Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотноо аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, судалгаа шинжилгээний төвд ө Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
Намаараа талцалгүй эрч хүчтэй ажиллахыг хүслээ
Шинэчлэлийн Засгийн газар сар болгон аймаг, орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийдэг уламжлалтай. Тэгвэл Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг дөрөвдэх удаагийн цахим хурлаа хийв. Энэ удаагийн хурлын онцлог нь орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон удирдлагуудтай уулзаж байгаа юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг цахим хурлын эхэнд өнөөдрийн байдлаар Дундговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Говьсүмбэр, Говь-Алтай гэсэн зургаан аймгийн Засаг даргыг батламжлаагүй. Үүнд ямар нэг улстөржсөн шалтгаан байхгүй, хууль зөрчиж хуралдсан болон Иргэдийн хурал нь хуралдаагүй байгаа учир Засаг даргыг баталжлаагүй байгаа гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолсон юм. Мөн тэрээр, “Шинэчлэлийн Засгийн газар Чингис бондоор юу санхүүжүүлэхээ ярилцсан. Бондыг мөнгийг хэрхэн яаж зарцуулахад хяналт тавих УИХ, Засгийн газрын гишүүдээс бүрдсэн Бодлогын зөвлөл байгуулсан. Энэ зөвлөл хуралдаад энэ онд томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх нь зөв юм гэж үзсэн. Тухайлбал 100 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр танилцуулснаас 20 гаруйг нь санхүүжүүлэхээр шийдсэн. Эдгээр төсөл нэг бүрийг ач холбогдлоор нь ангилж, дахин ярилцаж ямар ажлыг эхлүүлэхээ шийдвэрлэнэ. Орон нутагт ч томоохон бүтээн байгуулалт хийхээр бэлтгэл ажлууд ид хийгдэж байгаа” гэсэн юм. Ерөнхий сайдын баруун аймгуудад хийсэн томилолтоор үүдэн Увс, Баян-Өлгий, Ховд аймагт энэ онд багтаан битүү зах барьж ашиглалтад оруулахаар зэхжээ. Тэрчлэн Дорнод, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Хөвсгөл, Дорноговь аймгийн төвийг энэ онд багтаан Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох аж.
Энэ ажлыг хийж бодит үр дүн гаргахад аймгуудын засаг дарга нарын хүчин чармайлт их гэдгийг тэрээр онцолсон юм.
Орон нутгийн удирдлагуудтай хийсэн цахим хуралд Цаг уур орчны шинжилгээний газрын дарга Энхтүвшин цаг агаарын талаар мэдээлэл хийсэн юм. Түүний өгсөн мэдээллээр энэ сарын эхний хагаст хүйтний эрч бага зэрэг сулрах төлөв ажиглагдаж байгаа аж. Гэсэн ч сүүлийн хагаст хүйтний эрч чангарч гол нуурын сав газраар өдөртөө 25-28 хэм, шөнөдөө 43-48 хэм хүрч хүйтрэхийг анхааруулсан юм. Мөн түүний өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын 330 сумын 51-т нь цас их хэмжээгэрэ орж зуд нүүрлээд байгаа гэнэ. Цаашид ч цасны зузаан нэмэгдэж 91 суманд мал бэлчих боломжгүй болох аюул байгааг ч хэлсэн юм.  Харин ОБЕГ-ын дарга Дуламдорж өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан шаардлагатай арга хэмжээг авч байгаа гэлээ.  
Ийн холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссоны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг агаарын мэдээг урьдчилан авч байхыг анхааруулж, цаг уур, онцгой байдлынхантай байнга холбоотой ажиллах ёстойг хэллээ. Өвөлжилтийн байдал хүндэрсэн аймгуудад шаардлагатай байгаа асуудлаар энэ сарын 5-нд болох Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэр гаргуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан