Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
Л.ЭНХ-АМГАЛАН: “ЧИНГИС” БОНДЫН ХҮҮ НАЙМАН ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРНЭ
Засгийн газраас оны өмнөхөн 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг гаргасан. Энэ бондыг 20 гаруй төсөлд зарцуулахаар төлөвлөөд буй ч өнөөг хүртэл нэг ч төслийг санхүүжүүлээгүй байгаа нь хүүний алдагдалд оруулж байна хэмээн ярих боллоо. Мөн уг бондын зарцуулалтыг хянах Бодлогын зөвлөлийг Засгийн газрын тэргүүнээр ахлуулан байгуулаад буй УИХ дахь МАН-ын бүлгийнхэн сөрөг хүчний төлөөлөл оруулсангүй хэмээн бухимдаж буй.
Тэд өнгөрсөн даваа гарагт болсон бүлгийн хуралдаа Ерөнхий сайдыг урьж, “Чингис” бондтой холбоотой асуудлаар асуулга асуухаар төлөвлөсөн байсан ч тэрээр ирээгүй. Тэд өнөөдрийн байдлаар Засгийн газраас гаргасан нийт бондын хэмжээ хэд болсон, хүүнд нь манай улс өдөрт хэчнээн сая төгрөг зарцуулж буй эсэх, цаашид ямар хүндрэл гарах талаар тооцохоор ажлын хэсэг гаргаж ажиллуулжээ. Ажлын хэсэг тооцоо судалгаагаа хийж дуусаад энэ тухайгаа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Эрдэнбат нар орж ажилласан байна.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.
-“Чингис” бондыг хүүгийн алдагдалд орохгүйгээр Монголбанктай гэрээ хийсэн гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Гэтэл танай намын гишүүд өдөрт маш их хэмжээний мөнгө алдаж байгаа гэх юм. Үүнд тодорхой тайлбар өгөхгүй юу?
-Сангийнх яам, Монголбанкны мэдээллээр Засгийн газрын гадаад өр өнөөдрийн байдлаар 6.7 их наяд төгрөг болсон байна. Үүний гурван их наяд төгрөг нь 1990-2012 оны хооронд тавьсан өр. Засгийн газраас оны өмнөхөн гаргасан 1.5 тэрбум ам.долларын бондын хүүнд өдөрт 270 орчим сая төгрөг төлж байгаа. Энэ бондын 500 сая ам.долларынх нь хүүг таван жилийн дотор төлөх бол үлдсэн тэрбум ам.долларынх нь хүүг 10 жилийн хугацаанд багтааж төлөх ёстой. Өнгөрсөн сарын 6-нд “Чингис” бондын гүйлгээ хийгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар найман тэрбум төгрөгийн хүү төлөх болчихоод байна.
Манай бүлгийн гишүүд “Чингис” бондын ашиглалтыг хэрхэн үр ашигтай болгох вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж ажиллана. Монголбанкны ерөнхийлөгч манай бүлэгт бондтой холбоотой мэдээлэл хийх үеэрээ 1.5 тэрбум ам.долларын бондын санхүүгийн менежмэнтийн гэрээг төв банк Засгийн газартай хийхээр нөхцлүүдээ тохирч байгаа гэсэн. Гэтэл Ерөнхий сайд эл гэрээг хийчихсэн гэж УИХ-ын чуулганд мэдээлэл хийсэн. Энэ бол Засгийн газрын тэргүүний хийсэн хариуцлагагүй мэдэгдэл.
-Танай бүлэгт Монголбанкны ерөнхийлөгч мэдээлэл өгөхдөө Засгийн газартай тодорхой нөхцлийн дагуу тохирч байгаа гэснийг тодруулахгүй юу?
-1.5 тэрбум ам.долларынхаа 500 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг дотоодын арилжааны банкуудад байршуулахаар ярьсан юм билээ. Үлдсэнийг нь гадаадын банкуудад байршуулах судалгаа хийж Засгийн газартай тодорхой нөхцөл тохирч байгаа гэсэн. Бидний хардаж байгаагаар арилжааны банкууд Засгийн газраас гаргасан бондыг худалдаж авна.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь гадаадаас олж ирсэн мөнгөө арилжааны банкнаасаа мөнгө хүүлэх хэлбэр рүү шилжиж байна. Бид одоо нэгэнт гаргасан бондыг буруу, зөв гэж ярихгүйгээр хэрхэн зөв зарцуулахад анхаармаар байна. Гэвч эрх баригчид мэдээллээ бүрэн гүйцэд өгөхгүй юм. Тэгсэн хэр нь Ерөнхий сайд олон нийтэд ямар нэг өр авлага төлөхгүй болсон менежмэнт хийчихсэн гэж мэдээлэл хийж байна.
-Бондын өрийг төлж эхэлсэн үү. Бондын зарцуулалтыг үр ашигтай болгохын тулд яах ёстой вэ?
-Хүүг хагас жил тутамд төлөхөөр гэрээ хийсэн юм билээ. Хагас жил тутамд 35 сая ам.долларын буюу найман их наяд төгрөг төлөх юм. Бид ямар төсөл санхүүжүүлэх вэ гэдгийг УИХ-аар хэлэлцүүлж байх нь зүйтэй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Тиймээс энэ мөнгийг ямар төсөлд зарцуулж болох талаар хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн мэдүүлнэ.
-Энэ бондын өдөрт төлж буй хүүгийн хувь хэмжээг бууруулах боломж хэр байна?
-Засгийн газар хэдий хугацаанд ямар төсөлд зарцуулахаа тодорхой болгосны дараа гадаад зах зээлээс мөнгө олж ирэх байсан юм. Бонд гаргасан үеэс тооцохоор өнөөдөр хүү нь найман их наяд төгрөгт хүрсэн байна. Засгийн газар ямар ч алдагдалгүй байгаа гэдэг нь худлаа. Гадаадын хөрөнгө оруулагч нар Монголын эрсдлийг 4.7 хувь гэж үзсэн. Бондыг худалдаж авсан дундаж хүү 4.7- 4.8 орчим хувьтай байгаа. Энэ нь монголын эрсдэл ийм хэмжээнд байна гэдгийг харуулж байгаа хэрэг. Бид гадаадад хандахад 4.7-гоос их хүүгээр байршуулах боломжгүй. Яагаад гэвэл эрсдлийг 4.7 гэсэн учраас энэ хэмжээний алдагдлыг Монголбанк үүрэхээс аргагүй. Гадаадын банкуудад хамгийн дээд тал нь нэг хувийн хүүтэй байршуулна.
-Манай улсын эдийн засагт 1.5 тэрбум ам.долларыг шингээх чадамжийн хувьд та юу хэлэх вэ?
-Эрсдэл их гарна. Бид төв банкны ерөнхийлөгчөөс энэ талаар тодруулахад “Тооцоо хийгээгүй байгаа. Макро эдийн засгийнхаа төлөв байдлаас хамаараад мөнгөө бага багаар эдийн засагтаа шингээх байдлаар гаргана” гэсэн. Тэгэхээр төсөвт тодотгол хийж, хүүг нь төсөвт суулгах байх. Түүнээс Монголбанк шууд хийгээд явах боломжгүй. Төв банк улсын мөнгөний бодлогыг тодорхойлоод эрэлт нийлүүлэлтийг зохицуулаад явж байгаа учраас 1.5 тэрбум ам.долларыг Монголын зах зээлд оруулаад буцаагаад гаргахад маш их хүндрэл үүснэ. Нөгөө талаар Монголбанкны бодлогын хүү 13 хувь. Ийм хүүтэйгээр дотооддоо байршуулах боломжгүй.
Тэгэхээр Засгийн газраас санхүүжүүлэх төслүүд бэлэн болтол Монголбанк алдагдлыг үүрээд явахаас өөр аргагүй байгаа. Энэ бол Монгол Улсын алдагдал гэсэн үг. Тиймээс бондын зарцуулалт үр өгөөж, хэрэгжилтэд хяналт тавьж Засгийн газартай хамтарч ажиллах нь сөрөг хүчний үүрэг гэж үзэж байна. “Чингис бонд”-ыг яамдуудаар дамжуулна гэж анх ярьж байсан. Одоо бол Монголбанк менежмэнт хийх болж байна. Энэ зөв алхам.
Ene uriig ashigtai bdlaar ergelduulehguigeer yaj erguulj udurt iim ih huu tuluh yum be... ehleed yamar uild yaj hurungu oruulah zergee todorhoi bolgochihood bond gargahad yadag bna aa.... hend ashigtai bond-iig henii zasgiin gazar batalchihav aaa
Hujaaa shig l haragdaad bgamda ene
Засгийн газраас оны өмнөхөн 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг гаргасан. Энэ бондыг 20 гаруй төсөлд зарцуулахаар төлөвлөөд буй ч өнөөг хүртэл нэг ч төслийг санхүүжүүлээгүй байгаа нь хүүний алдагдалд оруулж байна хэмээн ярих боллоо. Мөн уг бондын зарцуулалтыг хянах Бодлогын зөвлөлийг Засгийн газрын тэргүүнээр ахлуулан байгуулаад буй УИХ дахь МАН-ын бүлгийнхэн сөрөг хүчний төлөөлөл оруулсангүй хэмээн бухимдаж буй. Тэд өнгөрсөн даваа гарагт болсон бүлгийн хуралдаа Ерөнхий сайдыг урьж, “Чингис” бондтой холбоотой асуудлаар асуулга асуухаар төлөвлөсөн байсан ч тэрээр ирээгүй. Тэд өнөөдрийн байдлаар Засгийн газраас гаргасан нийт бондын хэмжээ хэд болсон, хүүнд нь манай улс өдөрт хэчнээн сая төгрөг зарцуулж буй эсэх, цаашид ямар хүндрэл гарах талаар тооцохоор ажлын хэсэг гаргаж ажиллуулжээ. Ажлын хэсэг тооцоо судалгаагаа хийж дуусаад энэ тухайгаа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Эрдэнбат нар орж ажилласан байна.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.
-“Чингис” бондыг хүүгийн алдагдалд орохгүйгээр Монголбанктай гэрээ хийсэн гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Гэтэл танай намын гишүүд өдөрт маш их хэмжээний мөнгө алдаж байгаа гэх юм. Үүнд тодорхой тайлбар өгөхгүй юу?
-Сангийнх яам, Монголбанкны мэдээллээр Засгийн газрын гадаад өр өнөөдрийн байдлаар 6.7 их наяд төгрөг болсон байна. Үүний гурван их наяд төгрөг нь 1990-2012 оны хооронд тавьсан өр. Засгийн газраас оны өмнөхөн гаргасан 1.5 тэрбум ам.долларын бондын хүүнд өдөрт 270 орчим сая төгрөг төлж байгаа. Энэ бондын 500 сая ам.долларынх нь хүүг таван жилийн дотор төлөх бол үлдсэн тэрбум ам.долларынх нь хүүг 10 жилийн хугацаанд багтааж төлөх ёстой. Өнгөрсөн сарын 6-нд “Чингис” бондын гүйлгээ хийгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар найман тэрбум төгрөгийн хүү төлөх болчихоод байна.
Манай бүлгийн гишүүд “Чингис” бондын ашиглалтыг хэрхэн үр ашигтай болгох вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж ажиллана. Монголбанкны ерөнхийлөгч манай бүлэгт бондтой холбоотой мэдээлэл хийх үеэрээ 1.5 тэрбум ам.долларын бондын санхүүгийн менежмэнтийн гэрээг төв банк Засгийн газартай хийхээр нөхцлүүдээ тохирч байгаа гэсэн. Гэтэл Ерөнхий сайд эл гэрээг хийчихсэн гэж УИХ-ын чуулганд мэдээлэл хийсэн. Энэ бол Засгийн газрын тэргүүний хийсэн хариуцлагагүй мэдэгдэл.
-Танай бүлэгт Монголбанкны ерөнхийлөгч мэдээлэл өгөхдөө Засгийн газартай тодорхой нөхцлийн дагуу тохирч байгаа гэснийг тодруулахгүй юу?
-1.5 тэрбум ам.долларынхаа 500 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг дотоодын арилжааны банкуудад байршуулахаар ярьсан юм билээ. Үлдсэнийг нь гадаадын банкуудад байршуулах судалгаа хийж Засгийн газартай тодорхой нөхцөл тохирч байгаа гэсэн. Бидний хардаж байгаагаар арилжааны банкууд Засгийн газраас гаргасан бондыг худалдаж авна.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь гадаадаас олж ирсэн мөнгөө арилжааны банкнаасаа мөнгө хүүлэх хэлбэр рүү шилжиж байна. Бид одоо нэгэнт гаргасан бондыг буруу, зөв гэж ярихгүйгээр хэрхэн зөв зарцуулахад анхаармаар байна. Гэвч эрх баригчид мэдээллээ бүрэн гүйцэд өгөхгүй юм. Тэгсэн хэр нь Ерөнхий сайд олон нийтэд ямар нэг өр авлага төлөхгүй болсон менежмэнт хийчихсэн гэж мэдээлэл хийж байна.
-Бондын өрийг төлж эхэлсэн үү. Бондын зарцуулалтыг үр ашигтай болгохын тулд яах ёстой вэ?
-Хүүг хагас жил тутамд төлөхөөр гэрээ хийсэн юм билээ. Хагас жил тутамд 35 сая ам.долларын буюу найман их наяд төгрөг төлөх юм. Бид ямар төсөл санхүүжүүлэх вэ гэдгийг УИХ-аар хэлэлцүүлж байх нь зүйтэй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Тиймээс энэ мөнгийг ямар төсөлд зарцуулж болох талаар хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн мэдүүлнэ.
-Энэ бондын өдөрт төлж буй хүүгийн хувь хэмжээг бууруулах боломж хэр байна?
-Засгийн газар хэдий хугацаанд ямар төсөлд зарцуулахаа тодорхой болгосны дараа гадаад зах зээлээс мөнгө олж ирэх байсан юм. Бонд гаргасан үеэс тооцохоор өнөөдөр хүү нь найман их наяд төгрөгт хүрсэн байна. Засгийн газар ямар ч алдагдалгүй байгаа гэдэг нь худлаа. Гадаадын хөрөнгө оруулагч нар Монголын эрсдлийг 4.7 хувь гэж үзсэн. Бондыг худалдаж авсан дундаж хүү 4.7- 4.8 орчим хувьтай байгаа. Энэ нь монголын эрсдэл ийм хэмжээнд байна гэдгийг харуулж байгаа хэрэг. Бид гадаадад хандахад 4.7-гоос их хүүгээр байршуулах боломжгүй. Яагаад гэвэл эрсдлийг 4.7 гэсэн учраас энэ хэмжээний алдагдлыг Монголбанк үүрэхээс аргагүй. Гадаадын банкуудад хамгийн дээд тал нь нэг хувийн хүүтэй байршуулна.
-Манай улсын эдийн засагт 1.5 тэрбум ам.долларыг шингээх чадамжийн хувьд та юу хэлэх вэ?
-Эрсдэл их гарна. Бид төв банкны ерөнхийлөгчөөс энэ талаар тодруулахад “Тооцоо хийгээгүй байгаа. Макро эдийн засгийнхаа төлөв байдлаас хамаараад мөнгөө бага багаар эдийн засагтаа шингээх байдлаар гаргана” гэсэн. Тэгэхээр төсөвт тодотгол хийж, хүүг нь төсөвт суулгах байх. Түүнээс Монголбанк шууд хийгээд явах боломжгүй. Төв банк улсын мөнгөний бодлогыг тодорхойлоод эрэлт нийлүүлэлтийг зохицуулаад явж байгаа учраас 1.5 тэрбум ам.долларыг Монголын зах зээлд оруулаад буцаагаад гаргахад маш их хүндрэл үүснэ. Нөгөө талаар Монголбанкны бодлогын хүү 13 хувь. Ийм хүүтэйгээр дотооддоо байршуулах боломжгүй.
Тэгэхээр Засгийн газраас санхүүжүүлэх төслүүд бэлэн болтол Монголбанк алдагдлыг үүрээд явахаас өөр аргагүй байгаа. Энэ бол Монгол Улсын алдагдал гэсэн үг. Тиймээс бондын зарцуулалт үр өгөөж, хэрэгжилтэд хяналт тавьж Засгийн газартай хамтарч ажиллах нь сөрөг хүчний үүрэг гэж үзэж байна. “Чингис бонд”-ыг яамдуудаар дамжуулна гэж анх ярьж байсан. Одоо бол Монголбанк менежмэнт хийх болж байна. Энэ зөв алхам.
0 Сэтгэгдэл
Irgen
Ene vnen shuu ene ardchilal neg l bish ee
2013.01.14
2013.01.09
2013.01.09
























