Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХТЭЙ УЧИР БУРУУТАЙ ҮЙЛДЭЛ НЬ ЦАЙРАХ УУ

Монгол Улс ардчилсан төр засагтай болсноос хойш төрийн эрх барих дээд байгууллага, Ерөнхийлөгч, орон нутгийг захирах төлөөлөгчдийг иргэд сонгодог болсон. Өнгөрсөн онд УИХ, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиа зургаа дахь удаагаа зохион байгуулав. Өмнөх бүх сонгуулиуд булхай будлианаар дүүрэн болсон учир өмнөх парламент сонгуулийн хуулийг шинэчлэн баталсан. Иргэдийн саналыг автомат машинаар тооллоо. Гэвч луйвар үргэлжилсэн хэвээр. Өнөөдөр Увс, Өвөрхангай, Сонгинохайрхан дүүргийн тойрогт маргаан үргэлжилсээр л байна. Үүнээс үүдэн хууль тогтоох дээд байгууллагын гишүүд өнөөг хүртэл бүрэн бүрэлдэхүүнээрээ чуулгандаа оролцон, элэг бүтэн болж чадахгүй яваа. Увс аймгийн тойрогт МАН-аас нэр дэвшин сонгогдсон хоёр түшээ парламентын анхдугаар чуулганы хуралдаанаар тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлээд эхэлсэн.
Гэхдээ тэд орон нутагт нэр дэвшин явахдаа хууль бус үйлдэл хийсэн талаархи маргаан өнөөг хүртэл тасраагүй байна. Анхан шатны шүүхээс Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референтээр ажиллаж байсан, Увс аймгийн Оюутны холбооны тэргүүн Ш.Чинбат нарыг сонгогчдод мөнгө тараасан, оюутнуудыг авч зугтсан хэрэг үйлдсэнийг тогтоон ял зэм хүртээгээд буй. Гэхдээ тэдэнд оноосон ял дэндүү хөнгөн мэт. Учир нь, мөнгө тараагаад явж байсан нөхдийг мөнгөөр торгоод өнгөрсөн. Халаасандаа багтахгүй их мөнгөтэй тэднийг торгосон нь ял шийтгэл болж чадах уу. Тэдний ард Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар ял зэмгүй хоцрох нь гэсэн хардлага ч тухайн тойргийн сонгогчдын дунд үүсчихэж.
Уг нь, шинээр батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд зааснаар бол бусдыг хуурч мэхлэх, эд мөнгөөр татах, санал худалдаж авах хэрэг үйлдсэн нэр дэвшигчийг УИХ-ын гишүүний тангараг өргөсөн ч бай эгүүлэн татах заалт бий. Мөн тодорхой хэмжээнд хариуцлага хүлээлгэн 6-20 жил хүртэл ял эдлүүлэх заалттай. Яагаад гэвэл төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлогод дээрх хэмжээний ял тохирно гэж үзэн хуульд оруулсан хэрэг.
Нэгэнт дээрх эрхмүүдийн туслах, сонгуулийн ажилтан буруутай нь тогтоогдсон болохоор одоо хоёр түшээг яах вэ гэсэн асуулт гарах. Магадгүй шүүхээр тогтоогдвол тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь гарцаагүй. Гэвч ийм зүйл болтол зай ч байна. Бусдаар буруу зүйл хийлгэсэн хоёр түшээ өнөөдөр хийсэн хэргээ хэрхэн далдалж, эвтэйхэн мултарч суудлаа хадгалан үлдэх вэ хэмээн бодон яваа. Тиймдээ ч уснаас хуурай гарах арга хайн нэр дэвшсэн тойргоороо эргэлдэж, хаа нэг хэвлэлд яриа өгөхдөө “Би буруугүй, хуульд тэдэн ухуулах байр байх ёстойг тодорхой заагаагүй” гэж ярьсан удаатай. Ер нь, гар хөл бологсод нь ял хүртсэн болохоор нэг их сэтгэл зовохгүйгээр хэргээс мултарна гэсэн бодол тээн яваа болов уу. Мөн гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлээд эхэлсэн болохоор халдашгүй дархан байдалд нөмөрлөж, аливаад буруу хүлээхгүй гэж бодож ч байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч хэчнээн ухуулах байр байгуулах нь миний эрх, хуулиар хориогүй хэмээн сууна.
Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах юм гэдэг шиг л том дуугарч, “пээдгэр” байна. Гэхдээ тэд баярлах болоогүй байна. Прокурор, хуулийн байгууллагынхан өндөр дээд цолтой ноёдод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад эхэлсэн байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой шийдэл гараагүй л явна. Магадгүй уг хэрэг шийдэгдэхгүй удвал замхран алга болж ч мэднэ. Хоёр гишүүнээ эгүүлэн татуулчихгүйн тулд МАН-ынхан ч дотроо нэгийг бодож, тохироо юугаа хийж байгаа гэсэн мессэж төрийн ордны хонгилоор нисэх болж. Юутай ч шинэ хууль хэрэгжиж байгаа тул асуудал удахгүй шийдэгдэх биз. Эгүүлэн татах уу, тохиролцож үлдээх үү гэдэг цаг хугацааны эргэлтэд тодорхой болох биз ээ.

0 Сэтгэгдэл