Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Шилдэг хүүхдүүдийг шагналаа
Өсвөр үеийнхний унаган авьяас, давуу тал, амжилт ололт, шилдэг үлгэр дуурайллыг дэмжин дэлгэрүүлэхээр 1991 оноос эхлэн "Оны шилдэг хүүхэд” шалгаруулж, Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн батламжийг нь гардуулдаг уламжлал тогтсон.
Энэ жил сурлага танин мэдэхүй, урлаг уран бүтээл, спорт, хүүхдийн оролцоо өөрийн удирдлагын байгууллага, техник чөлөөт сэтгэхүй, хүмүүнлэг энэрэнгүй үйлс гэсэн зургаан номинациар найман аймаг болон нийслэлээс 21 хүүхэд шалгарсан байна. Оны шилдэг хүүхдүүд батламжаа Төрийн ордонд, Есөн хөлт цагаан тугийн өмнө Ерөнхий сайдаас гардан авлаа.
Шилдэг хүүхдүүдэд батламж гардуулан баяр хүргэсний дараа Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуяг “Цог золбоо, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн хүүхэд насандаа авъяас билэг, оюун ухаан, хичээл зүтгэлээрээ үеийнхнээ манлайлсан та бүхнээрээ бахархаж байна. Бидний маргааш болсон өсвөр залуу үеийнхэн маань ямар олон сайхан үйлс бүтээснийг харж, чаддаг зүйлээрээ Монголдоо төдийгүй дэлхийд манлайлж чадсанд нь баярлаж байна. Мөн хүмүүнлэг, энэрэнгүй үйлсээрээ үлгэр жишээ үзүүлсэн гурван ч хүүхэд энэ жил шилдэгт шалгаран орсон нь зөв монгол хүүхдүүд өсөн гарч ирж байгааг харуулж байна. Үүнд маш баяртай байна” гэлээ.

Шилдгээр шалгаран холоос зорьж ирсэн Увс аймгийн Улаангом сумын сурагч Б.Буянхүү шагнал гардсан үе тэнгийн хүүхдүүдээ төлөөлөн “Өсвөр залуу үеийнхэн биднийг байнга дэмжиж, халамжлан анхаарч ирсэн Засгийн газартаа Монголынхоо 1,1 сая хүүхдийг төлөөлөн баярлалаа гэж хэлье” гэсэн бол шилдгүүдийн хамгийн бяцхан нь болох найман настай Ц.Мөнхжин хүү Засгийн газрын тэргүүнд зурсан зургаа дурсгал болгон бэлэглэлээ. Түүний бэлэглэсэн “Өвөөгийн гадаа” хэмээх зураг нь олон улсын үзэсгэлэнгээс шагнал хүртэж байжээ. Мөн бие даасан тоглолтоо нийтэд толилуулж амжсан авъяаслаг охин П.Индра хийл хөгжмийн тоглолтоороо мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Өсвөр үеийнхний унаган авьяас, давуу тал, амжилт ололт, шилдэг үлгэр дуурайллыг дэмжин дэлгэрүүлэхээр 1991 оноос эхлэн "Оны шилдэг хүүхэд” шалгаруулж, Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн батламжийг нь гардуулдаг уламжлал тогтсон.Энэ жил сурлага танин мэдэхүй, урлаг уран бүтээл, спорт, хүүхдийн оролцоо өөрийн удирдлагын байгууллага, техник чөлөөт сэтгэхүй, хүмүүнлэг энэрэнгүй үйлс гэсэн зургаан номинациар найман аймаг болон нийслэлээс 21 хүүхэд шалгарсан байна. Оны шилдэг хүүхдүүд батламжаа Төрийн ордонд, Есөн хөлт цагаан тугийн өмнө Ерөнхий сайдаас гардан авлаа.

0 Сэтгэгдэл