Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хилийн боомтын тухай хуулийн төслийг өргөн барив
Засгийн газраас санаачилсан “Хилинй боомтын тухай” хуулийн төслийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр УИХ-ын даргад өргөн барив. Энэ хууль нь хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох зорилготой юм.
Сүүлийн таван жилд хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин өссөн нь манай улсын гадаад харилцаа хөгжихийн хэрээр улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байгаа аж. Хилийн боомт дээр Гааль, Мэргэжлийн хяналт, Хилийн цэрэг, Гадаад иргэдийн харъяат асуудал эрхэлсэн газар гээд төрийн олон байгууллага үйл ажиллагаа явуулахдаа өөр өөрийн шугамаар барилга байгууламж, зам талбайг барих, өргөтгөх, ажлыг хийдэг байна. Ингэхдээ шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгадаг, нэгдсэн төлөвлөгөө, зохицуулалт байхгүйн улмаас хилийн боомт дээр төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ бизнес эрхлэгч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна гэж Засгийн газар үзэж байгаа юм. Тиймээс “Хилийн боомтын тухай” шинэ хуулийг хэлэлцэж баталснаар хил дээрх төрийн зарим байгууллага нэгдсэн нэг удирдлагатай болох юм байна. Түүнчлэн хилийн боомтыг зөвхөн дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх, гадаад худалдаа эрхлэхэд учирч байсан саад бэрхшээл, хүнд суртал буурах, хилийн боомт дахь шалгалтын давхардал арилах, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо бэхжих зэрэг ач холбогдолтой юм байна.
Олон улсын гэрээ болон Засгийн газрын тогтоолд зааснаар манай улс ОХУ-тай хиллэдэг хэсэгт 29, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 13, агаарын замын 4, нийт 46 боомт ажиллахаас 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын ажиллагаатай, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, 7 нь дамжин өнгөрөх боомт аж.
Засгийн газраас санаачилсан “Хилинй боомтын тухай” хуулийн төслийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр УИХ-ын даргад өргөн барив. Энэ хууль нь хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох зорилготой юм. Сүүлийн таван жилд хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин өссөн нь манай улсын гадаад харилцаа хөгжихийн хэрээр улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байгаа аж. Хилийн боомт дээр Гааль, Мэргэжлийн хяналт, Хилийн цэрэг, Гадаад иргэдийн харъяат асуудал эрхэлсэн газар гээд төрийн олон байгууллага үйл ажиллагаа явуулахдаа өөр өөрийн шугамаар барилга байгууламж, зам талбайг барих, өргөтгөх, ажлыг хийдэг байна. Ингэхдээ шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгадаг, нэгдсэн төлөвлөгөө, зохицуулалт байхгүйн улмаас хилийн боомт дээр төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ бизнес эрхлэгч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна гэж Засгийн газар үзэж байгаа юм. Тиймээс “Хилийн боомтын тухай” шинэ хуулийг хэлэлцэж баталснаар хил дээрх төрийн зарим байгууллага нэгдсэн нэг удирдлагатай болох юм байна. Түүнчлэн хилийн боомтыг зөвхөн дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх, гадаад худалдаа эрхлэхэд учирч байсан саад бэрхшээл, хүнд суртал буурах, хилийн боомт дахь шалгалтын давхардал арилах, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо бэхжих зэрэг ач холбогдолтой юм байна.
Олон улсын гэрээ болон Засгийн газрын тогтоолд зааснаар манай улс ОХУ-тай хиллэдэг хэсэгт 29, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 13, агаарын замын 4, нийт 46 боомт ажиллахаас 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын ажиллагаатай, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, 7 нь дамжин өнгөрөх боомт аж.
0 Сэтгэгдэл
























