Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Монгол хүнийг үнэлэмжтэй болгохоор судлаж байна гэв
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өчигдрийн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх илтгэл”-ийг хэлэлцлээ. Энэ удаагийн илтгэлд Хорих байгууллага ба хүний эрх, Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлууд, Уул уурхай ба хүний эрх болон Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн талаар тусгажээ. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Нийгэмд тулгамдсан, зайлшгүй анхаарвал зохих сэдвүүдийг сонгож, илтгэлдээ тусгасан” гэж байв. Тус комиссын хийж буй ажил, жил бүр гаргадаг хүний эрхийн талаархи илтгэлд УИХ-ын зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байлаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ХЭҮК-оос жил бүр илтгэл, тайлан, зөвлөмж гаргадаг ч үр дүнгүй байна. Ялангуяа, зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан “ХЭҮК өнгөрсөн хугацаанд хэлбэр төдий л ажиллаж ирсэн. Одоо агуулга тал руу анхаарч, ажлынхаа арга барилаа өөрчлөх шаардлагатай байна. Комисс тайлан, дүгнэлт гаргадаг байгууллага болж хувирлаа. Манай улс 1990 оноос хойш хүнлэг, энэрэнгүй нийгмийг цогцлоохоор хичээж байгаа ч хүний амь нас, үнэ цэнэ гэж зүйл байхгүй байна. Хурдан морь 100 сая төгрөгөөр үнэлэгдэж байхад шүүхийн практикаас харахад монгол хүний амь нас нэг сая, хоёр сая төгрөгөөр үнэлэгдсэн тохиолдол байна. Цаашид монгол хүнийг үнэлэмжтэй, үнэ цэнэтэй болгохын тулд ХЭҮК холбогдох байгууллагынхантай хамтран ажиллах ёстой” гэв.
Үүнд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Монгол хүнийг үнэлэмжтэй болгохын тулд олон улсын туршлага, жишиг, дотоодын хууль тогтоомжуудыг судлаж байна. Судалгааны үндсэнд энэ асуудлыг тодорхой болгож, шийдвэрлэнэ” гэсэн хариу барилаа. ХЭҮК-т ирсэн гомдол, өргөдлийн дийлэнхэд нь гэмт хэргийн сэжигтнээр татсан хүнийг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд дарамталдаг тухай дурдсан байдаг гэнэ. Энэ нь камераар тоноглогдсон өрөө тасалгаанд байцаалт явуулдаггүйтэй холбоотой гэдгийг ч Хүний эрхийн дэд хорооны гишүүд хэлж байлаа. Гомдлын мөрөөр шалгахад гэрчгүй учир мөрдөн байцаагч сэжигтнийг дарамталсан эсэх нь тогтоогддоггүй байна.
Тэгээд ч манай мөрдөн байцаагчдын сэжигтний мэдүүлэгт тулгуурлаж хэрэг шалгаж илрүүлэх арга барил хоцрогдсон. Хэрэг хүлээлгэхийн тулд тухайн сэжигтнийг янз бүрээр дарамталж, эрх, эрх чөлөөнд халдах явдлыг цаашид таслан зогсоох ёстой. Ингэхийн тулд сэжигтний мэдүүлэгт тулгуурлаж биш, бусад баримтаар хэргийг нотлох шаардлагатай болж байгаа. Мөрдөн байцаагч нарт ийм шаардлага тавих болно гэдгээ Хууль зүйн сайд Х.Тэмжүүжин хэлж байв.
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар энэ мэтээр ХЭҮК-ын 2011 оны илтгэлд дурдсан хүний эрхийн зөрчлийн асуудлыг хэлэлцээд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр боллоо.
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өчигдрийн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх илтгэл”-ийг хэлэлцлээ. Энэ удаагийн илтгэлд Хорих байгууллага ба хүний эрх, Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлууд, Уул уурхай ба хүний эрх болон Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн талаар тусгажээ. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Нийгэмд тулгамдсан, зайлшгүй анхаарвал зохих сэдвүүдийг сонгож, илтгэлдээ тусгасан” гэж байв. Тус комиссын хийж буй ажил, жил бүр гаргадаг хүний эрхийн талаархи илтгэлд УИХ-ын зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ХЭҮК-оос жил бүр илтгэл, тайлан, зөвлөмж гаргадаг ч үр дүнгүй байна. Ялангуяа, зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан “ХЭҮК өнгөрсөн хугацаанд хэлбэр төдий л ажиллаж ирсэн. Одоо агуулга тал руу анхаарч, ажлынхаа арга барилаа өөрчлөх шаардлагатай байна. Комисс тайлан, дүгнэлт гаргадаг байгууллага болж хувирлаа. Манай улс 1990 оноос хойш хүнлэг, энэрэнгүй нийгмийг цогцлоохоор хичээж байгаа ч хүний амь нас, үнэ цэнэ гэж зүйл байхгүй байна. Хурдан морь 100 сая төгрөгөөр үнэлэгдэж байхад шүүхийн практикаас харахад монгол хүний амь нас нэг сая, хоёр сая төгрөгөөр үнэлэгдсэн тохиолдол байна. Цаашид монгол хүнийг үнэлэмжтэй, үнэ цэнэтэй болгохын тулд ХЭҮК холбогдох байгууллагынхантай хамтран ажиллах ёстой” гэв.
Үүнд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Монгол хүнийг үнэлэмжтэй болгохын тулд олон улсын туршлага, жишиг, дотоодын хууль тогтоомжуудыг судлаж байна. Судалгааны үндсэнд энэ асуудлыг тодорхой болгож, шийдвэрлэнэ” гэсэн хариу барилаа. ХЭҮК-т ирсэн гомдол, өргөдлийн дийлэнхэд нь гэмт хэргийн сэжигтнээр татсан хүнийг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд дарамталдаг тухай дурдсан байдаг гэнэ. Энэ нь камераар тоноглогдсон өрөө тасалгаанд байцаалт явуулдаггүйтэй холбоотой гэдгийг ч Хүний эрхийн дэд хорооны гишүүд хэлж байлаа. Гомдлын мөрөөр шалгахад гэрчгүй учир мөрдөн байцаагч сэжигтнийг дарамталсан эсэх нь тогтоогддоггүй байна.
Тэгээд ч манай мөрдөн байцаагчдын сэжигтний мэдүүлэгт тулгуурлаж хэрэг шалгаж илрүүлэх арга барил хоцрогдсон. Хэрэг хүлээлгэхийн тулд тухайн сэжигтнийг янз бүрээр дарамталж, эрх, эрх чөлөөнд халдах явдлыг цаашид таслан зогсоох ёстой. Ингэхийн тулд сэжигтний мэдүүлэгт тулгуурлаж биш, бусад баримтаар хэргийг нотлох шаардлагатай болж байгаа. Мөрдөн байцаагч нарт ийм шаардлага тавих болно гэдгээ Хууль зүйн сайд Х.Тэмжүүжин хэлж байв.
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар энэ мэтээр ХЭҮК-ын 2011 оны илтгэлд дурдсан хүний эрхийн зөрчлийн асуудлыг хэлэлцээд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр боллоо.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
























