Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Эмэгтэй гишүүд цагаан сарын бэлэгт анхаарал хандуулав
УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс сар шинийн баярыг ургийн баяр болгох уриалгыг гаргалаа. Тэд Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “Цагаан сарын хувь, ургийн бичиг” сэдэвт уралдаан зарлажээ. Энэ нь сар шинийн баяраар өгдөг материаллаг бэлгийг халж, энгийн, эдийн засагт хэмнэлттэй, ерөөлийн агууламжтай байдлаар шийдвэрлэсэн идээ будааны хувь хишгийн /еэвэн, дугуй цагаан ааруул, чихэр.../ болон ургийн бичиг хөтлөлтийг хялбаршуулсан жишиг загвар бий болгох зорилготой гэнэ. Ингэснээр гадаад руу чиглэсэн мөнгөний урсгал багасч, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих боломж бүрдэнэ гэж тэд үзжээ. Тиймээс иргэд, үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдийг энэхүү уралдаанд идэвхтэй оролцохыг УИХ дахь эмэгтэй гишүүд уриалав. Уралдаанд оролцогч хэдэн ч бүтээлээр оролцож болох бөгөөд энэ сарын 5-13-ныг дуустал Монголын эмэгтэйчүүдийн холбооны байранд бүтээлийг хүлээж авах аж. “Цагаан сарын хувь, ургийн бичиг” уралдааны төрөл тус бүрт шалгарсан гурван оролцогчийг УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс “Хүндэт өргөмжлөл”, бэлэг дурсгалын зүйлээр шагнан, олон нийтэд сурталчлан таниулах юм байна.
0 Сэтгэгдэл
























