Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
УИХ-ын чуулган долоо хоногоор хойшлов
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц хүрэхгүй байгаагийн улмаас долоо хоногоор хойшлогдлоо. 11.55 цагийн байдлаар чуулганы танхимд хүрэлцэн ирсэн гишүүдийн ирц 48,6 хувьтай байсан юм.
Гишүүдийн ирцийн байдлыг танилцуулбал, энэ өдрийн чуулганы хуралдаанд оролцохоор Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Д.Арвин, А.Бакей, Н.Батбаяр, Х.Баттулга, Г.Батхүү, Г.Баярсайхан, Ц.Баярсайхан, Р.Бурмаа, Д.Ганбат, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Б.Наранхүү, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Ч.Сайханбилэг, Я.Санжмятав, Ш.Түвдэндорж, Х.Тэмүүжин, З.Энхболд, С.Эрдэнэ, О.Баасанхүү, Н.Батцэрэг, Ц.Оюунбаатар, С.Сономпил, Ч.Улаан, Л.Цог, Ц.Цолмон, С.Дэмбэрэл, С.Оюун, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн гишүүн ирсэн байв.
УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Баярцогт, М.Зоригт, Д.Эрдэнэбат нар УИХ-ын даргаас чөлөө авсан бол гишүүн Л.Болд, Л.Эрдэнэчимэг, С.Батболд, З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар өвчтэй гэдгээ мэдэгдсэн байна. Л.Энх-Амгалан гишүүн УИХ-ын томилолтоор гадаадад ажиллаж байгаа юм.
Харин УИХ-ын даргын зөвшөөрөлгүйгээр гадаадад яваа парламентын гишүүн Ж.Батзандан, Ч.Хүрэлбаатар, орон нутагт яваа Д.Бат-Эрдэнэ, ирэх бололцоогүй гэдгээ мэдэгдсэн Б.Болор болон ямар ч шалтгаангүйгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирээгүй Су.Батболд, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Дашдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Н.Номтойбаяр, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, М.Энхболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ж.Эрдэнэбат, Д.Батцогт нарын гишүүн хуралдааныг тасалсан ирцтэй байсан.
УИХ-ын чуулганы энэ өдрийн ээлжит хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Түүнчлэн хууль, тогтоолын төслүүд буцаах тухай, “Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай”, Улсын Их Хурлын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан юм.
УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааныг ирэх Пүрэв гариг хүртэл хойшлуулж буйг мэдэгдэхдээ “МАН Засгийн газрын мэдээлэлд суухгүй гэдгээ хэлсэн” гэдгийг танхимд ирсэн гишүүдэд дуулгалаа. Ерөнхий сайд үдээс хойш 15.00 цагаас “Хаврын бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл” сэдвээр чуулганы танхимд мэдээлэл хийх юм. Засгийн газрын энэхүү мэдээллийн цагт гишүүдийн ирц хамаарахгүй учир 15.00 цагт танхимдаа эргэж цугларахыг парламентын тэргүүн гишүүдэд санууллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц хүрэхгүй байгаагийн улмаас долоо хоногоор хойшлогдлоо. 11.55 цагийн байдлаар чуулганы танхимд хүрэлцэн ирсэн гишүүдийн ирц 48,6 хувьтай байсан юм.Гишүүдийн ирцийн байдлыг танилцуулбал, энэ өдрийн чуулганы хуралдаанд оролцохоор Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Д.Арвин, А.Бакей, Н.Батбаяр, Х.Баттулга, Г.Батхүү, Г.Баярсайхан, Ц.Баярсайхан, Р.Бурмаа, Д.Ганбат, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Б.Наранхүү, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Ч.Сайханбилэг, Я.Санжмятав, Ш.Түвдэндорж, Х.Тэмүүжин, З.Энхболд, С.Эрдэнэ, О.Баасанхүү, Н.Батцэрэг, Ц.Оюунбаатар, С.Сономпил, Ч.Улаан, Л.Цог, Ц.Цолмон, С.Дэмбэрэл, С.Оюун, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн гишүүн ирсэн байв.

0 Сэтгэгдэл