Цахилгаан хязгаарлах байршлууд
ЗГ: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарна
Химийн хорт болон аюултай бодисын хяналт, шалгалтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана
Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв
Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ
Хүүхдэд мөнгөн тэтгэмж өгөх хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэв
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. С.Дэмбэрэл гишүүн асуултдаа, сүүлийн үед сэтгэцийн эмгэг нэмэгдэх хандлагатай байгааг онцлоод энэ нь юунаас үүдэлтэй байгаад тайлбар авахыг хүслээ. Сэтгэцийн эмгэг нийгмийн хөгжлөө дагаад өсдөг. Манай улсад ч энэ жамаар өсөх хандлагатай байгаа. Удмын буюу биологийн шалтгаан, нийгмийн бухимдал, хүн хоорондын зөрчил, хувь хүний зан чанар, стрессээ тайлж чаддаггүй зэрэг олон янзын шалтгаанаар сэтгэцийн эмгэг үүсэх тохиолдол байж болно. Сэтгэцийн үндэсний эрүүл мэндийн төв насанд хүрэгсдийн 7 хувь, хүүхдийн 2 хувьд энэ чиглэлийн судалгаа хийж байна гэсэн хариултыг Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн дэд захирал Л.Насанцэнгэл өглөө. Ийн зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж эл хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах нь зүйтэй гэж үзэв.
Мөн өнөөдрийн эл байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг тус тус байгуулж, хуулийн төслүүдийн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Ганбаатар нарыг томиллоо.
Хуралдааны эцэст УИХ-д өргөн мэдүүлэгдсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэх эсвэл хууль санаачлагчид нь буцаах тухай асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр төсөл санаачлагч ихэнх гишүүд нь байхгүй хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн саналыг С.Дэмбэрэл, Ё.Отгонбаяр нарын гишүүд гаргаж байлаа. Ингэснээр 2013 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хүний хөгжил сангаас хүүхдэд сар бүр 20.000 төгрөг олгож байгаа тул Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл, Мөнгөн тэтгэмжийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай болон Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэв. Мөн олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагч ихэнх гишүүд нь байхгүй байгаатай холбогдуулан уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи үзлээ. Харин Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад 2 хуулийн төслүүдийг НББСШУБХ-ны өмнөх хуралдаанаар хэлэлцээд Хууль зүйн байнгын хороонд буцаасан гэдгийг Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ танилцуулав.
Харин Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл /2011.07.06/ болон Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад 3 хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцээд явах нь зүйтэй гэж гишүүд үзлээ.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. С.Дэмбэрэл гишүүн асуултдаа, сүүлийн үед сэтгэцийн эмгэг нэмэгдэх хандлагатай байгааг онцлоод энэ нь юунаас үүдэлтэй байгаад тайлбар авахыг хүслээ. Сэтгэцийн эмгэг нийгмийн хөгжлөө дагаад өсдөг. Манай улсад ч энэ жамаар өсөх хандлагатай байгаа. Удмын буюу биологийн шалтгаан, нийгмийн бухимдал, хүн хоорондын зөрчил, хувь хүний зан чанар, стрессээ тайлж чаддаггүй зэрэг олон янзын шалтгаанаар сэтгэцийн эмгэг үүсэх тохиолдол байж болно. Сэтгэцийн үндэсний эрүүл мэндийн төв насанд хүрэгсдийн 7 хувь, хүүхдийн 2 хувьд энэ чиглэлийн судалгаа хийж байна гэсэн хариултыг Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн дэд захирал Л.Насанцэнгэл өглөө. Ийн зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж эл хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах нь зүйтэй гэж үзэв. Мөн өнөөдрийн эл байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг тус тус байгуулж, хуулийн төслүүдийн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Ганбаатар нарыг томиллоо.

0 Сэтгэгдэл