Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
З.БАЯНСЭЛЭНГЭ: “ШУДАРГА ЁС” ЭВСЭЛ ЗАДРАХГҮЙ
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр хуралдах байсан ч хойшиллоо. Тус эвсэл задрах гэж байгаа тухай бор шувуу саарал ордноор нисч эхлээд байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад “Манай эвслийн бүлэг нэг хэсэгтээ хуралдахгүй. МАХН МҮАН-тай зарим асуудал дээр үзэл бодол нийлэхгүй байгаа. Эл асуудлаа цэгцэлсний дараа бүлэг хуралдах байх. Нөгөөтэйгүүр МАХН-ынхан МҮАН-аас өрх тусгаарлаж ч магадгүй” гэв. Харин энэ талаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээс тодрууллаа.
-“Шударга ёс” эвслийн бүлэг хуралдсангүй. Ямар шалтгаанаас болж бүлгийн хуралдаан хойшлов?
-“Шударга ёс” эвслийн гишүүд ялангуяа МАХН-ынхан ихэнх нь орон нутагт ажиллаж байгаа учир ирц хүрсэнгүй. Бүлгийн гишүүдийн ирц хүрээгүй учраас энэ удаагийн хуралдаанаа хойшлуулаад байна.
-Танай эвслийг задрах гэж байгаа гэсэн мэдээлэл байна. МАХН МҮАН-тайгаа үзэл бодол нийлэхгүй байгаагаас ийм шийдвэрт хүрч байгаа гэж сонссон. Энэ талаар юу хэлэх вэ?
-Сэтгүүлчид хэвлэл мэдээлэлтэй ойр байдаг учраас аливаа мэдээллийг хурдан сонсдог байх. Миний хувьд мэдээллээс хол байдаг. Гэхдээ манай эвсэл задрахгүй. Ийм ойлголт ерөөсөө байхгүй. “Шударга ёс” эвслийг эхнээс нь салгах гэсэн хүмүүс олон бий. Төрийн ажил явуулж байхад санал зөрөх, маргалдах үе бишгүйдээ л гарна. Түүнийг нь дэвэргэж, бидний хооронд яс хаях гэсэн оролдлого байхыг үгүйсгэхгүй. Бид энэ асуудалд төдийлэн анхаарал хандуулдаггүй. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Засгаас гарахгүй ажлаа хэвийн явуулахыг бодно.
-Танай эвслийн 11 дэх суудал УИХ-д хоосон байгаа. Энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ?
-Хуулийнхаа дагуу шийдэгдэх байх.
Muu gichii
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр хуралдах байсан ч хойшиллоо. Тус эвсэл задрах гэж байгаа тухай бор шувуу саарал ордноор нисч эхлээд байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад “Манай эвслийн бүлэг нэг хэсэгтээ хуралдахгүй. МАХН МҮАН-тай зарим асуудал дээр үзэл бодол нийлэхгүй байгаа. Эл асуудлаа цэгцэлсний дараа бүлэг хуралдах байх. Нөгөөтэйгүүр МАХН-ынхан МҮАН-аас өрх тусгаарлаж ч магадгүй” гэв. Харин энэ талаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээс тодрууллаа.-“Шударга ёс” эвслийн бүлэг хуралдсангүй. Ямар шалтгаанаас болж бүлгийн хуралдаан хойшлов?
-“Шударга ёс” эвслийн гишүүд ялангуяа МАХН-ынхан ихэнх нь орон нутагт ажиллаж байгаа учир ирц хүрсэнгүй. Бүлгийн гишүүдийн ирц хүрээгүй учраас энэ удаагийн хуралдаанаа хойшлуулаад байна.
-Танай эвслийг задрах гэж байгаа гэсэн мэдээлэл байна. МАХН МҮАН-тайгаа үзэл бодол нийлэхгүй байгаагаас ийм шийдвэрт хүрч байгаа гэж сонссон. Энэ талаар юу хэлэх вэ?
-Сэтгүүлчид хэвлэл мэдээлэлтэй ойр байдаг учраас аливаа мэдээллийг хурдан сонсдог байх. Миний хувьд мэдээллээс хол байдаг. Гэхдээ манай эвсэл задрахгүй. Ийм ойлголт ерөөсөө байхгүй. “Шударга ёс” эвслийг эхнээс нь салгах гэсэн хүмүүс олон бий. Төрийн ажил явуулж байхад санал зөрөх, маргалдах үе бишгүйдээ л гарна. Түүнийг нь дэвэргэж, бидний хооронд яс хаях гэсэн оролдлого байхыг үгүйсгэхгүй. Бид энэ асуудалд төдийлэн анхаарал хандуулдаггүй. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Засгаас гарахгүй ажлаа хэвийн явуулахыг бодно.
-Танай эвслийн 11 дэх суудал УИХ-д хоосон байгаа. Энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ?
-Хуулийнхаа дагуу шийдэгдэх байх.
С.Аз
0 Сэтгэгдэл
й
цаана нь юун хужаа ханз вэ
2012.12.26
2012.12.26



















