Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд засвар оруулна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр орой хуралдаж “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ын баримт бичигтэй танилцаад гишүүдийн гаргасан саналыг тусгаж, Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тогтлоо.
Хүн амын огцом өсөлтийн олонхийг хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэд бүрдүүлж, тэдний ихэнх нь гэр хороололд суурьшсанаар гэр хороолол хяналтгүй эрчимтэй тэлж, тээврийн хэрэгсэл, автомашины өсөлт зэрэг нь хотын байгаль-экологид сөргөөр нөлөөлж байна. Инженерийн нэгдсэн хангамжтай хэсэгт эмх замбараагүй барилгажих процесс хүчтэй явагдаж, эдийн засаг, нийгэм, инженерийн дэд бүтэц, авто зам, нийтийн тээвэр хүн амын үйлчилгээг хангаж чадахгүй байна. Эдгээр нөхцөл байдлын улмаас Улаанбаатар хотын 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсны үндсэн дээр 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийн, 2030 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай болсон байна.
Улаанбаатар хот нэг төвт бус улс, орон нутаг, хорооллын чанартай төвүүдтэй байх, гэр хорооллыг суурьшлын бүтцэд хамруулан дэд бүтэц, нийгмийн иж бүрэн үйлчилгээ бүхий 10 хороолол болгон хөгжүүлж, хороолол бүр дэд төвтэй байхаар тооцож төлөвлөсөн нь энэхүү төлөвлөгөөний архитектур, орон зайн оновчтой шийдэл, төлөвлөлтийн онцлог юм гэж Барилга хот байгуулалтын яам үзэж байна.
“Хүнээ эрхэмлэн дээдэлсэн тогтвортой, ногоон хөгжил”, “Аюулгүй, амьдралын таатай орчныг жигд бүрдүүлэх” гэсэн зарчмыг төлөвлөгөөнд баримталжээ.
махн ман- дүүрэг нийслэлийн дарга нарын өнгөрсөн хугацаанд гаргасан газрын захирамжуудыг хүчингүй болгох хэрэгтэй байна.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр орой хуралдаж “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ын баримт бичигтэй танилцаад гишүүдийн гаргасан саналыг тусгаж, Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тогтлоо.Хүн амын огцом өсөлтийн олонхийг хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэд бүрдүүлж, тэдний ихэнх нь гэр хороололд суурьшсанаар гэр хороолол хяналтгүй эрчимтэй тэлж, тээврийн хэрэгсэл, автомашины өсөлт зэрэг нь хотын байгаль-экологид сөргөөр нөлөөлж байна. Инженерийн нэгдсэн хангамжтай хэсэгт эмх замбараагүй барилгажих процесс хүчтэй явагдаж, эдийн засаг, нийгэм, инженерийн дэд бүтэц, авто зам, нийтийн тээвэр хүн амын үйлчилгээг хангаж чадахгүй байна. Эдгээр нөхцөл байдлын улмаас Улаанбаатар хотын 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсны үндсэн дээр 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийн, 2030 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай болсон байна.
Улаанбаатар хот нэг төвт бус улс, орон нутаг, хорооллын чанартай төвүүдтэй байх, гэр хорооллыг суурьшлын бүтцэд хамруулан дэд бүтэц, нийгмийн иж бүрэн үйлчилгээ бүхий 10 хороолол болгон хөгжүүлж, хороолол бүр дэд төвтэй байхаар тооцож төлөвлөсөн нь энэхүү төлөвлөгөөний архитектур, орон зайн оновчтой шийдэл, төлөвлөлтийн онцлог юм гэж Барилга хот байгуулалтын яам үзэж байна.
“Хүнээ эрхэмлэн дээдэлсэн тогтвортой, ногоон хөгжил”, “Аюулгүй, амьдралын таатай орчныг жигд бүрдүүлэх” гэсэн зарчмыг төлөвлөгөөнд баримталжээ.
0 Сэтгэгдэл
2013.01.09
























