Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хилийн боомтын тухай хуулийн төслийг дэмжив
Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүулэхээр тогтлоо.
Манай улсын ОХУ-тай хиллэдэг хэсэгт 29, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 13, агаарын замын 4, нийт 46 боомт ажиллахаар олон улсын гэрээ болон Засгийн газрын тогтоолд заасан байдаг. Үүнээс 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, 7 нь дамжин өнгөрөх боомт бөгөөд эдгээрийн 39 нь автозамын, 3 нь төмөр замын, 4 нь агаарын замын боомт юм. Сүүлийн 5 жилд хилийн боомтуудаар 17 сая зорчигч, 6,5 сая тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өмнөх 5 жилтэй харьцуулахад 2 дахин өссөн дүн юм. Манай улсын гадаад харилцаа ихээхэн хөгжиж буйг дагаад хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн цаашид улам нэмэгдэнэ.
Хилийн боомт нь бизнес эрхлэгчдийн төдий бус эдийн засгийн өсөлт, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнд нөлөөлдөг эдийн засгийн амин чухал судас тул цаашид гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай байна. Одоогоор хилийн боомтын талаар тухайлсан хуульгүй байхгүй, хилийн боомттой холбоотой харилцааг ОХУ, БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээр, Хилийн тухай хууль, УИХ, Засгийн газрын тогтоолоор зохицуулдаг.
Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүулэхээр тогтлоо.Манай улсын ОХУ-тай хиллэдэг хэсэгт 29, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 13, агаарын замын 4, нийт 46 боомт ажиллахаар олон улсын гэрээ болон Засгийн газрын тогтоолд заасан байдаг. Үүнээс 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, 7 нь дамжин өнгөрөх боомт бөгөөд эдгээрийн 39 нь автозамын, 3 нь төмөр замын, 4 нь агаарын замын боомт юм. Сүүлийн 5 жилд хилийн боомтуудаар 17 сая зорчигч, 6,5 сая тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өмнөх 5 жилтэй харьцуулахад 2 дахин өссөн дүн юм. Манай улсын гадаад харилцаа ихээхэн хөгжиж буйг дагаад хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн цаашид улам нэмэгдэнэ.
Хилийн боомт нь бизнес эрхлэгчдийн төдий бус эдийн засгийн өсөлт, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнд нөлөөлдөг эдийн засгийн амин чухал судас тул цаашид гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай байна. Одоогоор хилийн боомтын талаар тухайлсан хуульгүй байхгүй, хилийн боомттой холбоотой харилцааг ОХУ, БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээр, Хилийн тухай хууль, УИХ, Засгийн газрын тогтоолоор зохицуулдаг.
0 Сэтгэгдэл
























