Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРГЭЭС 31931 ХҮНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс өчигдөр хуралдаж өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнан, энэ онд хийх ажил, зорилтоо тодорхойллоо.
Тус комисс өнгөрсөн онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг хэрэгжүүлэх, хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг нь мөнхжүүлэх, нийгмийн халамжийн туслалцаа үзүүлэх, шалгаагүй үлдсэн хэргүүдийг үргэлжлүүлэн шалгуулах, хэлмэгдэгсдийг цагаатгуулах гээд олон ажил хийжээ.
ТЕГ-ын цагаатгалын тасгийн ажилтнууд 2009 оноос хойш 5753 иргэний хэргийг шалгаж дуусгасан аж. Одоо 850 гаруй иргэнд холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж, энэ онд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Өнгөрсөн онд Улсын Дээд шүүх, УЕПГ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 831 иргэнийг цагаатгаж, 62 хүнд цагаатгалын үнэмлэх олгожээ. Ингэснээр 1939 оноос хойш 31931 хүнийг хилс хэргээс цагаатгаад байна.
Мөн ТЕГ-ын Архив-бүртгэлийн хэлтэс хилс хэргээс цагаатгасан иргэдийн архивын лавлагаа, тодорхойлолт, цагаатгасан шийдвэрийн хуулбарын хамт 373, Үндэсний төв архив хэлмэгдэгсдэд холбогдох хүн амын тухайн он, жилүүдийн тооллогын бүртгэлээс ам бүлийн лавлагаа 664-ийг гаргаж, хүсэлт тавьсан нэхэмжлэгчдэд олгож үйлчилсэн аж. Өнгөрсөн онд хэлмэгдсэн иргэд, тэдний төрөл төрөгсдөд 68.5 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ. Сүүлийн 15 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт цагаатгагдсан 17554 иргэнд 16,3 тэрбум төгрөгийн нөхөх олговор олгосон байна.
Комиссын хуралдаанаар 2011 онд дуусгавар болсон хэлмэгдэгсдийг цагаатгуулах тухай нэхэмжлэгчдийн өргөдлийг хүлээн авах болон цагаатгасан иргэдэд нөхөх олговор олгох хуулийн үйлчлэх хугацааг сунгах, хэлмэгдэгсэд тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдийн зүгээс орон байр, тэтгэмж, тэтгэвэр түүнчлэн нөхөх олговрын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн хэрэг материал нь олдохгүй, нотлох баримтгүй хэлмэгдсэн гэх иргэд, хуучин ЗХУ-д баривчлагдан хүргэгдэж шийтгүүлсэн, сураггүй болсон иргэдийнхээ асуудлыг бүрэн шийдвэрлэх шаардлагатай байгааг комисс анхаарч дээрх асуудлыг 2013 оны ажлын төлөвлгөөндөө тусгаж ажиллахаар болсон юм.

0 Сэтгэгдэл