Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотноо аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, судалгаа шинжилгээний төвд ө Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
Н.Энхболд: Олонхи ирцээ бүрдүүлбэл бид хуралдаандаа сууна
УИХ-ын баасан гарагийн чуулганы хуралдаан ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшилсон. Уг нь, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ажилдаа ирсэн ч чуулганы танхимд орж ирээгүй юм. Хэрэв тэд хуралдаа суусан бол ирц хүрч, товлосон хуулийн төслүүдийг хэлэлцэх боломжтой байсан. Энэ талаар тус бүлгийн дарга Н.Энхболдоос тодрууллаа.

-Танай намын гишүүд ямар шалтгаанаар хуралдаандаа суусангүй вэ?
-Манай намын гишүүд УИХ-ын үйл ажиллагааг ёс журам, хуулийн дагуу явуулъя гэж хичээж байна. Өнөө өглөө /өнгөрсөн баасан гараг/ манай бүлэг хуралдаад чуулганы хуралдаанд өндөр ирцтэй оролцох, хуулийн дагуу санал хурааж байх талаар ярилцсан. Тиймээс энэ ажлыг эхлүүлэх ёстой гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, зарим нэг хуралдаанд ирц хүрээгүй байхад хэн нэг нь ирээгүй гишүүдийн өмнөөс кноп дарж санал өгдөг явдал хэвийн үзэгдэл болсныг таслан зогсоох хэрэгтэй гэж үзсэн.

-Тэгэхээр цаашид яана гэсэн үг вэ?
-Хуралдаандаа ирээгүй гишүүний оронд кноп дарж санал өгнө гэдэг хууль зөрчиж буй хэрэг. Тухайн гишүүн ирцээ бүртгүүлээд чуулганаа хуралдуудах нь хамгийн зөв гарц юм. Манай бүлгийн гишүүд хуралдаанд оролцоход бэлэн байна. Олонхи ирцээ бүрдүүлэх юм бол бид хуралдаандаа оролцож асуудлуудыг хэлэлцэнэ. Гэтэл гадаад руу томилолтоор явсан УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Баярцогт хоёрыг ирсэн гэж бүртгэсэн байна. Ингэж дутуу ирцийг бүрэн юм шиг бүрдүүлээд хүний өмнөөс кноп дардаг байж болохгүй. Тиймээс чуулганыг хуулийн дагуу хуралдуулах ёстой гэсэн байр суурь баримталж байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан