ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
МАН бүлэгтэй болох гээд байсны зорилго нь ердөө л энэ үү
УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, сөрөг хүчин болсон МАН “унасан хүн ууртай” гэгчээр парламентын анхны хуралдаанд ч суухгүй, хамгийн өндөр настан Д.Дэлбэрэлийгээ авч зугтааж яваад УИХ-д намын бүлэг байгуулах хүсэлтээ хуульд заасан 24 цагийн дотор спикерт өгч чадаагүй. Үүнээсээ болж хагас жил намын бүлэггүй явсан ч энэ талаар байнга асуудал тавьж, бүр жагсаал цуглаан, буйдантай суулт хүртэл хийж байсан. Харамсалтай нь тэд ердөө л “Ганцхан муу өгүүлбэрээс болж бүхэл бүтэн намыг бүлэггүй байлгах ёсгүй”, “Тэр хуулийн ганц үг хамаагүй, ард түмний сонголтыг хүндэтгэх ёстой” гэсэн хачин тайлбар тавьж байсан билээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар МАН-ыг Хууль тогтоох дээд байгууллагад бүлэгтэй болгохын төлөө чармайлт гаргаж, хуулийн төсөл хүртэл боловсруулан өргөн барьсан юм. Иймдээ ч 90 жилийн түүхтэй ч хуулиа дээдэлдэггүй МАН өнөөдөр УИХ-д бүлэгтэй болж байна.
Энэ хугацаанд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ц.Бямбацогт, Я.Содбаатар, М.Энхболд гээд МАН-ын гишүүдийн хэлж ярьж байсан нь үнэндээ МАН төр барьж байхдаа хуулийг биелүүлдэггүй, МАН-д хууль үйлчлэх ёсгүй гэсэн зарчмаар явж ирснээ бүрэн харуулснаас хэтрээгүй билээ.
Одоо МАН гэдэг нам УИХ-д өөрийн гэсэн бүлэгтэй боллоо. Бүлэгтэй болсны найр хийсэн өдрөө л албан тушаалын наймаа тохироогоо хийсэн бололтой. Хуучин Шадар сайд байсан М.Энхболдыг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлсэн дуулдлаа.
Чухамдаа УИХ-д бүлэгтэй ч, бүлэггүй ч хуулиа дээдэлдэггүй, бөөнөөрөө гараад хурал хаячихдаг МАН-д нэг ч гэсэн албан тушаал, том өрөө, унаа машин л хэрэгтэй байж л дээ. Үнэндээ Монгол Улсад хуулийг хэрхэн завхруулдгийг яруу тодоор харуулж, нийслэл хотыг нийтийн эзэмшлийн алга дарам газаргүй болтол наймаа хийж хөлжин тэрбумтан болсон М.Энхболд бол чухамдаа албан тушаалгүйгээр амь зууж чадахгүй болсон хүн гэдгийг энэ хотынхон, улс даяараа мэднэ. Гэсэн атлаа саяхан Төрийн ордонд парламентын ажиллагааг гацаагаад хууль зөрчин буйдантай суулт хийхдээ, чухам өөрийгөө хэлсэн шиг “Хууль гууль боллоо” гэсэн уриа бариад сууж байсан хүн.
Гэтэл ашгүй нэг завшаан тохиов гэсэн шиг одоо УИХ-ын дэд даргын сэнтий рүү авирч явна. Нийслэл хот, Онцгой байдлын газар гээд М.Энхболдын очсон, хариуцсан газар бүхэнд албан тушаалын наймаа арилжаа чухам л хар зах, дуудлага худалдаа шиг өрнөдөг байсан.
Баас хатавч өмхийгөө тавихгүй гэгчийн үлгэрээр нэг хэсэгтээ Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нар нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч нэртэй байсан ч үнэн хэрэгтээ нийслэлийн газрын наймаа, албан тушаалын арилжааг энэ М.Энхболд гэдэг хүн л далдаас зохион байгуулж байсан нь нууц биш.
Чухамдаа ингэхгүйгээр амьдарч чадахаа больсон түүнд эгэл хүн шиг /уг нь ч УИХ-ын гишүүн л дээ / амьдарна гэдэг үхсэнтэй адил болж, үүнийгээ намынхандаа учирлаж байж хууль тогтоох дээд байгууллагын дэд даргын суудал руу авирч яваа нь энэ бололтой.
МАН-ын бүлэгтэй болох гэж хагас жил улайрсны гол зорилго албан тушаалгүйгээр амьдарч чадахаа больсон нэг хүнээ ч гэсэн дарга болгох гэсэн хэрэг үү тэгээд.
Энхболд бол жинхэнэ газрын луйварчин
Багтай даа. М.Энхболд ч нээрээ албан тушаалгүй, луйвар хийхгүй бөол амьд явж чадахгүй хүн дээ. Нийыслэл хотыг минь ямар болгосон билээ, муу луйварчин
УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, сөрөг хүчин болсон МАН “унасан хүн ууртай” гэгчээр парламентын анхны хуралдаанд ч суухгүй, хамгийн өндөр настан Д.Дэлбэрэлийгээ авч зугтааж яваад УИХ-д намын бүлэг байгуулах хүсэлтээ хуульд заасан 24 цагийн дотор спикерт өгч чадаагүй. Үүнээсээ болж хагас жил намын бүлэггүй явсан ч энэ талаар байнга асуудал тавьж, бүр жагсаал цуглаан, буйдантай суулт хүртэл хийж байсан. Харамсалтай нь тэд ердөө л “Ганцхан муу өгүүлбэрээс болж бүхэл бүтэн намыг бүлэггүй байлгах ёсгүй”, “Тэр хуулийн ганц үг хамаагүй, ард түмний сонголтыг хүндэтгэх ёстой” гэсэн хачин тайлбар тавьж байсан билээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар МАН-ыг Хууль тогтоох дээд байгууллагад бүлэгтэй болгохын төлөө чармайлт гаргаж, хуулийн төсөл хүртэл боловсруулан өргөн барьсан юм. Иймдээ ч 90 жилийн түүхтэй ч хуулиа дээдэлдэггүй МАН өнөөдөр УИХ-д бүлэгтэй болж байна.
Энэ хугацаанд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ц.Бямбацогт, Я.Содбаатар, М.Энхболд гээд МАН-ын гишүүдийн хэлж ярьж байсан нь үнэндээ МАН төр барьж байхдаа хуулийг биелүүлдэггүй, МАН-д хууль үйлчлэх ёсгүй гэсэн зарчмаар явж ирснээ бүрэн харуулснаас хэтрээгүй билээ.
Одоо МАН гэдэг нам УИХ-д өөрийн гэсэн бүлэгтэй боллоо. Бүлэгтэй болсны найр хийсэн өдрөө л албан тушаалын наймаа тохироогоо хийсэн бололтой. Хуучин Шадар сайд байсан М.Энхболдыг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлсэн дуулдлаа.
Чухамдаа УИХ-д бүлэгтэй ч, бүлэггүй ч хуулиа дээдэлдэггүй, бөөнөөрөө гараад хурал хаячихдаг МАН-д нэг ч гэсэн албан тушаал, том өрөө, унаа машин л хэрэгтэй байж л дээ. Үнэндээ Монгол Улсад хуулийг хэрхэн завхруулдгийг яруу тодоор харуулж, нийслэл хотыг нийтийн эзэмшлийн алга дарам газаргүй болтол наймаа хийж хөлжин тэрбумтан болсон М.Энхболд бол чухамдаа албан тушаалгүйгээр амь зууж чадахгүй болсон хүн гэдгийг энэ хотынхон, улс даяараа мэднэ. Гэсэн атлаа саяхан Төрийн ордонд парламентын ажиллагааг гацаагаад хууль зөрчин буйдантай суулт хийхдээ, чухам өөрийгөө хэлсэн шиг “Хууль гууль боллоо” гэсэн уриа бариад сууж байсан хүн.
Гэтэл ашгүй нэг завшаан тохиов гэсэн шиг одоо УИХ-ын дэд даргын сэнтий рүү авирч явна. Нийслэл хот, Онцгой байдлын газар гээд М.Энхболдын очсон, хариуцсан газар бүхэнд албан тушаалын наймаа арилжаа чухам л хар зах, дуудлага худалдаа шиг өрнөдөг байсан.
Баас хатавч өмхийгөө тавихгүй гэгчийн үлгэрээр нэг хэсэгтээ Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нар нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч нэртэй байсан ч үнэн хэрэгтээ нийслэлийн газрын наймаа, албан тушаалын арилжааг энэ М.Энхболд гэдэг хүн л далдаас зохион байгуулж байсан нь нууц биш.
Чухамдаа ингэхгүйгээр амьдарч чадахаа больсон түүнд эгэл хүн шиг /уг нь ч УИХ-ын гишүүн л дээ / амьдарна гэдэг үхсэнтэй адил болж, үүнийгээ намынхандаа учирлаж байж хууль тогтоох дээд байгууллагын дэд даргын суудал руу авирч яваа нь энэ бололтой.
МАН-ын бүлэгтэй болох гэж хагас жил улайрсны гол зорилго албан тушаалгүйгээр амьдарч чадахаа больсон нэг хүнээ ч гэсэн дарга болгох гэсэн хэрэг үү тэгээд.
Х.Өлзий
0 Сэтгэгдэл
2012.12.25
2012.12.25
























