Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уул уурхайн салбар 90 нас хүрлээ


Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа, ажиллаж байсан нийт уурхайчид, албан хаагчид өнөөдөр түүхт 90 жилийнхээ ойн баяраа тэмдэглэлээ. Уул уурхайн салбарын 90 жилийн ойн баярын хурлыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг нээж хэлсэн үгэндээ “Бидний өвөг дээдэс, Монгол улс орныг үндсэн байгуулсан их удирдагчид дэлхийн түүхнээ тэмдэглэгдэн үлдсэн их гүрнийг байгуулалцаж явсан билээ. Он цаг, түүхийн нугачаанд бид Төв Азийн цээжин дэх уугуул нутгаа сахин өвөг дээдсийнхээ гал голомтыг бадраан яваа. 90 жилийн өмнө бидний энэ эх нутаг дэлхийн эрчим хүчний эх ундарга болно гэдгийг төсөөлж байсангүй. Хөрсөн доорхи энэ их баялаг зөвхөн Монголчууд бидний төдийгүй дэлхийн улс орнуудын хөгжил дэвшилд хүргэх хөдөлгүүрийнх нь түлш болно гэдгийг манай уул уурхайн салбар 21 зууны эхэнд харуулж өгч чадлаа.

Ардын хувьсгал ялсны дараа байгуулагдсан Засгийн газар 1922 оны 12 сард нэгэн чухал шийдвэр гаргасан нь Налайхын нүүрсний уурхайг байгуулах шийдвэр билээ. Энэ бол эх орныхоо гал голомтод илч гэрэл нэмсэн Монгол Улсын уул уурхайн салбарын үүсэл, хөгжлийн суурийг тавьсан түүхэн үйл явдал байсан юм. Тэр дурсгалт өдрөөс хойш 90 жилийг ардаа орхижээ. Түүхт энэ өдөр, цаг мөчийг өнөөдөр бид дурсан тэмдэглэж байгаадаа баяртай байна” гэлээ. Мөн энэхүү баярын хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож уурхайчид, албан хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн энэхүү өдрөөр салбартаа олон жил үр бүтээлтэй, эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэлтэй ажилласан хүмүүсийг Уул уурхайн сайдын тушаалаар шагналаа.

Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэвийг Газрын тосны тэргүүний ажилтан хүндэт тэмдэгээр, Тэргүүний уурхайчин хүндэт тэмдэгээр Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтан С.Ган-Очирыг, Уул уурхайн яамны жуух бичгээр Уул уурхайн яамны Гадаад хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Д.Дөлгөөн, Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхтогтох нарыг тус тус шагналаа. Шагналыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Дэд сайд О.Эрдэнэбулган, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Жигжид нар гардуулан өглөө.

0 Сэтгэгдэл
93 шүүдээ
Хамгийн их уншсан