үзэхэд түүнийг хорихын эмнэлэг рүү авч явж байж болох юм. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай ч МАХН-аас сонгогдож парламентад орсон гишүүд бүгд хуралдааны танхимд байхгүй байна гэсэн мэдээлэл бас байна. Тэгэхээр тэд намын даргыгаа шилжүүлэхтэй холбоотойгоор эзгүй байж магад.
Н.Энхбаярыг хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байгаа, өдөрт 300-500 грамм жин алдаж, гадаадад эмчлүүлэхгүй бол нас нь хэдэн хоногоор хэмжигдэж байна гэж намынхан болон дэмжигч эмч нар нь хэвлэлийн бага хурал хийлгэж байсан. Харин хоёр хоногийн өмнө намынх нь хөдөө орон нутгийн ажилтнууд түүнийг эмнэлэгт эргэж очиход тэрээр цонхны цаана ирж тэдэнтэйгээ мэндчилж байсан нь эрүүл мэнд нь тэгтлээ дордоогүй байгааг харуулсан юм.
Юутай ч хоригдол Намбарын Энхбаяр Клиникийн хоёрдугаар эмнэлгээс хорих анги руугаа шилжлээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
2012.12.21
2012.12.21
2012.12.21
























