Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Т.Хадхүүг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүллээ
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний албан тушаалд Тогмидын Хадхүүгийн нэрийг Засгийн газраас дэвшүүлснийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
Нэр дэвшигч нь улсад 23 жил, үүнээс төрийн жинхэнэ албанд 16 жил ажилласан туршлагатай юм байна. Тодруулбал, 1956 онд Улаанбаатар хотод төрсөн Т.Хадхүү 1975-1981 онд ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль, 2004-2007 онд Лондонгийн Удирдлага, мэдээллийн технологийн сургууль төгссөн, олон улсын эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр 1981-1990 онд Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1990-1991 онд Улсын Бага Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ажилтан, 1991-1993 онд Худалдаа хөгжлийн банкны Зах зээл мэдээллийн хэлтэст мэргэжилтэн, 1993-1994 онд Монгол шуудан банкны Тамгын газрын захирал, 1994-1995 онд “Инвест Сервис” ХХК-ийн захирал, 1995-1996 онд Шинжлэх ухаан, боловсролын яамны Гадаад харилцааны хэлтэст мэргэжилтэн, 2001-2003 онд Улсын татварын ерөнхий газарт байцаагч, 2008-2011 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албаны дарга, 2011 оны 12 сараас 2012 оны 12 сар хүртэл Гурван талт Үндэсний хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм байна.

0 Сэтгэгдэл