Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Энхболд: БИд хүчтэй сөрөг хүчин болж ажиллана
МАН-ын Удирдах зөвлөл уржигдар хуралдсан. Хурлын талаар болон цаг үеийн зарим асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой ярилцлаа.   

-Танай намын УИХ дахь бүлгээс М.Энхболдыг УИХ-ын дэд даргад нэрийг нь дэвшүүлэх санал оруулж байнгын хороогоор дэм­жигдлээ. Ямар шал­гуураар түүнийг сонгосон бэ?
-М.Энхболд УИХ-д гур­ван удаа сонгогдож, Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай улстөрч учраас энэ ажлыг хийх бүрэн чадвартай гэж үзэж, манай намынхан дэвшүүллээ. Ямар хүнийг дэвшүүлэх нь тухайн намын  бүлгийн эрхийн асуудал байдаг.  Энд нэг зүйлийг хэлэхэд, парламентын 20 жилийн түүхэнд  намын бүлэг нь ямар хүн нэр дэвшүүлэхээ шийдэж, түүнийг нь бусад улс төрийн нам, хүчин дэмжээд явдаг хууль үйлчилж ирсэн. Өөрөөр хэлбэл,  УИХ-д намын бүлэг байгуулсан улс төрийн нам, эвсэл нь  дэд даргатай байна гэдэг нь хууль шүү дээ.  Бүлэг өөрийнхөө эрхийн хүрээнд ярилцаж, нэр дэвшүүлсэн нь хуульд нийцэж байгаа.

-МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /уржигдар/ хуралдсан. Хурлаар ямар асуудал хэлэлцэв. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, өмнөх хотын мэр Г.Мөнхбаяр нарт арга хэмжээ авна гэж ярьсан гэх?
-Сөрөг хүчний хувьд УИХ дахь намын бүлэг, Удирдах зөвлөлийн уялдаа холбоо ямар байхыг ярилцсан.  Өөрөөр хэлбэл, намын бүлгээр дамжуулан сөрөг хүчний үүргээ хэрхэн гүйцэтгэх вэ гэдгийг  голчлон ярьсан.

-Танай намын гишүүд Байнгын хороодод хуваа­рилагдчихсан уу. Нэг гишүүн хэдэн Байнгын хороонд харьяалагдаж бо­лох вэ?
-Яг одоо хуваарилах гээд сууж байна. Бид энэ та­лаар бүлгийн хурлаараа ярилц­сан. Нэг Байнгын хороо 19 гишүүнтэй байна гэж тог­тоосон. Өнөөдрийн байдлаар 4-15 гишүүн нэг бүтцэд байгаа. Тэгэхээр манайхаас нэг Байнгын хороонд 4-5 гишүүн орох боломжтой гэсэн үг.  Мэргэжил, ажлын туршлага, өмнө нь хариуцаж байсан ажлыг нь харж байгаад гишүүдээ хуваарилна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар нэг гишүүн  гурав хүртэл  байнгын хороонд хамаарагдана гэж заасан.  Энэ дагуу л хуваарилна. Цаашид УИХ-ын нэг бүтцийн  байгууллагад багтах гишүүний тоог нэмнэ гэж ярилцсан. Уг нь УИХ-ын Дэгийн тухай хуульд ийм заалт байсан ч хасагдчихсан. Гэхдээ бүлгийн зүгээс энэ хуулийн төслийг дахиад өргөн барина.  Өөрөөр хэлбэл, 20 хүртэл гишүүнтэй болгосноор нэг гишүүн хоёр хүртэл байнгын хороонд харьяалагдана. Ингэснээр УИХ-аас гарах шийдвэр чанаржих болно. Өнгөрсөн 20 жилийн туршлагаас харахад нэг гишүүн олон Байнгын хороонд харьяалагдахаараа ирэхээрээ самгардах тохиол­дол бий. Заримд үед Байнгын хороонд сууж амждаггүй.
-Танай Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн болчихоод намаа сольдог явдлыг хуульчилна гэж ярьсан гэсэн. Энэ хуулийн төслийг хэзээ өргөн барих вэ?
-Энэ асуудал ганц манай Удирдах зөвлөлөөр ч биш сүүлийн 20 орчим жил яригдаж байгаа зүйл.  Хуульчлахгүй бол  зохион байгуулалттайгаар  эсвэл сонгуу­лийн дараагаар са­наа­­тайгаар өөрчилдөг тог­толцоонд орох гээд байна. Ийм арга барил нь төрийн тогтолцоог  сулруулаад зогсохгүй, сонгох, сонгогдох эрхийн үзэл баримтлалтай зөрчилдөх гээд байна. Хамгийн гол нь, иргэдийн хийсэн сонголт улстөрчөөс хувийн ашиг сонирхлоос болоод өөрчлөгдөх байдал үүсч байгаа юм. Тиймээс үүнийг зохицуулсан хууль манайд хэрэгтэй байна. Тухайлбал, авсан суудлын тоо ойролцоо байгаа үед дөрөв, таваараа намаа солиход иргэдийн өгсөн санал эсрэгээрээ гараад ирнэ.  Хүмүүсийн хүсэн хүлээж байсан зүйл байхгүй болно.  Улс төрөө зөв соёлтой байлгая, ардчилсан нийгмийн зарчмуудыг зөв болгох хуулийн зохицуулалт хэрэгтэй гэдэг үүднээс бид энэ чиглэлээр ажиллаж байгаа.
-Танай Удирдах зөвлөл хэдэн гишүүнтэй вэ?
-Манай Удирдах зөвлөл 31 гишүүнтэй.
0 Сэтгэгдэл
Хэн бэ?
ЛУЙВАРЧИД
Хэн бэ?
Хамгийн их уншсан