Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Шүүхийн багц хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор МАН-ын гишүүд асуулт асууж, хариулт нэхэж байлаа. Хуулийн танилцуулагад, “Монголын шүүх төрөөс хараат бус үнэн ч шударга,ард түмний төлөө үйлчилдэг байна” гэсэн утга бүхий зүйлийг дурьдаж. Үүнд МАН-ын гишүүд маш их эмзэглэж байгаа нь харагдаж байлаа. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьд “Монголын шүүхийн шинэчлэлийг өнөөдрөөс эхэлж байгаа юм байна. өмнө нь хэний төлөө ажиллаж байсан юм бэ. Өмнө төрд үйлчилдэг байсан юм уу. Тэгэхээр ард түмэнд үйлчлэх гээд байгаа юм уу, төрдөө үйлчлэх гээд байгаа юм уу” гэсэн шүүмжлэлийг гаргаж байсан юм. Харин Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зориг, “Шүүх ард түмэнд үйлчилдэг, шударга байсан. Одоо ч үйлчилнэ” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Олон нийтийн яриад байгаа зүйлийг асууя. Бид шүүхийг анхаарч байна. УИХ-ын сонгуулийн өмнө гурван том хууль баталсан. Цалин цавуу, орон тоог нь нэмлээ. Гэлээ гэхдээ шударга байгаасай. Ядахдаа шүүх нь шударга шийддэгийг л хүсээд байна. Гэтэл харин ч эсэргээрээ яваад хараат, улс төрийн захиалгаар яваад л байна. Үүнийг яах вэ. УИХ-ын сонгуулийн дараа бид шүүх ямар хууль бусаар үйлчилдэгийг харлаа. Сонгуулийн ажилд дэндүү их хутгалдлаа. Зарим шүүгчид нь хүртэл дээрээ учраа олохгүй бол доороо хэцүү байгааг хэлээд байна. Үүнийг яаж засах вэ” гэсэн асуултад Ерөнхий шүүгч Д.Зоригт өмнөтэйгээ л адил хариулт өгсөн юм.
Өнгөрсөн хугацаанд шүүх шударга бус ажиллаж байсныг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр бодит жишээгээр тайлбарлаж хэлсэн юм. Тэрээр, “Намайг сайдаар ажиллаж байхад хүүхэд хоолонд хордсон юм. Би сургуулийн захирлыг ажлын хариуцлага алдлаа гээд ажлаас нь чөлөөлтөл шүүхээс “Хүүхэд хордсон нь үнэн байна. Гэхдээ сургуулий захирал хордуулаагүй байна” гээд миний гаргасан шийдвэрийг хүчингүй болгож байсан. Би ч гэсэн захирал хордуулсан гэж хэлээгүй. Зөвхөн хариуцсан ажлаа хариуцлагагүй хийлээ гэж ажлаас нь чөлөөлсөн юм” хэмээсэн юм. Ийн санал хэлсний эцэст эл хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Өнгөрсөн хугацаанд шүүх шударга бус ажиллаж байсныг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр бодит жишээгээр тайлбарлаж хэлсэн юм. Тэрээр, “Намайг сайдаар ажиллаж байхад хүүхэд хоолонд хордсон юм. Би сургуулийн захирлыг ажлын хариуцлага алдлаа гээд ажлаас нь чөлөөлтөл шүүхээс “Хүүхэд хордсон нь үнэн байна. Гэхдээ сургуулий захирал хордуулаагүй байна” гээд миний гаргасан шийдвэрийг хүчингүй болгож байсан. Би ч гэсэн захирал хордуулсан гэж хэлээгүй. Зөвхөн хариуцсан ажлаа хариуцлагагүй хийлээ гэж ажлаас нь чөлөөлсөн юм” хэмээсэн юм. Ийн санал хэлсний эцэст эл хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























