Улаанбаатар хотноо аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, судалгаа шинжилгээний төвд ө
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана
Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв
Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ
С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна
Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
“Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ
Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
10 ТЭРБУМЫГ АЛДАХГҮЙН ТӨЛӨӨХ ЕРӨНХИЙ САЙДЫН ОРОЛДЛОГО
Шинэ оны мэндчилгээ нэг нэгэндээ хүргэж дуусаагүй байхад Цагаан сарын тухай яриад эхэлчихлээ. Хэдхэн хоногийн өмнө эмэгтэй гишүүд баяраар хятадын бүтээгдэхүүн бэлэглэх уламжлалыг халах санаачилга гаргасан. Ерөнхий сайд эмэгтэй гишүүдийн санаачилгыг дэмжээд барахгүй үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний зар сурталчилгааны ажилд өөрийн биеэр оролцов. Гадаад харилцааны яаманд “Шинэчилж шийдье” уриан дор үндэсний үйлдвэрлэгчдийг цуглуулж, Цагаан сараар ямар бэлэг өгч болох талаар санал бодлоо хуваалцсан нь энэ. ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал “Цагаан сарын бэлгэнд зориулан Хятадаас 10 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг. Манай үйлдвэрлэгчдэд хийж чадахгүй зүйл байхгүй. Хамгийн гол нь, иргэд ямар төрлийн зүйл бэлгэнд өгөх талаар нь мэдэж загвар, уут, сав баглааг нь анхаарах хэрэгтэй байна” гэсэн юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Нэг сарын дараа Монголын уламжлалт үндэсний баяр Цагаан сар болох гэж байна. Хорьсон, хориогүй ч манайхан энэхүү баяраар бие биендээ бэлэг өгөөд сурчихаж. Сүүлийн үед харин хэрэгтэй, хэрэггүй зүйлс өгснөөс гээд мөнгө өгдөг болсон байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй гэсээр байгаад хүмүүс бүр залхчихаж. Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээ бэлэглээч гэхээр үнэтэй юмыг яаж авч, хүнд бэлэглэх юм гэх юм. 5-20 мянган төгрөгт багтаагаад өгчих гоё бэлэгнүүд байна шүү дээ” гэв.
Хэвлэлийн компаниуд гэхэд Монголын нууц товчоог санал болгож байна. “Ханбогд кашмер”-ын 8000 төгрөгийн бээлий, “Алтай кашмер” гэхэд 5-15 мянган төгрөгт ноосон болон ноолууран бээлий, “Блю скай” компанийн 4000 төгрөгийн оймс гээд бэлгэнд өгөх зүйлс зөндөө. 20 мянган төгрөгийн түрийвч, 8-10 мянган төгрөгийн савхин бээлий нэгэндээ бэлэглэе л дээ хэмээн Ерөнхий сайд нэр дурдан рекламдав. Ингээд Монгол орон даяар телевизээр уг уулзалтыг шууд дамжуулж байгааг далимдуулан Цагаан сараар өгч болох бэлгийг сурталчилах даалгавар өгөв. “Ханбогд кашмер” компаниас ноолууран хөөрөгний уут хийснээ сонирхуулав. “Өлзий”, “Хас” хээгээр чимэглэсэн янз бүрийн хэмжээтэй хөөрөгний даалин 15-35 мянган төгрөг гэв. Реклам хийхдээ үйлдвэрлэгчид маань тун мааруухан байсан тул Ерөнхий сайд “Үгүй, та нар чинь чанга дуугаар юм аа сайхан рекламдаач. Би туслая” гээд ханцуй шамлан орох нь тэр. “Улаанбаатар хивс” компани Цагаан сарын бэлгэнд зориулан сандал дээр тавих төрөл бүрийн олбог хийснээ сонирхуулав. Гоёмсог ууттай янз бүрийн хээ, зураг бүхий олбогнууд 4500-9000 төгрөгөөр худалдаанд гарчээ. Манайд зарагдаж буй хэдхэн сарын настай хятад тэлээнүүд 5000-аас дээш төгрөгийн үнэтэй. Арьс ширэн үйлдвэрлэгчид маань арьсан тэлээнүүд хийдэг ч сав баглаагүй зардаг дутагдал бий.

Харин Цагаан сарын бэлэгний санаачилгын дагуу арьсан гоёмсог тэлээнүүдийг зориулалтын хайрцагт савлаж, 8-15 мянган төгрөгөөр худалдаалж байгаа гэв. Манайхан сүүлийн үед дотор эрхтэнд сайн хэмээн Энэтхэг, Тайландын гэх 5000-10000 төгрөгийн зэс бугуйвчаар гоёх болсон. Харин нэгэн иргэн “Эрдэнэт” үйлдвэрийн зэсээр хийсэн бугуйвч 2000 төгрөг, гар утасны зүүлт энэ тэрийг сонирхуулсан нь хүмүүст ихэд таалагдав. За тэгээд чинээлэг нэгэнд зориулсан бэлэгнүүд бас байна аа. Мөнгөн хөөрөг 220-280 мянган төгрөг бол дөрвөн бэрхийн мөнгөн шагай мөн л 200 орчим мянган төгрөг байх жишээтэй. Хэвлэлийн компаниуд энэ үеэр “Бэлэг бэлгийн дээд ном юм шүү” гэдэг уриалгыг олонтаа хэлцгээв. Монголын нууц товчоо хэмжээ, хайрцагтай, хайрцаггүйгээс шалтгаалан 5000-250,000 төгрөг багтаж байлаа. Уртын дуугаар уянгалах эгшигт ном ч гэсэн олны сонирхлыг татав. Д.Нацагдоржийн түүвэр зохиолуудыг “Мини” ном болгон хатуу хавтастайгаар гурван хэсэгт хуваан хэвлэжээ. Хэмжээгээрээ бичгийн цаасны тал хэмжээтэй болохоор халааслаад явах, бэлгэнд ч тохиромжтой юм. Үнийн хувьд зохиолоосоо шалтгаалан 8-20 мянган төгрөг. “Ертөнцийн гурав”-ыг шүдэнзний хайрцагнаас арай томхон хэмжээтэй хэвлэж бүр ч “мини” болгочихож. Эд материаллаас авахуулаад эрүүл мэндэд хэрэгтэй ч бүтээгдэхүүн сурталчлав. Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэлийг ахмад настай хүмүүст өгөхийг уриалав. Импортоор орж ирж буй ижил бүтээгдэхүүнээсээ 1-8 дахин хямдхан сарын хэрэглээ нь 20 мянган төгрөг гэнэ. Адууны ясны зөөлөн эдээс гаргаж авсан үе мөчний болон зүрхний бэлдмэл болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг бэлгэнд өгөхийг үйлдвэрлэгчид уриаллаа.
kkk. Altanhuyag said baraagaa surtalchilj bgaa naimaachin shig l bna l ee sh dee... Toriin terguun hun tegej ch arai bolohgui bhaa
Шинэ оны мэндчилгээ нэг нэгэндээ хүргэж дуусаагүй байхад Цагаан сарын тухай яриад эхэлчихлээ. Хэдхэн хоногийн өмнө эмэгтэй гишүүд баяраар хятадын бүтээгдэхүүн бэлэглэх уламжлалыг халах санаачилга гаргасан. Ерөнхий сайд эмэгтэй гишүүдийн санаачилгыг дэмжээд барахгүй үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний зар сурталчилгааны ажилд өөрийн биеэр оролцов. Гадаад харилцааны яаманд “Шинэчилж шийдье” уриан дор үндэсний үйлдвэрлэгчдийг цуглуулж, Цагаан сараар ямар бэлэг өгч болох талаар санал бодлоо хуваалцсан нь энэ. ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал “Цагаан сарын бэлгэнд зориулан Хятадаас 10 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг. Манай үйлдвэрлэгчдэд хийж чадахгүй зүйл байхгүй. Хамгийн гол нь, иргэд ямар төрлийн зүйл бэлгэнд өгөх талаар нь мэдэж загвар, уут, сав баглааг нь анхаарах хэрэгтэй байна” гэсэн юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Нэг сарын дараа Монголын уламжлалт үндэсний баяр Цагаан сар болох гэж байна. Хорьсон, хориогүй ч манайхан энэхүү баяраар бие биендээ бэлэг өгөөд сурчихаж. Сүүлийн үед харин хэрэгтэй, хэрэггүй зүйлс өгснөөс гээд мөнгө өгдөг болсон байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй гэсээр байгаад хүмүүс бүр залхчихаж. Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээ бэлэглээч гэхээр үнэтэй юмыг яаж авч, хүнд бэлэглэх юм гэх юм. 5-20 мянган төгрөгт багтаагаад өгчих гоё бэлэгнүүд байна шүү дээ” гэв. Хэвлэлийн компаниуд гэхэд Монголын нууц товчоог санал болгож байна. “Ханбогд кашмер”-ын 8000 төгрөгийн бээлий, “Алтай кашмер” гэхэд 5-15 мянган төгрөгт ноосон болон ноолууран бээлий, “Блю скай” компанийн 4000 төгрөгийн оймс гээд бэлгэнд өгөх зүйлс зөндөө. 20 мянган төгрөгийн түрийвч, 8-10 мянган төгрөгийн савхин бээлий нэгэндээ бэлэглэе л дээ хэмээн Ерөнхий сайд нэр дурдан рекламдав. Ингээд Монгол орон даяар телевизээр уг уулзалтыг шууд дамжуулж байгааг далимдуулан Цагаан сараар өгч болох бэлгийг сурталчилах даалгавар өгөв. “Ханбогд кашмер” компаниас ноолууран хөөрөгний уут хийснээ сонирхуулав. “Өлзий”, “Хас” хээгээр чимэглэсэн янз бүрийн хэмжээтэй хөөрөгний даалин 15-35 мянган төгрөг гэв. Реклам хийхдээ үйлдвэрлэгчид маань тун мааруухан байсан тул Ерөнхий сайд “Үгүй, та нар чинь чанга дуугаар юм аа сайхан рекламдаач. Би туслая” гээд ханцуй шамлан орох нь тэр. “Улаанбаатар хивс” компани Цагаан сарын бэлгэнд зориулан сандал дээр тавих төрөл бүрийн олбог хийснээ сонирхуулав. Гоёмсог ууттай янз бүрийн хээ, зураг бүхий олбогнууд 4500-9000 төгрөгөөр худалдаанд гарчээ. Манайд зарагдаж буй хэдхэн сарын настай хятад тэлээнүүд 5000-аас дээш төгрөгийн үнэтэй. Арьс ширэн үйлдвэрлэгчид маань арьсан тэлээнүүд хийдэг ч сав баглаагүй зардаг дутагдал бий.

Харин Цагаан сарын бэлэгний санаачилгын дагуу арьсан гоёмсог тэлээнүүдийг зориулалтын хайрцагт савлаж, 8-15 мянган төгрөгөөр худалдаалж байгаа гэв. Манайхан сүүлийн үед дотор эрхтэнд сайн хэмээн Энэтхэг, Тайландын гэх 5000-10000 төгрөгийн зэс бугуйвчаар гоёх болсон. Харин нэгэн иргэн “Эрдэнэт” үйлдвэрийн зэсээр хийсэн бугуйвч 2000 төгрөг, гар утасны зүүлт энэ тэрийг сонирхуулсан нь хүмүүст ихэд таалагдав. За тэгээд чинээлэг нэгэнд зориулсан бэлэгнүүд бас байна аа. Мөнгөн хөөрөг 220-280 мянган төгрөг бол дөрвөн бэрхийн мөнгөн шагай мөн л 200 орчим мянган төгрөг байх жишээтэй. Хэвлэлийн компаниуд энэ үеэр “Бэлэг бэлгийн дээд ном юм шүү” гэдэг уриалгыг олонтаа хэлцгээв. Монголын нууц товчоо хэмжээ, хайрцагтай, хайрцаггүйгээс шалтгаалан 5000-250,000 төгрөг багтаж байлаа. Уртын дуугаар уянгалах эгшигт ном ч гэсэн олны сонирхлыг татав. Д.Нацагдоржийн түүвэр зохиолуудыг “Мини” ном болгон хатуу хавтастайгаар гурван хэсэгт хуваан хэвлэжээ. Хэмжээгээрээ бичгийн цаасны тал хэмжээтэй болохоор халааслаад явах, бэлгэнд ч тохиромжтой юм. Үнийн хувьд зохиолоосоо шалтгаалан 8-20 мянган төгрөг. “Ертөнцийн гурав”-ыг шүдэнзний хайрцагнаас арай томхон хэмжээтэй хэвлэж бүр ч “мини” болгочихож. Эд материаллаас авахуулаад эрүүл мэндэд хэрэгтэй ч бүтээгдэхүүн сурталчлав. Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэлийг ахмад настай хүмүүст өгөхийг уриалав. Импортоор орж ирж буй ижил бүтээгдэхүүнээсээ 1-8 дахин хямдхан сарын хэрэглээ нь 20 мянган төгрөг гэнэ. Адууны ясны зөөлөн эдээс гаргаж авсан үе мөчний болон зүрхний бэлдмэл болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг бэлгэнд өгөхийг үйлдвэрлэгчид уриаллаа.
У.Бадам
0 Сэтгэгдэл
muugii
харинч сайхан зүйл хийжээ хүн энгийн байхдаа сайхан харагддаг юм байна ард түмэн дээ сайха уриалга гаргасан байна Болоош дэээ
2013.01.09
2013.01.09
























