Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Шадар сайд хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит 16 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо гурван өдөр үргэлжилж амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү хуралдааныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хэсгийн дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, Оросын талаас ОХУ-ын Эрдэс баялаг, экологийн сайд, комиссын Оросын хэсгийн дарга С.Е. Донской нар тэргүүлэн ажилласан билээ.
Энэ удаагийн хуралдааны анхаарлын төвд хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компани, Улаанбаатар төмөр зам нэгдлийн үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, газрын тосны бүтээгдэхүүнийг манай улсад найдвартай нийлүүлэх, улмаар энэ төрлийн үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэхэд ОХУ-аас дэмжлэг авах, цахилгаан эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлууд багтаж байлаа.
Хуралдаанаар хамтын ажиллагааны асуудал болоод хамтарсан үйлдвэрүүд, түлш эрчим хүч, эрдэс баялаг, газар тариалан, тээвэр барилга, байгаль орчин, боловсрол шинжлэх ухаан, хилийн шалган нэвтрүүлэх боомтын үйл ажиллагаа болон манай улсын нутаг дэвсгэр дэх Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар өргөн хүрээнд ярилцан тохиролцож дэлгэрэнгүй протокол байгуулж хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Шадар сайд “Манай Шинэчлэлийн Засгийн газар ЗГХК-ын Монголын хэсгийн үйл ажиллагааг боловсронгуй болгож, тогтмолжуулахад онцгойлон анхаарч, хамтын ажиллагаанд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх үр нөлөөтэй механизм байлгах эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийллээ.
Богино хугацаанд манай оронд айлчилсан ОХУ-ын Эрдэс баялаг, экологийн сайд С.Е.Донской нь өөрийн хариуцдаг салбаруудынхаа чиглэлээр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нартай уулзсан байна.
Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит 16 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо гурван өдөр үргэлжилж амжилттай болж өндөрлөлөө.Энэхүү хуралдааныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хэсгийн дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, Оросын талаас ОХУ-ын Эрдэс баялаг, экологийн сайд, комиссын Оросын хэсгийн дарга С.Е. Донской нар тэргүүлэн ажилласан билээ.

0 Сэтгэгдэл