Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
Ерөнхий сайд МОНЦАМЭ агентлагт зочлов
Ерөнхий сайд Н.Алтанхуяг МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагаатай танилцлаа. Дэлхий дахин манай улсыг сонирхож байгаа энэ үед гадаад зах зээл рүү албан ёсны, үнэн бодитой мэдээллээ хүргэх үндсэн суваг бол МОНЦАМЭ агентлаг. Монголыг дэлхийд, дэлхийг Монголд танилцуулах зорилготой ажилладаг үндэсний мэдээллийн энэ агентлаг өдөр тутамд 120 орчим гарчиг мэдээг таван хэл дээр орчуулан гаргаж байна. Ази, номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, дэлхийн орнуудын сүлжээ агентлагуудтай шууд харилцдаг учир тэдний гаргаж буй Монгол Улсын албан ёсны мэдээлэл дэлхий дахинаа шууд хүрдэг. Тус агентлагаас англи, орос, хятад, япон зэрэг хэлээр өдөр тутам болон долоо хоног тутамд сонин, сэтгүүл бэлтгэн гаргадгийн зэрэгцээ цахим хуудсаараа дамжуулан үйл явдлын шуурхай мэдээллийг мөн таван хэлээр дэлхий дахинаа хүргэж байна. Вэб сайтад нь л гэхэд өдөр тутамд 42-45 орны уншигчид ханддаг ажээ. Гадаадын уншигчдын зүгээс Монголын мэдээллийг, тэр дундаа улс төрийн байдал, уул уурхайн хөгжил, хөрөнгө оруулалт бизнесийн орчны талаар сонирхон эрэлхийлэх хандлага ихээхэн өсч байгаа учир олон улсын жишгээс хоцрохгүйн тулд цаашид ашиглаж буй технологио шинэчлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг тус агентлагийн захирал А.Баатархуяг Ерөнхий сайдад танилцуулсан юм. Гадныхны сонирхож буй сэдвүүдээрх төр засгийн бодлого шийдвэрүүдийг тоймлон хүргэх, хоцрогдсон бүдүүлэг ард түмэн гэх маягаар тэдний дунд яригддаг Монголын талаарх төсөөллийг өөрчилж, эх орныхоо өнөөдрийн дүр төрхийг нээн харуулах чухал үүрэгтэй ажиллаж байгаа МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагааны болон технологийн шинэчлэлийг дэмжиж байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Иймд хийх шаардлагатай шинэчлэлийн саналаа дэлгэрэнгүй танилцуулахыг хүслээ.

0 Сэтгэгдэл