Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг батлав
УИХ-ын чуулганы хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн батлав. Эдгээр төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан гишүүдэд танилцуулсан юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор асуулт авах гишүүн ч байсангүй. Гишүүдийн олонх нь зөвшөөрч хууль батлагдах үед УИХ-ын дарга З.Энхболд “Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих олон улсын жишигт нийцсэн” хууль батлагдлаа гэв. Хууль батлагдсантай холбогдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг гишүүдийн 80 хувийн саналаар мөн баталсан юм.
Зургаан бүлэг, 15 зүйл бүхий энэ хуулийг баталснаар хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх талаар төрөөс баримтлах бодлого, зарчмыг тодорхойлох, сэтгэцийн эмгэгтэй хүний эрхийг хамгаалах, нийгэм-эдийн засгийн харилцаанд оролцох, бие даасан байдлыг нь хангахад дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн тусламж авах нөхцөлийг бүрдүүлэхэд иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллаганы эрх зүйн үндсийг тогтоохтой холобгдсон харилцаа зохицуулагдаж байгаа юм.
Д.Мөнх

0 Сэтгэгдэл