Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Эрүүл мэндийн тухай гомдол, санал олон иржээ
Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авах “11 11 төв”-дөнгөрсөн долоо хоногт буюу 2012 оны 12 сарын 28-ны өдрөөс 2013 оны 01 сарын 04-ний өдөр хүртэл 572 санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл иржээ.
Уг төвд утас, мессеж, веб сайт, фэйсбүүк, твиттер гэхчлэн 10 сувгаар санал хүсэлтээ ирүүлэх боломжтойгоос утасны дуудлага болон мессежээр саналаа өгөх нь олон байдаг байна.
Өнгөрсөн долоо хоногт “11 11 төв”-д нийгмийн халамж үйлчилгээ, нийгмийн даатгал, улсын бүртгэл, эрүүл мэнд болон нийслэл хоттой холбоотой санал, хүсэлтүүд олноор иржээ. Буруу талдаа жолоодлоготой автомашиныг ням гаригт хөдөлгөөнд оролцуулахгүй байх нь буруу, ийм асуудал сөхөгдөж байгаад олон хүн дургүйцлээ илэрхийлж “11 11 төв”-д хэлжээ. Дөнгөж төрсөн нярайг халуун усаар угааж түлсэн Баянхонгор аймгийн эмнэлгийн сувилагчид хатуу хариуцлага тооцох учиртай гэжээ. Эрүүл мэндийн яамнаас үүнд хариулт өгөхдөө “Нярайг Баянхонгороос ГССҮТ-д яаралтай авчирч, эрчимтэй эмчилгээ хийж, ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмчийн хяналтад байлгаж байна. Баянхонгор аймгийн төрөхийн сувилагчийг Ёс зүйн хороонд шилжүүлэн арга хэмжээ авч байна. Энэ асуудлыг ЭМЯ анхааралдаа авч ажиллаж байгаа” гэжээ.
Хоёр ихэр хүүхдэд төрөөс ямар дэмжлэг үзүүлэх вэ гэсэн асуултад Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар хариу өгөхдөө “Ихэр хүүхдэд жилд нэг удаа мөнгөн тэтгэмж олгож байгаа. Хоёр ихэр бол тус бүр нэг сая, гурван ихэрт мөн хүүхдийн тоогоор сая төгрөг олгогдож байгаа. 4 хүртлэх насны хүүхдэд энэ мөнгө олгогдоно гэж хариулжээ.
“11 11 төв” өнгөрсөн оны 10 дугаар сарын 12-ны өдөр нээлтээ хийж, Засгийн газар иргэдээ сонсож, санал хүсэлтийг нь авч, хариу өгч эхэлснээс хойшхи энэ хугацаанд тус төвд 21 мянга 700 гаруй санал хүсэлт иржээ.

0 Сэтгэгдэл
nergui
Мессеж бичих дугаар, веб сайт, фэйсбүүк хачгуудыг нь хэлж өгж болох уу?
2013.01.05