ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
МАН-ЫН ГИШҮҮД ЯАГААД НАМААСАА ТАТГАЛЗААД БАЙНА ВЭ
Ардчилал гарснаас хойш МАН парламентад дөрвөн удаа олонхийн суудал авч байсан. Бүр 2004 оны УИХ-ын сонгуулиар 76 суудлаас 72-ыг нь авч байв. Харин энэ удаагийн УИХ-ын болон орон нутгийн сонгуульд тэд амжилтгүй оролцож, цөөнхийн буюу сөрөг хүчний байр суурьт шилжив. УИХ бүрдсэнээс хойш 24 цагийн дотор намын бүлгээ байгуулах ёстой гэсэн хуулийн заалтаас болж, тэд хагас жил орчим бүлэггүй явсны дүнд өнгөрсөн баасан гарагт арай гэж УИХ дахь МАН-ын бүлэгтэй боллоо. Тэд алдаа оноогоо дэнслэх шинэ оны босгон дээр намын Удирдах зөвлөлийн хурлаа өчигдөр хийлээ. Хурлаар УИХ-д намын бүлэгтэй болсон учир аливаад сөрөг хүчний байр сууринаас ажиллах болон намын дотоод сахилга батыг бэхжүүлэх талаар нэн түрүүнд хэлэлцсэн байна. Энэ нь намын нэрээр олон нийтийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн болчихоод намын гишүүнчлэлээс татгалзаж, өөр намд элсэж байгаад Удирдах зөвлөлийн гишүүд багагүй бухимдсан аж. Өөрөөр хэлбэл, Д.Арвин тус намаас дөрвөн удаа УИХ-д нэр дэвшиж, сонгогдсон атал өнгөрсөн долоо хоногт намын гишүүнчлэлээ сольж, АН-д элссэн учраас тэр.
Үүний дараа тэд Чингэлтэй дүүргийн МАН-ын хороон дарга Д.Ганболд, Хотын мэр асан Г.Мөнхбаяр нарыг тусгайлан авч хэлэлцжээ. Учир нь сүүлийн үед Чингэлтэйн Д.Ганболд шадар сайд Д.Тэрбишдагватай ойр ойрхон уулзаж, МАХН-д урвах гэж байгаа мэдээлэл Удирдах зөвлөлийн гишүүдийн чихэнд хэн нэг нь шивнэсэн бололтой.. Түүнийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй албан тушаалын тохироо хийсэн гэх яриа гарч байна. Хэдхэн сарын өмнө Д.Ганболдыг огцруулах тушаалд Э.Бат-Үүл гарын үсэг зурж байсан. Гэтэл одоо түүнийг Чингэлтэйн Засаг даргаар батламжилж байгаа нь тэдний хооронд тохироо хийгдээгүй гэх үндэслэл байхгүйг зарим хүн хэлж байв. Д.Ганболдыг дэмжиж нийслэлийн экс Засаг дарга Г.Мөнхбаяр Чингэлтэйн Засаг даргаар батламжлуулахын тулд элдвийг сэдэж явсан гэх. Үүгээр ч зогсохгүй Д.Ганболд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчийг АН-аас, ЗДТГ-ыг МАХН-д, хороодын Засаг дарга нарын гуравны хоёрыг АН, МАХН-д өгөхөөр тохиролцсон гэх яриа ч чих дэлсэв. Орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүрэгт МАН ялалт байгуулсан. Гэтэл Д.Ганболд АН, МАХН-тай тохироо хийж байгаа нь намын үзэл баримтлалаас урьтаж, өөрийн эрх ашгийн төлөө явсан хэмээн Удирдах зөвлөлийн гишүүд үзэж байгаа аж. Тиймээс Удирдах зөвлөлийн зарим гишүүд тэднийг намаас хөөх хүртэл арга хэмжээ авах ёстой хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Нэгэнт ийм тохироо хийсэн бол Д.Ганболд намаас нь арга хэмжээ авахаас өмнө МАН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж, Д.Арвин шиг өргөдөл, батлахаа өгөх нь тодорхой. Учир нь, нэгэнт УИХ-ын гишүүн, дүүргийн Засаг дарга болчихвол эгүүлэн татах хууль эрхзүйн орчин манайд байхгүй. Нөгөөтэйгүүр МАН-аас гишүүд нь урваж шарваад байгаад ямар шалтгаан нөлөөлж байна вэ. Яг үнэндээ тэд өөрийн улс төрийн эрх ашиг, албан тушаалын наймаанаас болж, залуу зандан цагаасаа элсэж, улстөрийн өнөөгийн өндөрлөгт хүрсэн намаа уруудаж доройтсон үед нь хөсөр хаяж хүний мөсгүй авир гаргав. Гэхдээ энэ нь нэг талаараа МАН-д шинэчлэлт хэрэгтэйг харуулж байх шиг.
uygaach hudaldahad belen novshnuud
Ардчилал гарснаас хойш МАН парламентад дөрвөн удаа олонхийн суудал авч байсан. Бүр 2004 оны УИХ-ын сонгуулиар 76 суудлаас 72-ыг нь авч байв. Харин энэ удаагийн УИХ-ын болон орон нутгийн сонгуульд тэд амжилтгүй оролцож, цөөнхийн буюу сөрөг хүчний байр суурьт шилжив. УИХ бүрдсэнээс хойш 24 цагийн дотор намын бүлгээ байгуулах ёстой гэсэн хуулийн заалтаас болж, тэд хагас жил орчим бүлэггүй явсны дүнд өнгөрсөн баасан гарагт арай гэж УИХ дахь МАН-ын бүлэгтэй боллоо. Тэд алдаа оноогоо дэнслэх шинэ оны босгон дээр намын Удирдах зөвлөлийн хурлаа өчигдөр хийлээ. Хурлаар УИХ-д намын бүлэгтэй болсон учир аливаад сөрөг хүчний байр сууринаас ажиллах болон намын дотоод сахилга батыг бэхжүүлэх талаар нэн түрүүнд хэлэлцсэн байна. Энэ нь намын нэрээр олон нийтийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн болчихоод намын гишүүнчлэлээс татгалзаж, өөр намд элсэж байгаад Удирдах зөвлөлийн гишүүд багагүй бухимдсан аж. Өөрөөр хэлбэл, Д.Арвин тус намаас дөрвөн удаа УИХ-д нэр дэвшиж, сонгогдсон атал өнгөрсөн долоо хоногт намын гишүүнчлэлээ сольж, АН-д элссэн учраас тэр. Үүний дараа тэд Чингэлтэй дүүргийн МАН-ын хороон дарга Д.Ганболд, Хотын мэр асан Г.Мөнхбаяр нарыг тусгайлан авч хэлэлцжээ. Учир нь сүүлийн үед Чингэлтэйн Д.Ганболд шадар сайд Д.Тэрбишдагватай ойр ойрхон уулзаж, МАХН-д урвах гэж байгаа мэдээлэл Удирдах зөвлөлийн гишүүдийн чихэнд хэн нэг нь шивнэсэн бололтой.. Түүнийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй албан тушаалын тохироо хийсэн гэх яриа гарч байна. Хэдхэн сарын өмнө Д.Ганболдыг огцруулах тушаалд Э.Бат-Үүл гарын үсэг зурж байсан. Гэтэл одоо түүнийг Чингэлтэйн Засаг даргаар батламжилж байгаа нь тэдний хооронд тохироо хийгдээгүй гэх үндэслэл байхгүйг зарим хүн хэлж байв. Д.Ганболдыг дэмжиж нийслэлийн экс Засаг дарга Г.Мөнхбаяр Чингэлтэйн Засаг даргаар батламжлуулахын тулд элдвийг сэдэж явсан гэх. Үүгээр ч зогсохгүй Д.Ганболд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчийг АН-аас, ЗДТГ-ыг МАХН-д, хороодын Засаг дарга нарын гуравны хоёрыг АН, МАХН-д өгөхөөр тохиролцсон гэх яриа ч чих дэлсэв. Орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүрэгт МАН ялалт байгуулсан. Гэтэл Д.Ганболд АН, МАХН-тай тохироо хийж байгаа нь намын үзэл баримтлалаас урьтаж, өөрийн эрх ашгийн төлөө явсан хэмээн Удирдах зөвлөлийн гишүүд үзэж байгаа аж. Тиймээс Удирдах зөвлөлийн зарим гишүүд тэднийг намаас хөөх хүртэл арга хэмжээ авах ёстой хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Нэгэнт ийм тохироо хийсэн бол Д.Ганболд намаас нь арга хэмжээ авахаас өмнө МАН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж, Д.Арвин шиг өргөдөл, батлахаа өгөх нь тодорхой. Учир нь, нэгэнт УИХ-ын гишүүн, дүүргийн Засаг дарга болчихвол эгүүлэн татах хууль эрхзүйн орчин манайд байхгүй. Нөгөөтэйгүүр МАН-аас гишүүд нь урваж шарваад байгаад ямар шалтгаан нөлөөлж байна вэ. Яг үнэндээ тэд өөрийн улс төрийн эрх ашиг, албан тушаалын наймаанаас болж, залуу зандан цагаасаа элсэж, улстөрийн өнөөгийн өндөрлөгт хүрсэн намаа уруудаж доройтсон үед нь хөсөр хаяж хүний мөсгүй авир гаргав. Гэхдээ энэ нь нэг талаараа МАН-д шинэчлэлт хэрэгтэйг харуулж байх шиг.
С.Заяа
0 Сэтгэгдэл
2012.12.27
























