Улаанбаатар хотноо аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, судалгаа шинжилгээний төвд ө
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана
Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв
Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ
С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна
Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
“Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ
Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
Хүний эрхийн илтгэлийг хэлэлцэв
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2013 оны анхны хуралдаан өнөөдөр болж Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ХҮЭК-ын илтгэл, Монгол Улсын шүүхийн тухай багц хуулийн төсөл, Ажлын хэсэг байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэв.
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа зарим хорих байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ ажлын үр дүнг сонсч ярилцсан юм. Монгол дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх удаагийн энэхүү илтгэлд нийгэмд тулгамдаж буй, зайлшгүй анхаарвал зохих “Хорих байгууллага ба хүний эрх”, “Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хүний эрх”, “Уул уурхай ба хүний эрх”, “Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн зарим асуудал” гэсэн үндсэн дөрвөн асуудлыг тодотгожээ. Үүнийг УИХ-ын чуулганы хуралдаанаар шийдвэрлүүлэх зургаан асуудлаар зөвлөмж хүргүүлээд байгаа талаараа ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж танилцуулав. Уг илтгэлийн анхны хэлэлцүүлэг буюу Хүний эрхийн дэд хороо өнгөрсөн оны 12 дугаар сарны 26-ны хуралдаанаараа хэлэлцсэн юм. Энэ үед ХҮЭК уул уурхайтай холбоотой хүний эрхийн зөрчлийн талаар энэ оны илтгэлд тусгайлан нарийвчлан тусгаж УИХ-аар хэлэлцүүлнэ гэсэн болохоор энэ удаагийн илтгэлд дурдсан “Уул уурхай ба хүний эрх сэдвээр тодорхой шийдвэр гаргахыг хойшлуулсан юм.
ХЭҮК-ын илтгэлтэй холбогдуулан гишүүд санал хэлсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд “ХЭҮК-ын илтгэлд Үйлдвэрчний эвлэлийн эрхтэй холбоотой 4 заалт анх удаа оруулсан нь учир дутагдалтай юм. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтнуудын ажлыг шударгаар үнэлнэ” гэдэг нь ажил олгогч, ажилтан хоёрын хооронд байгуулж буй өнөөгийн гэрээнд үйлдвэрчний эвлэл хөндлөнгөөс оролцож, түүнийг үгүйсгэж байгаа” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “байгуулагдаад удаж байгаа ч хүний эрхийн төлөв байдалд дорвитой өөрчлөлт гараагүй, статистик судалгаа, зөвлөмж гаргаж илтгэл хэлэлцүүлэхээс хэтэрдэггүй” хэмээн тус байгууллагыг мөн л хатуухан үгээр шүүмжилсэн. Мөн одоогийн үйлдвэрчний эвлэл нь хэтэрхий монополь байдалтай байгаа нь буруу. Тиймээс чөлөөт зах зээлийн нийгэмд тохируулж одоогийн үйлдвэрчний эвлэлийг задлах хэрэгтэй гэв.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2013 оны анхны хуралдаан өнөөдөр болж Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ХҮЭК-ын илтгэл, Монгол Улсын шүүхийн тухай багц хуулийн төсөл, Ажлын хэсэг байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэв. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа зарим хорих байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ ажлын үр дүнг сонсч ярилцсан юм. Монгол дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх удаагийн энэхүү илтгэлд нийгэмд тулгамдаж буй, зайлшгүй анхаарвал зохих “Хорих байгууллага ба хүний эрх”, “Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хүний эрх”, “Уул уурхай ба хүний эрх”, “Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн зарим асуудал” гэсэн үндсэн дөрвөн асуудлыг тодотгожээ. Үүнийг УИХ-ын чуулганы хуралдаанаар шийдвэрлүүлэх зургаан асуудлаар зөвлөмж хүргүүлээд байгаа талаараа ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж танилцуулав. Уг илтгэлийн анхны хэлэлцүүлэг буюу Хүний эрхийн дэд хороо өнгөрсөн оны 12 дугаар сарны 26-ны хуралдаанаараа хэлэлцсэн юм. Энэ үед ХҮЭК уул уурхайтай холбоотой хүний эрхийн зөрчлийн талаар энэ оны илтгэлд тусгайлан нарийвчлан тусгаж УИХ-аар хэлэлцүүлнэ гэсэн болохоор энэ удаагийн илтгэлд дурдсан “Уул уурхай ба хүний эрх сэдвээр тодорхой шийдвэр гаргахыг хойшлуулсан юм.

0 Сэтгэгдэл