Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
Н.Удвал: Хууль зүйн яамнаас зөвшилцсөн бичиг ирвэл Энхбаяр даргыг эмнэлэгт шилжүүлэх боломжтой
Эрүүл мэндийн сайд Н.Удвалаас МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудлаар цөөн асуултад хариу авлаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаярын төлөө багагүй тэмцсэн хүн сүүлийн үед дуугарахаа байчихжээ. Энэ нь нийгэмд буруу сэтгэгдэл төрүүлж байх шиг. Сайд болоод даргаа мартлаа гэх зэмлэл ч сонсогдох боллоо. Энэ тал дээр та ямар тайлбар өгөх вэ?
-Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль байдаг юм билээ. Тэр хуульд Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайд зөвшилцөж байж хоригдож байгаа хүмүүсийн эрүүл мэндийн асуудлаар шийдвэр гаргах ёстой юм билээ. Гэтэл өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан эрүүл мэндийн болон хууль зүйн сайд нарын хамтарсан журам нь хүний эрхийг ноцтой зөрчсөн байгаа юм. Жишээлбэл, хүнд гэмт хэрэгтэн нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжиж болохгүй, эмчийн эцсийн дүгнэлт гарчихаад байхад прокурор хориг тавьдаг зэрэг хүний амьд байх эрхийг ноцтой зөрчсөн ийм заалт байсан. Тиймээс энэ журамд өөрчлөлт оруулаад өнгөрсөн сарын 26-нд Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Тэмүүжин сайдтай ч би ярьсан. Тэгэхээр энэ журам шинэчлэгдэнэ. Ингэснээр хүнд гэмт хэрэгтэн гэж ялгахгүйгээр хүний амьд явах эрхийг баталгаажуулсан журмыг гаргавал Эрүүл мэндийн яамны зүгээс эрх нь хязгаарлагдсан хүнд өвчтэй хүмүүсийн эрүүл мэндийн эрхийг нь хангахад бэлэн байгаа. Одоо бид Хууль зүйн яамны шийдвэрийг хүлээгээд байж байна.
-Нөгөө талаас Н.Удвал Эрүүл мэндийн сайд болж, Э.Эрдэнэжамъян Хууль зүйн дэд сайд болж Н.Энхбаярыг суллах нь гэсэн шүүмжлэл байсан л даа?
-Би Эрүүл мэндийн сайдын хувьд Энхбаяр байна уу хэн ч байсан адилхан л хандана. Хэнийг ч ялгахгүй. Эрүүл мэндийн сайдын хувьд шоронд хоригдож байгаа хүмүүсийн эрүүл мэндийн асуудал нь ямар түвшинд байгааг судлах ажлын хэсэг гаргаж байна. Шоронгийн эмнэлгүүдээр явж, биечлэн танилцана. Олон тохиолдол бидэнд сургамж өгч байгаа. Миний гаргасан шийдвэр болгон амьдралаас үүдэлтэй. Энхбаяр даргын процесс надад том сургамж өгч байна. Яг үүнтэй адилхан төрийн оролцоотойгоор шоронд ороод, сүрьеэгээр өвчлөөд тэндээ нас барж байгаа хүн байна. Ийм байж болохгүй ээ. Тэр хүн гэмт хэрэг үйлдсэн байж болно, ял зэм авсан байж болно. Гэхдээ энэ хүмүүсийн эрүүл мэнд, амьд явах эрх нь Монгол төрийн буруугаас зөрчигдөж болохгүй. Тэр утгаар нь ганцхан Энхбаяр дарга бус бусад хүмүүсийн асуудлыг адилхан авч үзнэ.
-Тэгэхээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сайдаас хариу ирсэн тохиолдолд МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмнэлэг рүү шилжүүлэх боломжтой гэж ойлгож болох уу?
-Боломжтой. Төрийн тусгай хамгаалалтад байгаа хүн II эмнэлэгт эмчлүүлнэ гэсэн хуулийн заалт байгаа шүү дээ. Нөгөөтэйгүүр Зайсангийн хорихын эмч нар, эрүүл мэндийн яамныхан зөвлөгөөн хийсэн. “Энэ хүн цаашид нарийн мэргэжлийн эмч нарийн хяналтад эмчлүүлэх ёстой” гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Яагаад гэхээр тэр хүний эсийн задрал нь үргэлжлээд байгаа юм. Тэр нь онош тодордоггүй аюултай. Бид эсийн задралыг зогсоож чадахгүй.
-Н.Энхбаяр даргыг хорих газар руу аваад явахад түүний эхнэр О.Цолмон “Манай хүн эмнэлэгт эмчилгээ хийлгүүлэхгүй. Нэг ч эм, тариа хийлгэхгүй” гэж хэлж байсан л даа?
-Зайсангийн хорих газрын эмнэлэгт очоод эмчлүүлэхгүй, үзүүлэхгүй гэдэг асуудал гарсан юм билээ. Эмч нарийн зөвлөгөөнөөр биед нь ямар нэгэн эм тариа, зүү тариур хэрэглэхгүйгээр зөвхөн рентген зураг, эхо зэрэг шинжилгээг зөвшөөрсөн. Тэр нь итгэл алдарсан юм болов уу л гэж ойлгож байгаа.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Н.Энхбаяр даргын эмчилгээг үргэлжлүүлэх хүсэлтийг Эрүүл мэндийн яам болон II эмнэлгийнхэнд тавьсан гэж байсан. Танд ийм хүсэлт очсон уу?
-Өнөөдөр л надад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас бичиг ирсэн. Тэр бичигт энэ хүнийг эмчлэх нь таны бүрэн эрхийн асуудал байна гэсэн байсан. Тэгэхээр зөвшилцсөн бичгээ л авчихвал тушаал гарах гээд байна. Тэмүүжин сайдын хувьд таны явуулсан бичгийг прокурор, газрын дарга хоёртоо өгөөд явлаа гэдгээ хэлсэн. Тэгэхээр Хууль зүйн яамнаас бичиг ирвэл Эрүүл мэндийн сайдын журам бүрэн хэрэгжихэд бэлэн болоод байгаа юм.
-Энхбаяр даргын өвчнийг Монголд эмчлэх боломжгүй гэсэн мэдээлэл гарсан. Тэгэхээр тэр хүнийг эмнэлэгт шилжүүллээ гэхэд бүрэн эмчилж чадах юм уу?
-Эмнэлэгт шилжүүллээ гээд эсийн задарлыг зогсоож чадахгүй л дээ. Зөвхөн шинж тэмдэгийн л эмчилгээ хийнэ. Шинж тэмдэгийн эмчилгээг байнга хийж байгаа тохиолдолд эсийн задрал нь арай гайгүй байгаа юм. Түүнээс бүрэн зогсоож чадахгүй. Нэг ёсондоо түр аргацаасан байдалтай л байна гэсэн үг.
-Тэр хүн байнгын эм тарианд байсан ч өвчин нь даамжирч байгаа юм байна шүү дээ. Хэрэв гадаадын улсад эмчлүүлэх шаардлага гарвал яах вэ?
-Энхбаяр дарга “Энэ хэрэг хэрэгсэхгүй болно. Тэгэхээр би гадагшаа явж эмчлүүлнэ” гэдэг асуудлыг бидэнд тавьж байсан. Эсийн задарлыг бид зогсоож чадахгүй байна гэдгээ эмч нар хэлсэн юм билээ. Таны энэ өвчин хэдий хэмжээнд даамжрахыг ч хэлж чадахгүй гэдгийг өөрт нь хэлсэн гэсэн.
өмхий удвал аа.. чи энхбаярынхаа ажлыг хийж явсаар наад салбар чинь бүр уначихлаа. ажлаа өгч үз... хүүхэд түлэгдээд хүнд байдалд байна.
Эрүүл мэндийн сайд Н.Удвалаас МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудлаар цөөн асуултад хариу авлаа.-МАХН-ын дарга Н.Энхбаярын төлөө багагүй тэмцсэн хүн сүүлийн үед дуугарахаа байчихжээ. Энэ нь нийгэмд буруу сэтгэгдэл төрүүлж байх шиг. Сайд болоод даргаа мартлаа гэх зэмлэл ч сонсогдох боллоо. Энэ тал дээр та ямар тайлбар өгөх вэ?
-Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль байдаг юм билээ. Тэр хуульд Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайд зөвшилцөж байж хоригдож байгаа хүмүүсийн эрүүл мэндийн асуудлаар шийдвэр гаргах ёстой юм билээ. Гэтэл өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан эрүүл мэндийн болон хууль зүйн сайд нарын хамтарсан журам нь хүний эрхийг ноцтой зөрчсөн байгаа юм. Жишээлбэл, хүнд гэмт хэрэгтэн нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжиж болохгүй, эмчийн эцсийн дүгнэлт гарчихаад байхад прокурор хориг тавьдаг зэрэг хүний амьд байх эрхийг ноцтой зөрчсөн ийм заалт байсан. Тиймээс энэ журамд өөрчлөлт оруулаад өнгөрсөн сарын 26-нд Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Тэмүүжин сайдтай ч би ярьсан. Тэгэхээр энэ журам шинэчлэгдэнэ. Ингэснээр хүнд гэмт хэрэгтэн гэж ялгахгүйгээр хүний амьд явах эрхийг баталгаажуулсан журмыг гаргавал Эрүүл мэндийн яамны зүгээс эрх нь хязгаарлагдсан хүнд өвчтэй хүмүүсийн эрүүл мэндийн эрхийг нь хангахад бэлэн байгаа. Одоо бид Хууль зүйн яамны шийдвэрийг хүлээгээд байж байна.
-Нөгөө талаас Н.Удвал Эрүүл мэндийн сайд болж, Э.Эрдэнэжамъян Хууль зүйн дэд сайд болж Н.Энхбаярыг суллах нь гэсэн шүүмжлэл байсан л даа?
-Би Эрүүл мэндийн сайдын хувьд Энхбаяр байна уу хэн ч байсан адилхан л хандана. Хэнийг ч ялгахгүй. Эрүүл мэндийн сайдын хувьд шоронд хоригдож байгаа хүмүүсийн эрүүл мэндийн асуудал нь ямар түвшинд байгааг судлах ажлын хэсэг гаргаж байна. Шоронгийн эмнэлгүүдээр явж, биечлэн танилцана. Олон тохиолдол бидэнд сургамж өгч байгаа. Миний гаргасан шийдвэр болгон амьдралаас үүдэлтэй. Энхбаяр даргын процесс надад том сургамж өгч байна. Яг үүнтэй адилхан төрийн оролцоотойгоор шоронд ороод, сүрьеэгээр өвчлөөд тэндээ нас барж байгаа хүн байна. Ийм байж болохгүй ээ. Тэр хүн гэмт хэрэг үйлдсэн байж болно, ял зэм авсан байж болно. Гэхдээ энэ хүмүүсийн эрүүл мэнд, амьд явах эрх нь Монгол төрийн буруугаас зөрчигдөж болохгүй. Тэр утгаар нь ганцхан Энхбаяр дарга бус бусад хүмүүсийн асуудлыг адилхан авч үзнэ.
-Тэгэхээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сайдаас хариу ирсэн тохиолдолд МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмнэлэг рүү шилжүүлэх боломжтой гэж ойлгож болох уу?
-Боломжтой. Төрийн тусгай хамгаалалтад байгаа хүн II эмнэлэгт эмчлүүлнэ гэсэн хуулийн заалт байгаа шүү дээ. Нөгөөтэйгүүр Зайсангийн хорихын эмч нар, эрүүл мэндийн яамныхан зөвлөгөөн хийсэн. “Энэ хүн цаашид нарийн мэргэжлийн эмч нарийн хяналтад эмчлүүлэх ёстой” гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Яагаад гэхээр тэр хүний эсийн задрал нь үргэлжлээд байгаа юм. Тэр нь онош тодордоггүй аюултай. Бид эсийн задралыг зогсоож чадахгүй.
-Н.Энхбаяр даргыг хорих газар руу аваад явахад түүний эхнэр О.Цолмон “Манай хүн эмнэлэгт эмчилгээ хийлгүүлэхгүй. Нэг ч эм, тариа хийлгэхгүй” гэж хэлж байсан л даа?
-Зайсангийн хорих газрын эмнэлэгт очоод эмчлүүлэхгүй, үзүүлэхгүй гэдэг асуудал гарсан юм билээ. Эмч нарийн зөвлөгөөнөөр биед нь ямар нэгэн эм тариа, зүү тариур хэрэглэхгүйгээр зөвхөн рентген зураг, эхо зэрэг шинжилгээг зөвшөөрсөн. Тэр нь итгэл алдарсан юм болов уу л гэж ойлгож байгаа.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Н.Энхбаяр даргын эмчилгээг үргэлжлүүлэх хүсэлтийг Эрүүл мэндийн яам болон II эмнэлгийнхэнд тавьсан гэж байсан. Танд ийм хүсэлт очсон уу?
-Өнөөдөр л надад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас бичиг ирсэн. Тэр бичигт энэ хүнийг эмчлэх нь таны бүрэн эрхийн асуудал байна гэсэн байсан. Тэгэхээр зөвшилцсөн бичгээ л авчихвал тушаал гарах гээд байна. Тэмүүжин сайдын хувьд таны явуулсан бичгийг прокурор, газрын дарга хоёртоо өгөөд явлаа гэдгээ хэлсэн. Тэгэхээр Хууль зүйн яамнаас бичиг ирвэл Эрүүл мэндийн сайдын журам бүрэн хэрэгжихэд бэлэн болоод байгаа юм.
-Энхбаяр даргын өвчнийг Монголд эмчлэх боломжгүй гэсэн мэдээлэл гарсан. Тэгэхээр тэр хүнийг эмнэлэгт шилжүүллээ гэхэд бүрэн эмчилж чадах юм уу?
-Эмнэлэгт шилжүүллээ гээд эсийн задарлыг зогсоож чадахгүй л дээ. Зөвхөн шинж тэмдэгийн л эмчилгээ хийнэ. Шинж тэмдэгийн эмчилгээг байнга хийж байгаа тохиолдолд эсийн задрал нь арай гайгүй байгаа юм. Түүнээс бүрэн зогсоож чадахгүй. Нэг ёсондоо түр аргацаасан байдалтай л байна гэсэн үг.
-Тэр хүн байнгын эм тарианд байсан ч өвчин нь даамжирч байгаа юм байна шүү дээ. Хэрэв гадаадын улсад эмчлүүлэх шаардлага гарвал яах вэ?
-Энхбаяр дарга “Энэ хэрэг хэрэгсэхгүй болно. Тэгэхээр би гадагшаа явж эмчлүүлнэ” гэдэг асуудлыг бидэнд тавьж байсан. Эсийн задарлыг бид зогсоож чадахгүй байна гэдгээ эмч нар хэлсэн юм билээ. Таны энэ өвчин хэдий хэмжээнд даамжрахыг ч хэлж чадахгүй гэдгийг өөрт нь хэлсэн гэсэн.
0 Сэтгэгдэл
2013.01.04
























