Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
Д.Эрдэнэбат: МАН-ыг ийм зан гаргавал бид өөр зан гаргахаас өөр алга алга
УИХ дахь АН бүлэг хуралдаж УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганы нэгдүгээр сарын 10,11-ны өдөр буюу өнгөрсөн пүрэв, баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар болон Засгийн газрын мэдээллийн талаар хэлэлцэв. Өнгөрсөн пүрэв баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаан хуралдах байсан ч МАН-ын гишүүд хуралдаанд оролцоогүйгээс ирц бүрдээгүй чуулганы хуралдаан долоо хоногоор хойшилсон билээ. Тиймээс УИХ-ын чуулганаар хэлэлцэх байсан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Түүнчлэн хууль, тогтоолын төслүүд буцаах тухай, “Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай”, Улсын Их Хурлын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан юм.
МАН-аас болж, УИХ-ын чуулганы хуралдаан долоо хоногоор хойшилсныг “Төрийн ажлыг намын ажил болгож байна” хэмээн АН-ын гишүүд үзжээ. Бүлгийн хуралдаанаар Засгийн газрын тэргүүн Хөдөлмөрийн яаманд ажилласан болон Хөдөлмөрийн яамнаас авч хэрэгжүүлэх зарим ажлыг гишүүдэд танилцууллаа. Хаврын их бүтээн байгуулалтын ажилд бэлтгэн МСҮТ болон хөдөлмөрийн бирж дээр явагдаж буй хөдөлмөр зуучлалын ажилтай танилцсан байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл болон бусад асуудалтай холбоотойгоор ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцжээ. ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцах үед гал унтраах багаас бусад ангиудад тоног төхөөрөмж хангалтгүй байсан аж. 20 жилд нэг удаа хөдөлдөг техник хүртэл байсан тухай Засгийн газрын тэргүүн Ардчилсан намын бүлгийн хуралдааны үеэр хийсэн танилцуулгадаа онцгой анхааруулжээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийн хуралдааны дараа хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариуллаа.
-УИХ дахь МАН бүлэг олонх ирцээ бүрдүүлэхгүй бол чуулганд орохгүй гэж төрийн ажлыг гацаалаа. Үүнд танай намынхан ямар байр суурьтай байна вэ?
-Өнгөрсөн баасан гаригт ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар чуулганы хуралдаан тасалдсан. Би АН-ын бүлгийн ахлагчийн хувьд нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлэхэд МАН УИХ-ын болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар албан ёсны бүлэгтэй болсон. Бүлэгтэй болох асуудлыг АН-ын бүлэг дэмжсэн. Бид энэ улс төрийг илүү хариуцлагатай зохион байгуулалттай болгох нь зүйтэй гэж үзсэн. Аливаа нэг асуудлыг гишүүн болгон өөрийнхөөрөө тайлбарладаг явдал парламентад байж болохгүй. Тиймдээ ч оны өмнөхөн хуулийг баталсан. Харамсалтай нь өнгөрөгч тав дахь өдөр МАН хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ийм дээрээ тулвал МАН яах гэж бүлэгтэй болсон юм. Бүлэг бол улс төрийн хариуцлага хүлээж байгаа албан ёсны бүтцийн байгууллага. Хэрэв аливаа бүлэг хэлэлцэж байгаа асуудлаар санал нэгдэхгүй байгаа бол чуулганы хуралдаан дээр албан ёсны байр сууриа илэрхийлж завсарлага авах ёстой. Харамсалтай нь ингэсэнгүй. Зүгээр төрийг гацаах гэж байгаа бол бид өөр байр сууринаас хандана.
-Цаашид ийм байдлыг арилгаж, ажил тасалсан тохиолдолд хариуцлага тооцдог байж болохгүй юу?
-Хуулийн төсөл санаачлахгүй бол болохгүй нь. УИХ дахь бүлэг энэ парламентад хариуцлага үүрэх ёстойгийнхоо хувьд бүлгийн гишүүдийн 50-иас доошгүй хувиа чуулганы хуралдаанд ирүүлэх үүрэг хүлээнэ. Тэгэж чадахгүй бол бүлэг байх шаардлагагүй гэдэг хуулийн төсөл санаачилна. Ингэж байж парламент төлөвшинө.
yag unen yugaa bodoj hudlaa jujiglehee bolitsgoo bugd luivarchid shuu de uuruu ene nuhur ch bas luivarchin baina l daa
Uxsenee xiij neg namd dolignoj xuulxd oorchilolt oruulj MAN-d buleg baiguulax bolomj olgoson ym teneguudee
УИХ дахь АН бүлэг хуралдаж УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганы нэгдүгээр сарын 10,11-ны өдөр буюу өнгөрсөн пүрэв, баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар болон Засгийн газрын мэдээллийн талаар хэлэлцэв. Өнгөрсөн пүрэв баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаан хуралдах байсан ч МАН-ын гишүүд хуралдаанд оролцоогүйгээс ирц бүрдээгүй чуулганы хуралдаан долоо хоногоор хойшилсон билээ. Тиймээс УИХ-ын чуулганаар хэлэлцэх байсан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Түүнчлэн хууль, тогтоолын төслүүд буцаах тухай, “Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай”, Улсын Их Хурлын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан юм. МАН-аас болж, УИХ-ын чуулганы хуралдаан долоо хоногоор хойшилсныг “Төрийн ажлыг намын ажил болгож байна” хэмээн АН-ын гишүүд үзжээ. Бүлгийн хуралдаанаар Засгийн газрын тэргүүн Хөдөлмөрийн яаманд ажилласан болон Хөдөлмөрийн яамнаас авч хэрэгжүүлэх зарим ажлыг гишүүдэд танилцууллаа. Хаврын их бүтээн байгуулалтын ажилд бэлтгэн МСҮТ болон хөдөлмөрийн бирж дээр явагдаж буй хөдөлмөр зуучлалын ажилтай танилцсан байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл болон бусад асуудалтай холбоотойгоор ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцжээ. ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцах үед гал унтраах багаас бусад ангиудад тоног төхөөрөмж хангалтгүй байсан аж. 20 жилд нэг удаа хөдөлдөг техник хүртэл байсан тухай Засгийн газрын тэргүүн Ардчилсан намын бүлгийн хуралдааны үеэр хийсэн танилцуулгадаа онцгой анхааруулжээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийн хуралдааны дараа хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариуллаа.
-УИХ дахь МАН бүлэг олонх ирцээ бүрдүүлэхгүй бол чуулганд орохгүй гэж төрийн ажлыг гацаалаа. Үүнд танай намынхан ямар байр суурьтай байна вэ?
-Өнгөрсөн баасан гаригт ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар чуулганы хуралдаан тасалдсан. Би АН-ын бүлгийн ахлагчийн хувьд нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлэхэд МАН УИХ-ын болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар албан ёсны бүлэгтэй болсон. Бүлэгтэй болох асуудлыг АН-ын бүлэг дэмжсэн. Бид энэ улс төрийг илүү хариуцлагатай зохион байгуулалттай болгох нь зүйтэй гэж үзсэн. Аливаа нэг асуудлыг гишүүн болгон өөрийнхөөрөө тайлбарладаг явдал парламентад байж болохгүй. Тиймдээ ч оны өмнөхөн хуулийг баталсан. Харамсалтай нь өнгөрөгч тав дахь өдөр МАН хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ийм дээрээ тулвал МАН яах гэж бүлэгтэй болсон юм. Бүлэг бол улс төрийн хариуцлага хүлээж байгаа албан ёсны бүтцийн байгууллага. Хэрэв аливаа бүлэг хэлэлцэж байгаа асуудлаар санал нэгдэхгүй байгаа бол чуулганы хуралдаан дээр албан ёсны байр сууриа илэрхийлж завсарлага авах ёстой. Харамсалтай нь ингэсэнгүй. Зүгээр төрийг гацаах гэж байгаа бол бид өөр байр сууринаас хандана.
-Цаашид ийм байдлыг арилгаж, ажил тасалсан тохиолдолд хариуцлага тооцдог байж болохгүй юу?
-Хуулийн төсөл санаачлахгүй бол болохгүй нь. УИХ дахь бүлэг энэ парламентад хариуцлага үүрэх ёстойгийнхоо хувьд бүлгийн гишүүдийн 50-иас доошгүй хувиа чуулганы хуралдаанд ирүүлэх үүрэг хүлээнэ. Тэгэж чадахгүй бол бүлэг байх шаардлагагүй гэдэг хуулийн төсөл санаачилна. Ингэж байж парламент төлөвшинө.
0 Сэтгэгдэл
2013.01.08
2013.01.07
























