Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
Гишүүд туших бодлого

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-д сонгогдсоныхоо дараа намаа сольж буй явдлыг зохицуулахаар хуулийн төсөл санаачлахаар болсноо хоёр хоногийн өмнө мэдэгдсэн.
Тэд тойрогт болон жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон парламентын гишүүн намаа солих явдал газар авбал эцсийн дүндээ төрийн эрхийг сонгуулиар авдаг зарчим алдагдана гэж тайлбарлаж байгаа ч цаанаа намынхаа эрх ашигт нийцүүлсэн хууль санаачлах нь. Нөгөө талаар амьдралаас ургасан шаардлага ч гэж хэлж болно.
Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг шиг л. Олон намын тогтолцоо бий болоод 22 жилийн нүүр үзэж байгаа ч нам солих үйлдлийг ямар нэг хуулиар зохицуулж байсангүй. Тийм боломж, эрх зүйн орчин ч алга. Эл хуулийн цоорхойгоос болж хамгийн их хохирч буй нь Ардын нам. Тиймдээ ч тэд УИХ-ын гишүүн нам, эвслээ сольж, байр сууриа өөрчилснөөр иргэд сонгогчдын сонгох, сонгогдох эрхэнд ноцтой халдах, төрийн ажлын эмх цэгцийг алдагдуулах, ойлгомжгүй болгох, төрийг сонгуулийн аргаар биш, бусад аргаар эмхлэн байгуулдаг болох жишиг рүү чиглүүлж байна хэмээн дээрх хуулийн төслийг яаралтай боловсруулах шаардлагатай гэж шүүрч авсан хэрэг. МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвжиж, УИХ-ын гишүүн болсон Д.Арвин АН руу урваад удаагүй байна. Намын жагсаалтаар парламентын гишүүн болсон У.Хүрэлсүх, бүрэн эрхээсээ татгалзаж, жагсаалтын дараагийн хүн болох Д.Сарангэрэл түүний оронд УИХ-д орж ирлээ. Парламентын ээлжит сонгуулийн өмнөхөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан нар МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн. Үүнээс хойш МАН-аас гишүүн нь хэдэн арав, зуугаараа, бөөн бөөнөөрөө МАХН руу нүүдэллэлээ.
Цаашилбал, өөрчлөлт, шинэчлэл хийх нэрээр хоёр жилийн өмнө намынхаа нэрнээс “Х” үсгийг авч хаясан нь олон мянган гишүүнээ алдахад хүргэх шалтаг болов. “Хувьсгалт” гэсэн үгэнд үнэнч үлдсэн Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр тэргүүтэй хэдэн нөхөр МАН-аас салан тусгаарлаж, МАХН-ыг Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн. Ингэж л 90 гаруй жилийн түүхт намын хуваагдал эхэлсэн. Энэ мэтээс эхлээд саяхны жишээ болох Д.Арвин хүртэл МАН-ынхныг ийм хуулийн төсөл санаачлах болсон гол шалтгаан бас шаардлага гараад ирлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Парламент дахь улс төрийн хүчнүүдийн гишүүдийн тооны харьцаа ойролцоо үед УИХ-ын гишүүн нь гуйвж дайвж өөр нам, эвсэлд орно гэдэг нь үндсэндээ иргэд, сонгогчийн сонголтоор биш улс төрийн урвалт шарвалтын арга замаар хувь хүн өөрийнхөө эрх ашгийг бодож, асуудалд хандсанаас ард түмний хаан сонголт нааш цааш эргэх, үүнээс болоод төрийн эрх өөр бодлого шийдвэр, мөрийн хөтөлбөртэй улс төрийн хүчинд шилжих нөхцөл бүрдэж болзошгүй байна. Одоогоор нэг, хоёр гишүүнээр яригдаж байгаа ч цаашид олон хүн ингэж хөдөлгөөн хийвэл яах вэ. Энэ тохиолдолд иргэдээс саналыг нь авч сонгууль явуулж байдаг дэг жаяг өөрчлөгдөж болзошгүй учраас зохицуулаагүй байгаа асуудлыг одоо л хуульчилж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байна” гэж ярьсан.
Ингэхээр МАН-ынхан УИХ-ын гишүүн Д.Арвиныг АН-ын батлах гардахад нь гайхаж, бас дургүйцэж хүлээн авснаа илэрхийлж, хуулийн төсөл хүртэл санаачилж буй нь дахиад өөр гишүүд ингээд явчих вий гэсэн болгоомжлол ч гэмээр. Тэд “Баянзүрх дүүргийн иргэд Д.Арвинд биш МАН-д л саналаа өгсөн. Намын ачаар тав дахь удаа УИХ-ын гишүүн болчихоод, одоо болохоор нам руугаа нулимж, хөсөр хаялаа” гэх мэтээр шүүмжлэлийн ч юм шиг, гомдлын ч гэмээр үг багагүй “чулуудсан”. МАН байгаагүй бол Д.Арвин хэн ч биш гэсэн санаагаа тэд хөгшин, залуугүй л хэлж, тунирхах боллоо.
Нэг намаас урваж, нөгөө намд элсч буй нөхрийг ямар нэг аргаар залхаан цээрлүүлэх, хариуцлага үүрүүлэх ёстой гэж бодсон бололтой, тэд. Урваж очсон хүнийг элсүүлж, өөгшүүлж буй улс төрийн хүчинд ч хариуцлага тооцох асуудлыг хуулийн төсөлдөө тусгах юм гэсэн.
Өнөөдрийн байдлаар Улсын Дээд шүүхэд улс төрийн 22 нам албан ёсоор бүртгэлтэй байгаа. 2.8-хан сая хүн амтай манайх шиг жижиг улсад дэндүү ахадсан тоо гэдгийг улстөрчид, судлаачид хэлдэг. Тэдний тайлбарлаж буйгаар иргэд нь ямар үзэл баримтлалтайг нь ялгаж чадахгүй хэрнээ намд хуваагдаж, хөгжил цэцэглэлт нь урагшлахгүй талцсан улс болоод буй. Тиймээс цаашид улс төрийн намыг гишүүнчлэлгүй байлгах асуудлыг ч хөндөх болсон. Нэгэнт улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгохоор ярьж байхад үүнтэй нь зэрэгцээд МАН-ынхны гишүүнээ намдаа уяж, туших бодлогоо хэрэгжүүлэх гэж санаачилсан хуулийн төсөл парламентад олонхийн дэмжлэг хүлээнэ гэдэг эргэлзээтэй. Нөгөө талаар Үндсэн хуульд заасан хүний үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх зэрэг эрхэнд халдсан хуулийн төсөл санаачлах нь гэж үзэх хүн ч олон байна. Магадгүй мөддөө дуусахгүй маргааны нэг сэдвийг тэд сонгож авчихав уу. Ямар ч байсан МАН гишүүдээ өмчилж, үзэл бодол, сонголтод нь нөлөөлөхийг дэндүү ихээр хүсч, улайрч байгаагаа зарлалаа, харууллаа.

0 Сэтгэгдэл