Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАСГИЙН ГАЗАР МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ
Шинэчлэлийн Засгийн газар ажиллах бүрэн эрхийнхээ хугацаанд 150 мянган ажлын байр бий болгох зорилт тавьсан. Тэр дагуу үүнд онцгойлон анхаарч, тусгайлсан яам байгуулан хариуцуулж, оролцогч талуудтай олон удаагийн яриа хэлцэл хийсний үр дүнд “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийн нарийвчилсан төлөвлөгөөг бэлэн болгожээ.
Уг ажлын бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа, ажлын уялдаа ямар хэмжээнд дээшилснийг харж, үүрэг чиглэл өгөхөөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч бямба гарагт Хөдөлмөрийн төв биржид ажиллалаа.

Хөтөлбөрийн хүрээнд хийх эхний алхам бол Засгийн газраас хэрэгжүүлэх их бүтээн байгуулалтад оролцох аж ахуйн нэгжүүдийн захиалгын дагуу 2013 оны 2-6 дугаар сард шаардлагатай мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэх юм. Ажил олгогчид уул уурхай, барилга, зам, тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт ажилтан хэрэгтэй гэсэн захиалга ирүүлжээ. Өмнө нь ийм сургалтыг 10 сарын хугацаатай явуулдаг байсан бол энэ удаад хоёр дахин богино, өөрөөр хэлбэл 5-6 сарын дотор мэргэжилтэй ажилтнуудыг төгсгөх юм. Ингэхдээ эхний хоёр сар танхимд хичээллэн суурь мэдлэг олгоод, үлдсэн хугацаанд захиалагч байгууллага дээр үйлдвэрлэлийн дадлага хийж, онол дадлага хосолсон хэлбэрээр сургалтаа явуулна. Танхимд суралцах эхний хоёр сарын хугацаанд тэдэнд сар бүр 190400 төгрөгийн мөнгөн тэтгэлэг өгөх бол үйлдвэрлэлийн дадлага хийх хугацаанд суралцагч ажил олгогч байгууллагын урамшуулал авна.

Сургалтад эхний ээлжинд хөдөлмөрийн насны 6600 иргэн хамрагдаж ажлын байртай болох боломжтой. Үүнд Засгийн газар онцгойлон анхаарал тавьж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлоод, олон таатай боломж бүрдүүлсэн ийм хөтөлбөрт иргэд идэвх санаачилгатай оролцох хэрэгтэй гэлээ. Хөдөлмөр зуучлалын үйлчилгээг харьяалал харгалзахгүй, хүнд сурталгүй хүргэх нэгдсэн сүлжээг бий болгосон байна.

Өнөөдрийн байдлаар бүх аймагт хөдөлмөр эрхлэхэд зуучлах төв, нийслэлийн есөн дүүргийн 150 хороонд электрон бирж байгуулжээ. “E-birj” гэгдэх цахим хайлтын системийг удахгүй сумдад нэвтрүүлэх ба ингэснээр байршил, алслал харгалзахгүйгээр иргэд хүссэн ажлын байрандаа зуучлуулах, ажил олгогчид захиалга өгөх нөхцөл бүрдэж байгаа юм. Үүнээс гадна орон нутгийн ажил олгогчдын захиалгыг нэгдүгээр сарын 15-ны дотор нэгтгэн ирүүлэх үүргийг аймгийн Засаг дарга нарт өгсөн тул энэ ажил орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдах аж.

Дээрх сургалтад хамрагдан ажилтай болохыг хүссэн иргэд 24-өөс дээш настай, төгсөөд ажлын байранд очсоны дараа хөдөлмөрийн үнэлэмжийг нь нэмэгдүүлэхэд анхаарах, сар бүр цалингийн тодорхой хувийг Засгийн газраас даах хувилбарыг Н.Алтанхуяг сайд хэлж байв. “Нэн яаралтай хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдээр суралц, тэгээд үндэснийхээ бүтээн байгуулалтыг гардан хийх үнэ цэнэтэй ажилтан бол. Иргэний ийм бүтээлч оролцоог Шинэчлэлийн Засгийн газар бүх талаар нь дэмжье” хэмээн Ерөнхий сайд хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан