Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хуулийн хугацааг сунгана
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулсныг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын ахлах зөвлөх Ч.Өнөрбаяр УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосон хууль одоогоор үйлчилж байгаа ч энэ сарын 31-ний өдрөөс хуулийн хугацаа дуусгавар болно. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хуулийг үргэлжлүүлэх саналтай байгаа аж.
Манай улсад 2010 оны дөрөвдүгээр сарын байдлаар 478 мянган га талбай бүхий 1096 ашиглалтын, 38,9 мянган га талбай бүхий 3659 хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон нь улсын нийт нутаг дэвсгэрийн 24,5 хувийг эзэлж байгаа юм. Тухайлбал, Дорноговь аймагт 491 тусгай зөвшөөрлөөр нийт 5 сая гаруй га газар олгогдсон нь аймгийн нийт нутгийн 50 орчим хувь, Өмнөговь аймагт 459 тусгай зөвшөөрлөөр 7,5 сая га газар олгогдсон нь тухайн аймгийн газар нутгийн 45 орчим хувийг эзэлж байна. Нийт олгогдсон тусгай зөвшөөрлийн 10 гаруй хувийг БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд эзэмшдэг байна. Тодруулбал, хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 165 компани 322 тусгай зөвшөөрөлд хамрагдах 2,1 сая га газар, хамтарсан компанийн хэлбэрээр 74 аж ахуйн нэгж 123 тусгай зөвшөөрлөөр 700-гаад мянган га газрыг эзэмшдэг байна.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу геологи, уул уурхайн салбарт мөрдөгдөж байгуу хууль, дүрэм, журам, заавруудыг цэгцлэх ажил хийгдэж байгаа юм. Түүнчлэн “Ашигт малтмалын тухай” хуулийг шинэчлэн боловсруулж дуусгах, батлах, түүнийг дагаж мөрдөх хүртэл тодорхой хугацаа шаардагдахаар байгаа тул “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай” хуулийн хугацааг сунгах, нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглох шаардлагатай болсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулсныг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын ахлах зөвлөх Ч.Өнөрбаяр УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосон хууль одоогоор үйлчилж байгаа ч энэ сарын 31-ний өдрөөс хуулийн хугацаа дуусгавар болно. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хуулийг үргэлжлүүлэх саналтай байгаа аж.

0 Сэтгэгдэл