Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотноо аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, судалгаа шинжилгээний төвд ө Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
Аюулгүй орчны өдөр буюу Есүгэний өдөр хуулийн төслийг өргөн барив
УИХ-ын эмэгтэй гишүүд болох Л.Эрдэнэчимэг, М.Батчимэг, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, Р.Бурмаа, Г.Уянга, З.Баянсэлэнгэ нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн 9 дүгээр сарын 3-ны өдрийг “Аюулгүй орчны өдөр буюу Есүгэний өдөр” болгох тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хуульчлан баталгаажуулсан. Үндсэн хуульд заасан энэхүү эрхийг хамгаалж баталгаажуулах, үндэсний аюулгүй байдлыг хангах, түүний дотор хүний аюулгүй байдлыг хангах нь төрийн эн тэргүүний үүрэг байх ёстой. Гэтэл төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хариуцлагын тогтолцоо сул, салбарын холбогдох зохицуулалт төлөвшөөгүй зэрэг олон шалтгааны улмаас төр аюулгүй байдлыг хангах үүргээ туйлын хангалтгүй гүйцэтгэж байна хэмээн гишүүд УИХ-ын даргад байр сууриа илэрхийлэв.
Тиймээс хууль санаачлагчдын зүгээс Монгол Улсын жирийн иргэн 12 настай охин Б.Есүгэн барилгын ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдсан 9 дүгээр сарын 3-ны өдрийг сонгон авч “Есүгэний өдөр” хэмээн нэрлэж Аюулгүй орчны өдөр болгон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүдийн жагсаалтад оруулахаар төсөлд тусгасан байна. Энэ өдрийг жирийн иргэнийхээ нэрээр нэрлэх нь монгол хүний үнэ цэнийг өсгөх, Монгол Улсад иргэн төвтэй хүнлэг нийгэм байгуулах Үндсэн хуулийн үзэл санааг төлөвшүүлэх, төр төвтэй үзэл санаанаас хүн төвтэй үзэл санааг илүү дээдлэх соёлыг төлөвшүүлэх шинэ алхам болох аж.
Хууль батлагдсанаар жил бүрийн 9 дүгээр сарын 3-ны өдөр хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, орон нутгийн удирдлагын зүгээс монгол хүний амьд явах эрхийг баталгаажуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тухайн жилд хийсэн ажил, ахиц дэвшлийг тайлагнадаг, гарсан осол, алдаа дутагдлыг шүүн хэлэлцдэг жишиг тогтоно гэдгийг гишүүд хэллээ. “Есүгэний өдөр”-ийг ийм агуулгаар тэмдэглэн өнгөрүүлэх, энэ хүрээнд бүх шатны байгууллага, иргэдийн зүгээс хийх ажил, авах арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийг хамтад нь боловсруулжээ.
Ингэснээр төрийн байгууллагуудын ажлын хариуцлага дээшлэх, монгол хүний амьд явах, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад бодитой ахиц дэвшил гарна гэж хууль санаачлагч гишүүд үзжээ.
0 Сэтгэгдэл
ЗӨВ
Хамгийн их уншсан