Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Шадар сайд Д.Тэрбишдагва: МХЕГ-ын даргын талаар одоогоор ярих боломжгүй
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш цэгцэрч амжаагүй ганц байгууллага нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Тус газрыг өдгөө тараах уу, эсвэл үйл ажиллагааг шинэчлэх замаар цааш нь байлгах уу гэдэг хоёр асуулт нийгэмд хариултгүй хүлээлт үүсгээд буй. Хэрэв тус газрыг татан буулгавал нилээд олон хүн ажилгүй болно гэсэн эхний айдас байгаа бол үүний араас шил даран хяналтын систэмгүйгээр монгол улс хөгжих үү гэдэг асуулт урган гарсаар буй. Харин үйл ажиллагаа нь нэгэнт хэвийн явах бол чухам хэн тус газрын даргад томилогдох вэ гэдэг удаах асуулт хариултаа хүлээж байгаа. Одоогоор тус газрын даргаар МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэнгийн нэр явж байгаа билээ. Тус газар Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын мэдэлд байдаг гэхэд болно. Тиймээс түүнээс МХЕГ-ын талаар тодрууллаа.
-Гадуур МХЕГ-ыг тараана гэсэн яриа хүчтэй гарч байгаа. Энэ тал дээр та бодитой хариулт өгөөч. Үнэхээр тараах гэж байгаа юм уу?
-Бид аль болохоор тараахгүй, цаашид үйл ажиллагааг нь хэвийн явуулахыг хичээж байгаа. Харин цаашид явуулахдаа тус газрын дотоод бүтцийн өөрчлөлт, зарим нэг өөрчлөлт шинэчлэлтийг хийхээр төлөвлөж байгаа.
-Нэгэнт үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхээр бол чухам хэнийг тус газрын даргаар томилохоор төлөвлөөд байгаа вэ?
-Энэ талаар одоогооор ярих боломжгүй байна.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш цэгцэрч амжаагүй ганц байгууллага нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Тус газрыг өдгөө тараах уу, эсвэл үйл ажиллагааг шинэчлэх замаар цааш нь байлгах уу гэдэг хоёр асуулт нийгэмд хариултгүй хүлээлт үүсгээд буй. Хэрэв тус газрыг татан буулгавал нилээд олон хүн ажилгүй болно гэсэн эхний айдас байгаа бол үүний араас шил даран хяналтын систэмгүйгээр монгол улс хөгжих үү гэдэг асуулт урган гарсаар буй. Харин үйл ажиллагаа нь нэгэнт хэвийн явах бол чухам хэн тус газрын даргад томилогдох вэ гэдэг удаах асуулт хариултаа хүлээж байгаа. Одоогоор тус газрын даргаар МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэнгийн нэр явж байгаа билээ. Тус газар Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын мэдэлд байдаг гэхэд болно. Тиймээс түүнээс МХЕГ-ын талаар тодрууллаа. -Гадуур МХЕГ-ыг тараана гэсэн яриа хүчтэй гарч байгаа. Энэ тал дээр та бодитой хариулт өгөөч. Үнэхээр тараах гэж байгаа юм уу?
-Бид аль болохоор тараахгүй, цаашид үйл ажиллагааг нь хэвийн явуулахыг хичээж байгаа. Харин цаашид явуулахдаа тус газрын дотоод бүтцийн өөрчлөлт, зарим нэг өөрчлөлт шинэчлэлтийг хийхээр төлөвлөж байгаа.
-Нэгэнт үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхээр бол чухам хэнийг тус газрын даргаар томилохоор төлөвлөөд байгаа вэ?
-Энэ талаар одоогооор ярих боломжгүй байна.
0 Сэтгэгдэл
























