Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
Парламентын цагийн ажилтнууд
Шинэ оны анхны долоо хоногт парламент ажилласангүй. Гишүүд ажилдаа ирээгүй учир хуралдааны ирц бүрдэхгүй байсаар 2013 оны анхны долоо хоногийг өнгөрүүлсэн. Эрхэм гишүүд ийнхүү ажлаа тасал, хуралдааны танхимуудыг хоосон байлгаж энэ жилийнхээ албыг ямар байх өнгийг тодорхойллоо.
Бусдынхаа өмнөөс товчлуур дарж, ирцэнд бүртгүүлж, санал өгдөг “уламжлалт” жишиг энэ парламентын үед нүд аних уу, яах бол. Байнга л бусдын өмнөөс товчлуур дарахгүй байя гэдэг мөртлөө олонхи гишүүн хэн нэгнийхээ аминчхан захиасыг биелүүлж, өөрийхөөсөө өөр хүний товчлуурыг дарсан л байгаа.
Хорь гаруй жилийн түүхтэй парламентат ёсны талаас илүүд нь олонхийг бүрдүүлж явсан одоогийн цөөнх МАН-ын бүлэг үүний эсрэг байхаа андгайлав. Энэ хугацаанд хоёр дахь удаа УИХ-д олонхи болж байгаа АН-ынхан бүлгийн гишүүдийн 50-иас доошгүй хувийг чуулганы хуралд ирүүлэх үүрэг хүлээж чадахгүй бол татан буулгах тухай хуулийн төсөл санаачилж, боловсруулах дуулдав. Цөөнх нь олонхитойгоо барьцдаг, гомддог маягаар парламентын ажил явсаар ирсэн. Нэг тийм гомдоллосон, тэд тэгэхгүй бол бид ингэхгүй гэдэг хариу нэхсэн эрх хүүхэд шиг зангаа улс төрийн хоёр том нам татах цаг болсон мэт.
Ямар ч байсан ажлаа таслахгүй, хуралдаа суух тухай хэрүүл, маргаанаар 2013 оны ажлаа эхлүүлж байгаа нь Монголын парламентын түүхэнд ичгэвтэр болоод содон үйл явдал гэж тодотгомоор. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанд бид ирц бүрдэхийг хүлээсэн. Гишүүдийн ирц бүрдэхгүй болохоор нь манай бүлгийнхэн чуулганы хуралд ороогүй” гэсэн тайлбар хэлэв. МАН-ын бүлгээс Л.Энх-Амгалан гадаадад томилолттой, Сү.Батболд өвчтэй, Ч.Хүрэлбаатар тасалсан гэж албан ёсны ирцийн мэдээнд орж. Гэхдээ УИХ-ын дарга хуралдаа ирээгүй 21 гишүүнийг нь тасалсанд тооцсон юм.
Өнгөрсөн баасан гарагийн ирцийн мэдээнд гадаадад томилолттой, чөлөөтэй, өвчтэй, тасалсан гээд нийт 14 гишүүн ажиллаагүй албан мэдээлэл гарчээ. Тэгэхээр тэднээс бусад нь ажилласан байх ёстой. Харин үдээс өмнөх чуулганд гишүүдийн ирц бүрдээгүй учраас хойшилсон. 36 гишүүн чуулганы танхимд ирц бүрдэхийг хэсэг хугацаанд хүлээж байгаад гарсан. УИХ-ын Тамгын газрын ирцийн мэдээнд 60 гишүүн ажилласан гэж ирцийн бичсэн боловч албан тасалгаандаа сууж байсан гишүүн тоотойхон, хаалга үүд нь түгжээтэй голдуу байсан юмдаг. Төрийн ордон эл хуль байсан гэх нь илүү оновчтой.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг “Манай бүлгийн 11 гишүүнээс 7-8 нь баасан гарагт ажиллаж байсан” гэлээ. Баасан гарагт Д.Тэрбишдагва чөлөөтэй, З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар өвчтэй, Д.Батцогт гишүүнийг тасалсан гэж бүртгүүлж. Харин АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ дахь бүлэг энэ парламентад хариуцлага үүрэх ёстой учраас бүлгийн гишүүдийн 50-иас доошгүй хувийг чуулганы хуралд ирүүлэх үүрэг хүлээнэ. Ингэж чадаагүй бол бүлэг байх шаардлагагүй гэсэн хуулийн төсөл санаачилна” гэж байсан. Баасан гарагт М.Батчимэг, С.Баярцогт, Д.Эрдэнэбат, М.Зоригт нар чөлөөтэй, Л.Болд, Л.Эрдэнэчимэг нар өвчтэй байсан бол Д.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Б.Болор нар ажлаа тасалжээ.
МАН-ынхны хэлж буйгаар бусадтайгаа барьцсандаа хуралдаа суугаагүй аж. Парламент бол зөвшилцөлийн зарчмаар ажиллах ёстой гэж том, жижиггүй хэлдэг. Гэвч бодит байдалд гишүүдээ хуралдаа суулгах талаар ойлголцож чадахгүй байсаар намрын чуулганы хугацаа дуусах нь ээ. Уг нь, баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар Шүүхийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүгчийн орон тоо батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын даргын дэргэдэх Ажлын хэсгийн орон тоог батлах, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байв. Гэвч ирц бүрдээгүй учраас энэ долоо хоногийн пүрэв гараг хүртэл хойшлуулсан. Тэгвэл өнгөрсөн бямба гарагийг албан ёсоор ажлын өдөрт шилжүүлсэн. Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан гэж ганцхан хуралдааны хуваарь бичсэн байв. Хадгаламжийн даатгалын тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг 10:00 цагт хуралдана гэсэн хуваарь байлаа. Эл байнгын хорооны ажлын хэсгийн хуралд ихээр бодлоо гэхэд 7-8 гишүүн оролцсон байх магадлалтай. Гэхдээ тэднийг бямба гарагт Төрийн ордноор шагайгаа ч үгүй гэж мөрийцэхэд алдахгүй биз. Ажлын өдрөө ч хуралдаа ирдэггүй эрхмүүд шүү дээ. Албан ёсоор ажлын өдөр хуралдаа суугаагүй бол цалингаа хасуулах ёстой. Зөвхөн парламентаас бусад байгууллагад ажиллаагүй өдрийн цалингаа хасуулдаг журам мөрдөгддөг. Харамсалтай нь, эрхэм гишүүдэд энэ хамаагүй бололтой. Баасан, бямба гарагт хурлаа тасалж, үүрэгт ажлаа хийгээгүй гишүүд хоёр өдрийн цалингаа хасуулж тооцуулах ёстой. Тасалсан өдрийнхөө цалинг хасуулдаггүй талаар байнга л хэлж ярьдаг. Гишүүд ч өөрсдөө хэлж байсан удаатай. УИХ-ын гишүүд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгдөг шигээ тухайн жилийнхээ авсан цалингаа сар бүрээр нь мэдээлдэг байх нь илүү зохилтой.
“Утсаар хуралдаа сууж”, “санал өгч”, бусдадаа захиас хэлж Байнгын хороодын хуралдааныг халтуурддаг эсвэл бусадтайгаа барьцдаг гишүүдийг парламентын цагийн ажилтан гэмээр. Тийм гишүүдэд ажилдаа ирсэн, хуралд суусан цагаар нь тооцож, цалинг нь өгдөг байх ёстой болов уу. УИХ-ын гишүүнээр сонгосон сонгогчид нь тэднийг цагийн ажилтан шиг байгаасай гэж парламент руу илгээгүй нь лавтай.Төрийн түшээ болж сонгогдоод ганц жил ч болоогүй байхад шинэковууд хурал тасалж, хууль тогтоох ажилд наазгай хандаж байгаа харагдах. Дараагийн гурван жилд үүнээс ч илүүг харуулах вий дээ.
Намрын чуулган хоёрдугаар сарын 5-нд хаалтаа хийх ёстой гэж УИХ-ын тухай хуульд заасан. Гэтэл энэ хугацаандаа багтааж хуваарийн дагуу ажиллаж, хуулийн төслүүд, тогтоолуудаа баталж амжих болов уу. Одоогийн байдлаар 33 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байгаа бол УИХ-д хэлэлцүүлэхээр 73 хуулийн төсөл, бусад шийдвэрийн төсөл өргөн бариад байгаа аж. Нэг бүтэн долоо хоног, хоёр өдрийн чуулган, Байнгын хорооны хурлыг тасалдуулсан эрхэм гишүүд нэгдсэн чуулганы хаалтын өмнө цаг хэтрүүлэн хуралдаж, хэлэлцэх асуудлуудаа багтааж орхих биз. Хуулиуд бөөнддөг үеэр зарим цагийн ажилтан шиг гишүүд ямар чухал асуудал нухацтай хэлэлцэхгүйгээр, товчлуур дарсан болоод батлаж гарах бол. Ямар чухал хуулийн төсөл “анхны хэлэлцүүлгээр нь баталъя” гэсэн нэрийн дор бүрэн боловсроогүй байхдаа батлагдаж хууль болж хэрэгжиж эхлэх бол доо, эрхэм түшээд ээ.
Шинэ оны анхны долоо хоногт парламент ажилласангүй. Гишүүд ажилдаа ирээгүй учир хуралдааны ирц бүрдэхгүй байсаар 2013 оны анхны долоо хоногийг өнгөрүүлсэн. Эрхэм гишүүд ийнхүү ажлаа тасал, хуралдааны танхимуудыг хоосон байлгаж энэ жилийнхээ албыг ямар байх өнгийг тодорхойллоо. Бусдынхаа өмнөөс товчлуур дарж, ирцэнд бүртгүүлж, санал өгдөг “уламжлалт” жишиг энэ парламентын үед нүд аних уу, яах бол. Байнга л бусдын өмнөөс товчлуур дарахгүй байя гэдэг мөртлөө олонхи гишүүн хэн нэгнийхээ аминчхан захиасыг биелүүлж, өөрийхөөсөө өөр хүний товчлуурыг дарсан л байгаа.
Хорь гаруй жилийн түүхтэй парламентат ёсны талаас илүүд нь олонхийг бүрдүүлж явсан одоогийн цөөнх МАН-ын бүлэг үүний эсрэг байхаа андгайлав. Энэ хугацаанд хоёр дахь удаа УИХ-д олонхи болж байгаа АН-ынхан бүлгийн гишүүдийн 50-иас доошгүй хувийг чуулганы хуралд ирүүлэх үүрэг хүлээж чадахгүй бол татан буулгах тухай хуулийн төсөл санаачилж, боловсруулах дуулдав. Цөөнх нь олонхитойгоо барьцдаг, гомддог маягаар парламентын ажил явсаар ирсэн. Нэг тийм гомдоллосон, тэд тэгэхгүй бол бид ингэхгүй гэдэг хариу нэхсэн эрх хүүхэд шиг зангаа улс төрийн хоёр том нам татах цаг болсон мэт.
Ямар ч байсан ажлаа таслахгүй, хуралдаа суух тухай хэрүүл, маргаанаар 2013 оны ажлаа эхлүүлж байгаа нь Монголын парламентын түүхэнд ичгэвтэр болоод содон үйл явдал гэж тодотгомоор. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанд бид ирц бүрдэхийг хүлээсэн. Гишүүдийн ирц бүрдэхгүй болохоор нь манай бүлгийнхэн чуулганы хуралд ороогүй” гэсэн тайлбар хэлэв. МАН-ын бүлгээс Л.Энх-Амгалан гадаадад томилолттой, Сү.Батболд өвчтэй, Ч.Хүрэлбаатар тасалсан гэж албан ёсны ирцийн мэдээнд орж. Гэхдээ УИХ-ын дарга хуралдаа ирээгүй 21 гишүүнийг нь тасалсанд тооцсон юм.
Өнгөрсөн баасан гарагийн ирцийн мэдээнд гадаадад томилолттой, чөлөөтэй, өвчтэй, тасалсан гээд нийт 14 гишүүн ажиллаагүй албан мэдээлэл гарчээ. Тэгэхээр тэднээс бусад нь ажилласан байх ёстой. Харин үдээс өмнөх чуулганд гишүүдийн ирц бүрдээгүй учраас хойшилсон. 36 гишүүн чуулганы танхимд ирц бүрдэхийг хэсэг хугацаанд хүлээж байгаад гарсан. УИХ-ын Тамгын газрын ирцийн мэдээнд 60 гишүүн ажилласан гэж ирцийн бичсэн боловч албан тасалгаандаа сууж байсан гишүүн тоотойхон, хаалга үүд нь түгжээтэй голдуу байсан юмдаг. Төрийн ордон эл хуль байсан гэх нь илүү оновчтой.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг “Манай бүлгийн 11 гишүүнээс 7-8 нь баасан гарагт ажиллаж байсан” гэлээ. Баасан гарагт Д.Тэрбишдагва чөлөөтэй, З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар өвчтэй, Д.Батцогт гишүүнийг тасалсан гэж бүртгүүлж. Харин АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ дахь бүлэг энэ парламентад хариуцлага үүрэх ёстой учраас бүлгийн гишүүдийн 50-иас доошгүй хувийг чуулганы хуралд ирүүлэх үүрэг хүлээнэ. Ингэж чадаагүй бол бүлэг байх шаардлагагүй гэсэн хуулийн төсөл санаачилна” гэж байсан. Баасан гарагт М.Батчимэг, С.Баярцогт, Д.Эрдэнэбат, М.Зоригт нар чөлөөтэй, Л.Болд, Л.Эрдэнэчимэг нар өвчтэй байсан бол Д.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Б.Болор нар ажлаа тасалжээ.
МАН-ынхны хэлж буйгаар бусадтайгаа барьцсандаа хуралдаа суугаагүй аж. Парламент бол зөвшилцөлийн зарчмаар ажиллах ёстой гэж том, жижиггүй хэлдэг. Гэвч бодит байдалд гишүүдээ хуралдаа суулгах талаар ойлголцож чадахгүй байсаар намрын чуулганы хугацаа дуусах нь ээ. Уг нь, баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар Шүүхийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүгчийн орон тоо батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын даргын дэргэдэх Ажлын хэсгийн орон тоог батлах, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байв. Гэвч ирц бүрдээгүй учраас энэ долоо хоногийн пүрэв гараг хүртэл хойшлуулсан. Тэгвэл өнгөрсөн бямба гарагийг албан ёсоор ажлын өдөрт шилжүүлсэн. Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан гэж ганцхан хуралдааны хуваарь бичсэн байв. Хадгаламжийн даатгалын тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг 10:00 цагт хуралдана гэсэн хуваарь байлаа. Эл байнгын хорооны ажлын хэсгийн хуралд ихээр бодлоо гэхэд 7-8 гишүүн оролцсон байх магадлалтай. Гэхдээ тэднийг бямба гарагт Төрийн ордноор шагайгаа ч үгүй гэж мөрийцэхэд алдахгүй биз. Ажлын өдрөө ч хуралдаа ирдэггүй эрхмүүд шүү дээ. Албан ёсоор ажлын өдөр хуралдаа суугаагүй бол цалингаа хасуулах ёстой. Зөвхөн парламентаас бусад байгууллагад ажиллаагүй өдрийн цалингаа хасуулдаг журам мөрдөгддөг. Харамсалтай нь, эрхэм гишүүдэд энэ хамаагүй бололтой. Баасан, бямба гарагт хурлаа тасалж, үүрэгт ажлаа хийгээгүй гишүүд хоёр өдрийн цалингаа хасуулж тооцуулах ёстой. Тасалсан өдрийнхөө цалинг хасуулдаггүй талаар байнга л хэлж ярьдаг. Гишүүд ч өөрсдөө хэлж байсан удаатай. УИХ-ын гишүүд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгдөг шигээ тухайн жилийнхээ авсан цалингаа сар бүрээр нь мэдээлдэг байх нь илүү зохилтой. “Утсаар хуралдаа сууж”, “санал өгч”, бусдадаа захиас хэлж Байнгын хороодын хуралдааныг халтуурддаг эсвэл бусадтайгаа барьцдаг гишүүдийг парламентын цагийн ажилтан гэмээр. Тийм гишүүдэд ажилдаа ирсэн, хуралд суусан цагаар нь тооцож, цалинг нь өгдөг байх ёстой болов уу. УИХ-ын гишүүнээр сонгосон сонгогчид нь тэднийг цагийн ажилтан шиг байгаасай гэж парламент руу илгээгүй нь лавтай.Төрийн түшээ болж сонгогдоод ганц жил ч болоогүй байхад шинэковууд хурал тасалж, хууль тогтоох ажилд наазгай хандаж байгаа харагдах. Дараагийн гурван жилд үүнээс ч илүүг харуулах вий дээ.
Намрын чуулган хоёрдугаар сарын 5-нд хаалтаа хийх ёстой гэж УИХ-ын тухай хуульд заасан. Гэтэл энэ хугацаандаа багтааж хуваарийн дагуу ажиллаж, хуулийн төслүүд, тогтоолуудаа баталж амжих болов уу. Одоогийн байдлаар 33 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байгаа бол УИХ-д хэлэлцүүлэхээр 73 хуулийн төсөл, бусад шийдвэрийн төсөл өргөн бариад байгаа аж. Нэг бүтэн долоо хоног, хоёр өдрийн чуулган, Байнгын хорооны хурлыг тасалдуулсан эрхэм гишүүд нэгдсэн чуулганы хаалтын өмнө цаг хэтрүүлэн хуралдаж, хэлэлцэх асуудлуудаа багтааж орхих биз. Хуулиуд бөөнддөг үеэр зарим цагийн ажилтан шиг гишүүд ямар чухал асуудал нухацтай хэлэлцэхгүйгээр, товчлуур дарсан болоод батлаж гарах бол. Ямар чухал хуулийн төсөл “анхны хэлэлцүүлгээр нь баталъя” гэсэн нэрийн дор бүрэн боловсроогүй байхдаа батлагдаж хууль болж хэрэгжиж эхлэх бол доо, эрхэм түшээд ээ.
Л.Номин
0 Сэтгэгдэл
























