Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
Аймгийн Засаг дарга нарыг батламжилж өгөхийг шаардав
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Засгийн газраас гаргаж байгаа Бонд болон орон нутгийн сонгуулийн үр дүнгээс үүссэн маргааны талаар ярилцжээ. МАН-ын бүлгийн хувьд өнгөрсөн долоо хоногт хуралдаж намынхаа бүлгийн хуралдаанд Ерөнхий сайдыг урьж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсч байхаар тогтсон. Гэвч өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг бондын талаар болоод орон нутгийн сонгуулийн үр дүнгийн маргаанаар мэдээлэл хийхээс татгалзжээ. Бүлгийн хуралдааны талаар Бүлгийн дарга Н.Энхболд, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар мэдээлэл хийсэн юм. Бүлгийн дарга Н.Энхболд хэлэхдээ, “Ямар ч асуудал үүсгэхгүй юманд Ерөнхий сайд асуудал үүсгэлээ. Хэдийгээр манай намын бүлгийн хуралд ирээгүй ч бид дахин урина. Бондын асуудал бол Ерөнхий сайд, түүний багийнхны асуудал биш. Энэ бол Монгол Улсын асуудал. Гэтэл Монгол банктай гэрээ байгуулаад л өр зээл, хүүгийн асуудлыг шийдчихдэг юм биш. Үүнээс хэрхэн зөв гарах аргыг л хамтдаа ярилцая гэж Ерөнхий сайдыг урьсан. Манай намын бүлгээс томилогдсон ажлын хэсгийнхэн маргааш өөрсдийнхөө судалгааны дүнг танилцуулж, хэвлэлийнхэнд мэдээлэл хийх болно.
Орон нутгийн сонгуульд МАН есөн аймаг, дөрвөн дүүрэгт ялсан. Гэтэл Ерөнхий сайд мөн л намчирхаж, талцаж байна. АН-аас томилогдсон Засаг даргыг гурав хоногийн дотор батламжилсан хэрнээ МАН-аас сонгогдсоныг нь томилохгүй байгаа нь улс төрийн шалтгаантай” гэлээ.
МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Өнөөдрийн байдлаар есөн аймгаас Өвөрхангай, Завхан, Дархан-Уул аймгийн батламжилсан бол дөрвөн дүүргээс ганцхан Чингэлтэй дүүргийг л батламжлаад байгаа. Орон нутгийн сонгуулиас хойш 48 хоног өнгөрсөн байна. Засаг даргыг батламжлахгүй удаж байгаа нь цаанаа улстөрийн шалтгаантай гэж хардахад хүргэж байна. Яагаад гэвэл Ардчилсан намынхан олонхи болсон аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд гурван цагийн дотор батламжилдаг атлаа Ардын намынхан ялсан аймгийн Засаг даргыг батламжлахгүй 48 хонолоо. Тухайлбал, Хөвсгөл аймгийн ИТХ нь гурван удаа хуралдаж Засаг даргынхаа нэрийг Ерөнхий сайдад санал болгоод байхад хүлээж авахгүй батламжлахгүй байсаар эцэст нь тус аймаг дахь Ардчилсан намын даргыг Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр тавьсан гэсэн мэдээлэл ирсэн. Хуульд гурван удаа Засаг даргын нэрийг Ерөнхий сайдад санал болгоно гэсэн заалт байхгүй. Энэ нь өөрөө Ерөнхий сайд хууль зөрчиж байгааг харуулсан хэрэг. Мөн хуульд Засаг даргыг Ерөнхий сайд нь батламжилдаг болохоос биш Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилдог юм биш. Энэ бас хууль зөрчсөн үйлдэл. Ерөнхий сайд санал болгосон хүнийг нэг удаа буцаагаад хоёр дахь дээр нь автоматаар баталгаажих ёстой байдаг. Ийм хууль зөрчсөн үйлдлийг МАН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй. Энэ асуудлаар шүүхэд хандана. Тэгээд ч Ерөнхий сайд аймгийн хуралтай маргалдаж суух ёсгүй. Аймгийн хурал бие даасан шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл аймгийн хурал хууль зөрчсөн үйлдэл гаргалаа гээд суух ёсгүй. Засаг дарга нарыг хурдан томилж ажилд нь оруулахгүй бол цаг зуд хүндэрч, улс орны байдал хүнд байдалд хүрлээ. Зарим газар хоёр Засаг даргатай болсон байна. Багануур, Налайх дүүрэгт өнөөдөр хоёр Засаг даргатай болж хаалга үүдээ эвдээд сууж байна. Энэ бол намчирхсан, талцсан Ерөнхий сайдын хийж байгаа зүйл” хэмээв. Мөн Дорнод аймагт үүсээд байгаа асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл өгсөн юм. Тэрээр, Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшиж байгаа хүнийг төрийн албанд гурван жил ажиллаагүй хүн гэж хэлээд байгаа юм. Гэтэл 1995 оны хуулиар улс төрийн намд орон тооны ажил хийж байсан бол төрийн албанд ажилласанд тооцно гэсэн эрх зүйн боломжтой. Энэ хуулийн заалт нь АН-д үйлчлээд МАН-д үйлчлэхгүй байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан,Төв аймгийн Засаг дарга Баярбаатар нар төрийн албанд ажиллаагүй. Харин Дорнодын Засаг даргад нэр дэвшиж байгаа М.Бадамсүрэнгийн хувьд тэдний хажууд хийсэн ажилтай хүн” гэлээ. Н.Номтойбаяр гишүүний хувьд Засаг даргыг батламжилж өгөхийг хүсч Ерөнхий сайдтай уулзжээ. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгтэй уулз гэсэн аж. Ч.Сайханбилэгтэй уулзахад, “Танайх Засаг даргын орлогчоо манайд өг” гэсэн гэнэ. Түүний хүсэлтийг ч хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр хүсэлт гаргасан ч одоо болтол албан ёсоор батламжилж өгөхгүй байгаа гэнэ.
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Засгийн газраас гаргаж байгаа Бонд болон орон нутгийн сонгуулийн үр дүнгээс үүссэн маргааны талаар ярилцжээ. МАН-ын бүлгийн хувьд өнгөрсөн долоо хоногт хуралдаж намынхаа бүлгийн хуралдаанд Ерөнхий сайдыг урьж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсч байхаар тогтсон. Гэвч өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг бондын талаар болоод орон нутгийн сонгуулийн үр дүнгийн маргаанаар мэдээлэл хийхээс татгалзжээ. Бүлгийн хуралдааны талаар Бүлгийн дарга Н.Энхболд, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар мэдээлэл хийсэн юм. Бүлгийн дарга Н.Энхболд хэлэхдээ, “Ямар ч асуудал үүсгэхгүй юманд Ерөнхий сайд асуудал үүсгэлээ. Хэдийгээр манай намын бүлгийн хуралд ирээгүй ч бид дахин урина. Бондын асуудал бол Ерөнхий сайд, түүний багийнхны асуудал биш. Энэ бол Монгол Улсын асуудал. Гэтэл Монгол банктай гэрээ байгуулаад л өр зээл, хүүгийн асуудлыг шийдчихдэг юм биш. Үүнээс хэрхэн зөв гарах аргыг л хамтдаа ярилцая гэж Ерөнхий сайдыг урьсан. Манай намын бүлгээс томилогдсон ажлын хэсгийнхэн маргааш өөрсдийнхөө судалгааны дүнг танилцуулж, хэвлэлийнхэнд мэдээлэл хийх болно. Орон нутгийн сонгуульд МАН есөн аймаг, дөрвөн дүүрэгт ялсан. Гэтэл Ерөнхий сайд мөн л намчирхаж, талцаж байна. АН-аас томилогдсон Засаг даргыг гурав хоногийн дотор батламжилсан хэрнээ МАН-аас сонгогдсоныг нь томилохгүй байгаа нь улс төрийн шалтгаантай” гэлээ.
МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Өнөөдрийн байдлаар есөн аймгаас Өвөрхангай, Завхан, Дархан-Уул аймгийн батламжилсан бол дөрвөн дүүргээс ганцхан Чингэлтэй дүүргийг л батламжлаад байгаа. Орон нутгийн сонгуулиас хойш 48 хоног өнгөрсөн байна. Засаг даргыг батламжлахгүй удаж байгаа нь цаанаа улстөрийн шалтгаантай гэж хардахад хүргэж байна. Яагаад гэвэл Ардчилсан намынхан олонхи болсон аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд гурван цагийн дотор батламжилдаг атлаа Ардын намынхан ялсан аймгийн Засаг даргыг батламжлахгүй 48 хонолоо. Тухайлбал, Хөвсгөл аймгийн ИТХ нь гурван удаа хуралдаж Засаг даргынхаа нэрийг Ерөнхий сайдад санал болгоод байхад хүлээж авахгүй батламжлахгүй байсаар эцэст нь тус аймаг дахь Ардчилсан намын даргыг Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр тавьсан гэсэн мэдээлэл ирсэн. Хуульд гурван удаа Засаг даргын нэрийг Ерөнхий сайдад санал болгоно гэсэн заалт байхгүй. Энэ нь өөрөө Ерөнхий сайд хууль зөрчиж байгааг харуулсан хэрэг. Мөн хуульд Засаг даргыг Ерөнхий сайд нь батламжилдаг болохоос биш Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилдог юм биш. Энэ бас хууль зөрчсөн үйлдэл. Ерөнхий сайд санал болгосон хүнийг нэг удаа буцаагаад хоёр дахь дээр нь автоматаар баталгаажих ёстой байдаг. Ийм хууль зөрчсөн үйлдлийг МАН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй. Энэ асуудлаар шүүхэд хандана. Тэгээд ч Ерөнхий сайд аймгийн хуралтай маргалдаж суух ёсгүй. Аймгийн хурал бие даасан шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл аймгийн хурал хууль зөрчсөн үйлдэл гаргалаа гээд суух ёсгүй. Засаг дарга нарыг хурдан томилж ажилд нь оруулахгүй бол цаг зуд хүндэрч, улс орны байдал хүнд байдалд хүрлээ. Зарим газар хоёр Засаг даргатай болсон байна. Багануур, Налайх дүүрэгт өнөөдөр хоёр Засаг даргатай болж хаалга үүдээ эвдээд сууж байна. Энэ бол намчирхсан, талцсан Ерөнхий сайдын хийж байгаа зүйл” хэмээв. Мөн Дорнод аймагт үүсээд байгаа асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл өгсөн юм. Тэрээр, Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшиж байгаа хүнийг төрийн албанд гурван жил ажиллаагүй хүн гэж хэлээд байгаа юм. Гэтэл 1995 оны хуулиар улс төрийн намд орон тооны ажил хийж байсан бол төрийн албанд ажилласанд тооцно гэсэн эрх зүйн боломжтой. Энэ хуулийн заалт нь АН-д үйлчлээд МАН-д үйлчлэхгүй байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан,Төв аймгийн Засаг дарга Баярбаатар нар төрийн албанд ажиллаагүй. Харин Дорнодын Засаг даргад нэр дэвшиж байгаа М.Бадамсүрэнгийн хувьд тэдний хажууд хийсэн ажилтай хүн” гэлээ. Н.Номтойбаяр гишүүний хувьд Засаг даргыг батламжилж өгөхийг хүсч Ерөнхий сайдтай уулзжээ. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгтэй уулз гэсэн аж. Ч.Сайханбилэгтэй уулзахад, “Танайх Засаг даргын орлогчоо манайд өг” гэсэн гэнэ. Түүний хүсэлтийг ч хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр хүсэлт гаргасан ч одоо болтол албан ёсоор батламжилж өгөхгүй байгаа гэнэ.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























