Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
П.Хосбаяр: Н.Энхбаярын эмчилгээг үргэлжлүүлэх хүсэлт тавьсан
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын дарга П.Хосбаяраас цөөн асуултад хариу авлаа.
-Н.Энхбаярыг хорьж байгаа ШШГЕГ-ын 401 дүгээр ангид өндөржүүлсэн онцгой байдал зарласан тухай мэдээлэл байна. Яагаад ингэх болсон юм бэ?
-Тийм зүйл байхгүй ээ. Манайх баяр ёслолын үеэр хүчлэн хамгаалалт авдаг юм. Тэрийг л хэлж байгаа байх. Тодорхой хэлбэл, баяр ёслолын үеэр хорих газар, хорих ангиудад өндөржүүлсэн хамгаалалт авч, гадны эргэлтийг хязгаарладаг юм.
-Н.Энхбаяр хорих ангид өлсгөлөн зарласан гэсэн. Энэ үнэн үү?
-Өлсгөлөн зарлаагүй.
-Баривчлагдах үед нь Н.Энхбаярын эхнэр О.Цолмон “Манай нөхөр хоол идэж чадахгүй байгаа. Тусгай хоол иддэг. Хорих газрын хоол идэхгүй” гэж хэлж байсан. Тэгэхээр хоол идэж байгаа юу?
-Хоолоо хэвийн идэж байгаа. Ямар ч асуудалгүй.
-Өмгөөлөгчийнх нь зүгээс танай байгууллагад хандаж хорих газарт эмчилгээг нь үргэлжүүлэх хүсэлт гаргасан гэсэн. Ийм боломж бий юу?
-Бид ч гэсэн II эмнэлгийнхэнд энэ хүний эмчилгээг нь үргэлжүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан байгаа. Тэндээ эмчилгээгээ хийлгэх боломж бий.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын дарга П.Хосбаяраас цөөн асуултад хариу авлаа.-Н.Энхбаярыг хорьж байгаа ШШГЕГ-ын 401 дүгээр ангид өндөржүүлсэн онцгой байдал зарласан тухай мэдээлэл байна. Яагаад ингэх болсон юм бэ?

0 Сэтгэгдэл